Солонгосын техникийн магнат Самсунг компани нэг эгнээтэй зам дээр машинууд том ачааны машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад осолд ордог явдлыг багасгах зорилгоор “Аюулгүй ачааны автомашин”-ыг бүтээжээ. Энэхүү ачааны машин нь шууд камер, утасгүй видео бичлэг болон том дэлгэцтэй байх ажээ.
Шинэ технологийг автын ослын тоогоороо өндөр үзүүлэлттэй Аргентин улс дэмжиж байгаа юм байна. Аргентин улсад цагт 1 хүн автын ослоор нас бардаг. Самсунгийн гаргасан тооцоогоор нийт ослын 80% нь нэг эгнээтэй зам дээр урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх гэж байхдаа гардаг гэжээ. Аюулгүй ачааны машин нь ижил төрлийн ачааны машинууд шиг харагдах орчныг хязгаарлалгүйгээр урд талынхаа зам дээр юу болж байгааг арынхаа машинуудад шууд харуулдгаараа давуу талтай юм.
Тус машины урд талд суулгасан камерууд нь зам дээр юу болж байгааг шууд арынхаа дэлгэцээр харуулдаг бөгөөд шөнийн тохируулгаараа бусад жолооч нарт анхааруулга өгч байдаг ажээ. Уг технологийг зар сурталчилгааны Leo Burnett болон Аргентиний Ingematica технологийн групптэй хамтран бүтээсэн байна.
Видео
Ganbold Badamsuren
2015/07/06 at 17:17
manai oron nutgiin.zamd mun ch xeregtei ed bx chin we
Ganbold Badamsuren
2015/07/06 at 17:17
manai oron nutgiin.zamd mun ch xeregtei ed bx chin we
Monkhmandakh Ankhbayr
2015/07/06 at 17:52
Monkhmandakh Ankhbayr
2015/07/06 at 17:52
Tungalag Damba
2015/07/06 at 18:35
Nariin zam deer amitai duih ed bna
Tungalag Damba
2015/07/06 at 18:35
Nariin zam deer amitai duih ed bna
Зочин
2015/07/06 at 21:07
Manaih shig buruu jolootoi gazr bol ih heregtei ed bn. Achaanii mashin turuuleh gej gui mon hetsuu shuu
Зочин
2015/07/06 at 21:07
Manaih shig buruu jolootoi gazr bol ih heregtei ed bn. Achaanii mashin turuuleh gej gui mon hetsuu shuu
Garmaa Erdenebat
2015/07/07 at 10:25
Шөнө араас машин мөргөж осолд орохгүй гэж ойлгогч хийсэн юм
Garmaa Erdenebat
2015/07/07 at 10:25
Шөнө араас машин мөргөж осолд орохгүй гэж ойлгогч хийсэн юм