2015 оны хамгийн баян 5 репер

0

Энд дурдагдах реперүүд өөрсдийн дуу болон гаргасан цомгоороо дэлхийд нэгэнтээ танигдсан. Тэд тоолж баршгүй олон шагналын эзэд бөгөөд олсон орлогоороо дуу хөгжимтэй огт холбоогүй бизнест хөрөнгө оруулж хөрөнгөө нэмэгдүүлсээр байна. Ойрын арван жилд тэрбумтан репер гэхэд гайхах хэрэггүй л болов уу.

2015 онд Forbes сэтгүүлээс зарласан хамгийн баян 5 реперийг танилцуулж байна.

5. Bryan “Birdman” Williams – хөрөнгө 150 сая доллар

2014 онд Birdman 160 сая доллараар жагсаалтын 4-т бичигдэж байсан бол энэ жил 5-д бичигджээ. Тэрээр Tymers-тэй рэп дуэт дуулж нэрд гарсан бөгөөд ахтайгаа хамтран 300 саяар үнэлэгдэх дуу бичлэгийн Cash Money Records студийг байгуулжээ. Сүүлийн жилүүдэд хувцас, ундааны бизнесийн салбарт хүч үзэж байгаа нэгэн. Хөгжмийн бизнесээс гадна тэрээр газрын тосны бизнест Bronald Oil and Gas-аар дамжин хөл тавьжээ.

2015 оны хамгийн баян 5 реппэр 1

4. Curtis “50 Cent” Jackson – хөрөнгө 155 сая доллар

Jackson 2007 онд “витаминжуулсан ус” борлуулж 100 сая доллар олж өөрийн хөрөнгийн ихэнх хувийг олжээ. Мөн өөрийн G-Unit бичлэгийн студитэй бөгөөд 2009 оноос хойш Jackson уран бүтээл дахин туурвиагүй бөгөөд хувийн бизнестээ цаг заваа зарцуулжээ. Энэхүү уран бүтээлийн завсарлага энэ жилийн сүүлээр дуусч Animal Ambition шинэ цомгоо гаргахаар 6-р сараас ажилдаа ороод байна.

2015 оны хамгийн баян 5 реппэр 2

3. Shawn “Jay Z” Carter – хөрөнгө 550 сая доллар

Тэрээр 2003 онд уран бүтээлээ албан ёсоор орхисон боловч 3 жилийн дараа урлагтаа эргэн иржээ. Өөрийн реперийн амжилтаар зогсолгүй бизнест азаа үзэж амжилтыг олоод байгаа нэгэн. 2007 онд Rocawear хувцасны борлуулалтаар 204 сая долларын орлого олсон бөгөөд 2008 онд өөрийн Roc Nation энтертайнмент компаниар дамжуулан Live Nation компанитай 150 сая долларын гэрээ хийсэн байна. Үүнээс гадна Roc Nation-ы салбарын нэрийн дор өндөр хэмжээний спортын агентын үүргийг гүйцэтгэдэг, NBA “Brooklyn Nets” багийн эздийн нэг ажээ.

2015 оны хамгийн баян 5 реппэр 3

2. Andre “Dr. Dre” Young – хөрөнгө 700 сая доллар

Алдарт репер чихэвчний зах зээлийн 65 хувийг эзэлж буй Beats Dr.Dre чихэвчинд талархахаас өөр яах билээ. Beats Electronic-ийн чихэвчний амжилтаас гадна Beats Music онлайн бичлэгийн үйлчилгээг Spotify-аар дамжуулан нэвтрүүлжээ. Beats чихэвчийг нь Apple 3 тэрбум доллараар эзэмших болсноос хойш түүний хөрөнгө нэмэгдэж 700 сая доллар болсон байна. Тэрээр 2014 онд 620 сая долларын хөрөнгөтэй хэмээн Forbes-ээс мэдээлж байжээ.

2015 оны хамгийн баян 5 реппэр 4

1. Sean “Diddy” Combs – хөрөнгө 735 сая доллар

Дэлхийн хамгийн баян репер зөв сонголт хийснийхээ ач тусаар өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чаджээ. Тэрээр архины Ciroc брэндийн 50 хувийг эзэмшиж үүнийгээ сайжруулахад тууштай ажилласан байна. Энэ үеэр Revolt ТV шинэ телевизийн суваг нээн ажиллуулж эхлүүлсэн бөгөөд удахгүй репер хэрхэн тэрбумтан болохыг харах болов уу.

2015 оны хамгийн баян 5 реппэр 5

2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. eminem

    2015/07/05 at 19:38

    eminem haachiv

  2. Зочин

    2015/07/05 at 21:45

    Eminem ch yaahav kanye west haachiv hahah

  3. Зочин

    2015/07/06 at 01:42

    Сэтгэгдэл *eminem kanye 2 ch yahaw Lil wayne and yasiim bol? 6 d shaajgaam bnlda

  4. naaahuul chini ch yaahaw

    2015/07/07 at 08:40

    maani nuguu gee hna yawnaaa kkkkkkkkkkkkkkk

  5. dAda

    2015/07/07 at 17:39

    Lil wayne ch yaahaw tyga haana bn altan tamhi tatdag

  6. Зочин

    2015/07/23 at 02:40

    TYGA ch yahav TSetsenbileg haana bna

  7. zobo

    2015/08/10 at 20:27

    Сэтгэгдэл *yun eminem 1 l hun bsn bol ed narch hetsuu dee tern medeej 2pac bla gj

  8. Зочин

    2015/11/25 at 02:14

    yun eminem lil wayne vee delhiin hamgiin bayn rapperuud gej bhad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *