Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид

1

Бидний сайн мэдэх хайртай жүжигчид маш залуугаараа нас эцэслэсний шалтгаан болоод бид бүгдийн зүрх сэтгэлд мөнхөлж чадсан тэрхүү гайхамшигт дүрүүдтэй танилцацгаая.

James Dean (1931-1955)

James Dean нь East of Eden, Rebel without a Cause, Giant зэрэг кинонуудад гайхалтай дүрийг бүтээжээ. Ердөө 3 кинонд тоглосон ч энэхүү гурван киног өөрийн гаргууд жүжиглэлтээрээ амилуулж чадсан юм. Тэрээр 24-хөн насандаа машины ослоор нас баржээ.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 9

 

Bruce Lee (1940-1973)

Тулааны урлагийн хамгийн чадварлаг мастер бол Bruce Lee гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Түүний тоглосон алдартай кинонуудаас дурьдвал Fist of Fury, Enter the Dragon мөн Way of the Dragon (энэхүү кинонд Bruce Lee, Chuck Norris хоёрын хоорондын тэмцлийн талаар, хэн нь ялах ялагдахыг өгүүлнэ) зэрэг гайхалтай уран бүтээлүүд багтана. Bruce lee тархины хавангаар 32 насандаа нас баржээ. Түүний хүү Brandon Lee мөн үүнтэй ижил төстэй эмгэнэлт явдал амссан бөгөөд, тэрээр Crow кинонд тоглож байхдаа санамсаргүйгээр буудуулсан байна. Brandon аавынхаа мөн адилаар 28-хан насандаа нас барсан боловч түүний шүтэн бишрэгчид дэлхийн дахинаа алдаршуулж чадсан тэрхүү соёлын том урлаг болох тулааны урлагийг өнөөг хүртэл түгээж байгаа билээ.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 8

Marilyn Monroe (1926-1962)

Холливудын хамгийн алдартай секс бэлэг тэмдэг гэж нэрлэгдэх цайвар шаргал үст Marilyn Monroe нь Gentlemen Prefer Blondes, The Seven Year Itch мөн Some Like it Hot киноны дүрүүдэд тоглосноор түүнийг од болох замналыг тавьжээ. Тэрээр нас барахдаа дөнгөж 36 настай байсан бөгөөд түүний цогцсонд хийсэн задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь barbiturate-ыг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 7

Heath Ledger (1979-2008)

Heath Ledger нь The Patriot (2000), Brokeback Mountain (2005) мөн The Dark Knight (2008) гэсэн уран бүтээлүүдээрээ олны танил, бидний хайртай жүжигчин болсон билээ. Ид гялалзаж явах насандаа харамсалтайгаар таалал төгссөн бөгөөд түүний цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүнгээр түүний үхлийн шалтгааныг нойрсуулах эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож амь насаа алдсан гэжээ. Тэрээр дөнгөж 28-хан настай байжээ.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 1

Phillip Seymour Hoffman (1967-2014)

Phillip Seymour Hoffman’s нь “Capote” киноны Труман Капотегийн дүрээр алдарт жүжигчний шагнал хүртэж байсан байна. Нэрт жүжигчин Hoffman маш олон тооны шагнал хүртэж байсан бөгөөд түүний дотор “Academy Awards” кино наадмаар Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг авч байжээ. Түүний тоглосон бусад шилдэг кинонуудаас дурьдвал Doubt, The Master, The Hunger Games, “Charlie Wilson’s War“ ( тэрээр энэхүү киногоороо туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид киноны Гаст Авракотосын дүрээр нэр дэвшиж байжээ. Hoffman 2014 оны хоёрдугаар сард 46 насандаа нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг хүнд эмийн хордлогын улмаас нас барсан мөн задлан шинжилгээгээр түүний биеэс их хэмжээгэр хар тамхи, герион, кокаин, амфетамин, бензодиапезин олдсон гэж үзсэн байна.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 3
Brittany Murphy (1977-2009)

Түүнийг бид Clueless, 8 Mile, Sin city, Luanne Platter (King of the Hill) зэрэг кинонуудаар нь сайн мэдэх билээ. Тэрээр 2009 оны 12-р сард 32 насандаа өвчний улмаас нас баржээ. Түүний өвчний шалтгааныг уушигны өрөвсөл хүндэрсэн хэмээн үзсэн байна.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 2

Gary Coleman (1968-2010)

Та бид Gary Coleman-ийг Diff’rent Strokes цуврал бүтээлүүдийн Arnold Jackson-ны дүрээр сайн мэдэх бизээ. Тэрээр Diff’rent Strokes цуврал бүтээлүүдэд тоглохдоо залуухан хүү байсан бөгөөд бүхний зүрх сэтгэлийг булааж байсан юм. Гэвч түүний амьдрал маш тогтворгүй байжээ, түүнд бүх зүйл хүнд хэцүү санагдаж бүр хоёр ч удаа амиа хорлохыг завдаж байсан байна. Гэсэн хэдий ч Goleman удаан наслаагүй бөгөөд 2010 онд ослоос болж 42 насандаа нас баржээ. Тэрээр шатаар доош унасан байна.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 10
Jean Harlow (1911-1937)

Бидний мэдэх “Цагаан алтан”, “Шаргал үст” Jean Harlow нь 1930-аад онд бүхний зүрх сэтгэлийг булаасан секс бэлэг тэмдэг гэж нэрлэгдэж байсан чадварлаг жүжигчин юм. Тэрээр Hell’s Angels, Red Dust, Suzy зэрэг кинонд тоглосон бөгөөд маш залуугаараа 26-хан насандаа тархины хавангийн улмаас нас барсан байна.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 5

Paul Walker (1973-2013)

Paul Walker-ийг бид Fast and Furious /Галзуу хурд/ киноны Brian O’Conner-ын дүрээр сайн мэдэх бизээ. Тэрээр 40 насандаа автомашины осолд орж нас эцэслэсэнд шүтэн бишрэгчид нь маш ихээр харамсаж байна. Гэсэн хэдий ч Paul Walker-ийн сүүлийн уран бүтээл болох “The Fast and Furious” киноны долдугаар ангийн нээлтийг 2015 оны 4-р сард хийсэн бөгөөд түүнийг дэлгэцнээ дахин харах боломжтой болсон юм.

Хэтэрхий залуугаараа нас барсан алдартай жүжигчид 6

166
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Оюун Дулам

    Оюун Дулам

    2015/07/04 at 11:20

    hairan

  2. WAVY

    2015/07/04 at 12:20

    Sin city дээр тоглодог бүсгүйг нас барсан болохыг сая л мэдлээ. Тэднийг бурхан ивээг.

  3. Зочин

    2015/07/04 at 13:07

    Сэтгэгдэл *Сэтгэл зурхэнд уурд .

  4. Marlaa Nomin Soyloo

    Marlaa Nomin Soyloo

    2015/07/04 at 15:31

    Hoooooh hoe ymaaa kkkkk

  5. Эээлдэээ

    2015/07/04 at 15:38

    Fast and furious tgeed 2014 ond neeltee hiisiin bol mani hed n buten jileer hotsorj ywaa humuus uu? Teneg yum bichdeg shaar we

  6. Tsatsaa Sue

    Tsatsaa Sue

    2015/07/04 at 21:21

    Brittany Murphy har tamhi hetruulsenii ulmas nas barisan.Meddeellee zuw orchuularai

  7. Зочин

    2015/07/05 at 16:53

    Marlaa nertei nohoi mini edgeer saihan humuus bish cham shig hend ch hereggui novsh uhsen bol bi bayarlaad duulah bailaa muu gichiinii shees mini

  8. nobody

    2015/07/07 at 10:04

    Amy Winehouse gd aldartnuud bnshd

  9. Зочин

    2018/11/27 at 20:18

    Um sain amgalan baih boltugai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *