Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн тулаанчид

2

Хөндлөнгөөс харахад өөрт нь ямар ч боломж байхгүй байхад тавьсан зорилгынхоо төлөө зүтгэж түүндээ хүрсэн 6 жишээг танд танилцуулах гэж байна. Өөрт заяаснаас илүү ихийг хийж болохыг нотолсон эдгээр залуучуудаас жишээ авъя.

Трэй Теллигман

Трэй Теллигнам, “Traum” хочтой энэ Америк залуу холимог тулааны тамирчин, боксчин. Ой гарантай байхдаа авто осолд орж хавирганы хэсэг болон булчингийн үхжил болсон. 8 наснаасаа эхлэн каратэгаар хичээллэж эхэлсэн бөгөөд 13 наснаасаа бокс сонирхож эхэлжээ. Дараа нь жиу-житсигээр хичээллэснээс хойш тулаанд орж мэргэжлийн тулаанч болж чаджээ.

Анхны амжилтаа Орост IAFC – Absolute Fighting Championship 1-дээр тогтоосон бөгөөд 1 минут 40 секундын дотор ялж чаджээ.

Түүний өрсөлдөгчид: UFC –гийн олон удаагийн аварга Тим Сивьвия, Витор Белфорт, Украины нокаутер Игорь Вовчанин болон Бразилийн “Хад” Педро Хиззо.

Трэй хэлэхдээ, алдар нэр болон шагналын төлөө зодооны тавцан дээр гардаггүй харин өөрийгөө бусдаар хүндлүүлэхийг хүссэн тул гардаг гэжээ.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 1

Түүний Игор Вовчаниныг хэрхэн ялж байгааг үзэхийг хүсвэл энэ видеог үзээрэй.

Хонг Ман Чой

Өмнөд Солонгосын тулаанч Хонг Ман Чой “Техноголиаф” гэх хочтой, ховор тохиолддог акромегалын өвчлөлөөр өвчилсөн. Энэ өвчний уршгаар тэрээр байнга өсдөг, ялангуяа эрүү нүүрний хэсэг томорсоор байгаа.

Хонг Ман Чой одоогоор тэмцээнд оролцдоггүй, зодог тайлахаасаа өмнө түүний өндөр 215 см, жин 160 кг байжээ.

Өвчнөө эс тоон тэрээр Сөүлд болсон К-1 2006 Гран-Пригээр ялалт байгуулж чаджээ.

2009 онд Гран-При Dream-ээр хагас шигшээд багтаж чадсан, харин 2007 онд Фёдор Емельяненкотой зодолдсон ч Хонг 2 минут ч хүрэлгүй ялагдал хүлээсэн юм. Семми Шилтийг ялж байсан нь түүний амжилтын оргилд тооцогдох бөгөөд өрсөлдөгч нь мөн 212 см өндөртэй шилдэг кикбоксчин юм.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 2

Хонг Ман Чой болон Семми Шилтийн зодооныг эндээс үзэж болно.

Эммануэль Ярборо

Эммануэль Ярборо – сумогоор барилддаг, холимог тулааны тамирчин. Түүний асуудал бол илүүдэл жин. 2 метр өндөртэй бөгөөд 320 кг жинтэй. ММА-гийн 1994 оны UFC 3 тэмцээний үеэр шуугиан тарьж байсан. Өрсөлдөгч нь Ярборогоос 180 кг-аар хөнгөн байсан бөгөөд түүнийг ялж чадаагүй хэдий ч өрсөлдөгчийнхөө триког урж талбайгаас гаргаж шидсэн.

Ярборо “smoother” хэмээх боодог мэхээрээ алдаршсан, энэ мэхээ Японы Татсуо Наканотой зодолж байхдаа буюу бүх биеийн жингээр түүн дээр унаж байжээ. Ярборо ММА-гийн зодоонд гурван удаа оролцсоны 1-д нь ялалт байгуулж байжээ.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 3

Эммануэль Ярборо болон Татсуо Наканогийн зодооны видео.

Мэтт Хэмилл

ММА-гийн Америк тулаанч. Харахад жирийн л хүн хэдий ч төрөлхийн хэлгүй. Энэ дутагдал нь түүнийг холимог тулааны тэмцээнд хүчээ үзэхэд нь саад болоогүй юм. 2005 онд түүний амжилтын оргил үе буюу өрсөлдөгчөө 2 минутын дотор буулгаж авсан юм. Удалгүй, UFC-тэй гэрээ байгуулж 14 тэмцээнд оролцсоны 10-т ялалт байгуулжээ.

Дараах тулаанч нарыг ялан дийлж байжээ: Сэт Петруцелли, Тим Боетч, Марк Муньоз, Тито Ортиз, тэр бүү хэл Жон Жонсон, Рожер Холлет.

Түүний амьдралын түүхээр “Hamill” хэмээх киног бүтээжээ.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 4

Мэтт Хэмиллийн зодооны сонирхолтой хэсгүүд

Ник Ньюэлл

Энэ залуу төрөлхийн эрхтэн дутуу. Бараг зүүн гаргүй хэдий ч энэ байдал нь ММА-д зодолдоход саад болдоггүй. Нийт 13 зодолдож, 12-ыг нь ялан дийлжээ.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 5

Никийн зодооноос

Гаррет Холев

Гарет Холев бол Дауны хам шинж өвчинтэй тамирчин, бүх цаг заваа бэлтгэл сургуулилтад зориулдаг. Бусад тулаанчид түүнтэй тулалдахыг хүсдэггүй ажээ.

Гэсэн хэдий ч Гарет албан бус нэг тулаанд орсон ч өрсөлдөгчид эн тэнцжээ.

Өөрийн дутагдлыг үл тоон алдарт гарсан ММА-гийн зодоончид 6

Эдгээр залуусын жишээг харахад хүн аливаа нэгэн зорилгод хүрэхийг хүсвэл хүний чадвартай, чадваргүй байх нь хамаагүй, харин хүсэл эрмэлзэл, урам зориг байхад л хангалттай гэдгийг нотолж байна. Урам зоригтойгоор оргил өөд тэмцье!

 

4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Puje Purevsuren

    Puje Purevsuren

    2015/07/02 at 13:12

    Daunii sindromtoi hunte zodoldvol aluulah blgu

  2. Dambajamts Batchuluun

    Dambajamts Batchuluun

    2015/07/02 at 15:59

    gargui nuhur mundag yumaa

  3. Отгонбаатар

    2015/07/02 at 23:03

    Сэтгэгдэл *
    сайхан мэдээ байна. таалагдлаа.

  4. enkhmend

    2015/08/12 at 20:17

    Сэтгэгдэл *ter 320 kgtai arai2 bas neg gart

  5. Зочин

    2015/12/21 at 22:49

    Сэтгэгдэл *yarbrou gedeg sh de.nileen deehni ued baterdene avargatai sumogoor barildad manai avargad yalagdaj bsan udaatai.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *