National Geographic-ийн редакцид өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун гэрэл зураг ирдэг ажээ. Хэдэн зуун зурагчид эгзэгтэй үе мөчийг хүлээн байж гайхалтай зураг авдаг бөгөөд эдгээр зураг нь бидний сэтгэлийг хөдөлгөх нь бий.
Шинэ он гарангуут өдөр тутмын амьдрал харуулсан эсвэл байгалийн сайхныг харуулсан сэтгэл төрүүлэхүйц зурагнуудыг сонгож эхэлснийг та бүхэнд хүргэж байна. Хятадын панда, Исландын хүрхрээ, Италийн үен, тэр бүү хэл Африкын бүжигчин барын зураг хүртэл багтсан байна.