Arnold Schwarzenegger бол адал явдалт киноны гайхалтай жүжигчин. Түүний тоглосон топ 15 киног дор жагсаав.
1. Sabotage
Кино 109 минут үргэлжлэх бөгөөд 2014 оны 3-р сарын 28-нд анх дэлгэцнээ тавигдсан. Skip Woods-ийн зохиолоор Davis Ayer найруулсан адал явдал, драм, аймшгаар дүүрэн кино юм.
2. Twins
1988 оны 12-р сарын 9-ний өдөр дэлгэцнээ тавигдсан 107 минут үргэлжлэх кино. Willaim Davies кино зохиолыг бичиж, Ivan Reitman найруулжээ. Эрүүл чийрэг биетэй нэгэн эр өөрийн ихрийн өрөөсөн болох намхан бөгөөд бүтэлгүй ахыгаа эрж хайж байгаа тухай өгүүлдэг.
3. Hercules
1970 оны 2-р сарын 25-нд дэлгэцнээ гарсан, кино үргэлжлэх хугацаа 75 минут. Киног Seidlelman найруулсан бөгөөд кино зохиолыг Wisberg бичжээ. Дэлхий рүү илгээгдсэн Геркулес хайр сэтгэлтэйгээ учирч бодибилдингийн бизнес эхлүүлж байгаа тухай өгүүлнэ.
4. Raw Deal
106 минут үргэлжлэх киног анх 1986 оны 6-р сарын 6-ны өдөр анх дэлгэцнээ үзүүлжээ. Кино зохиолыг Vincenzoni бичиж John Irvin найруулсан бөгөөд FBI-ийн агент байсан орон нутгийн шериф Чикаго Мафийг барихад FBI-д тусалж байгаа тухай кинонд гарна.
5. Escape Plan
2013 оны 10-р сарын 18-ны өдөр үзэгчдэд хүрсэн бөгөөд кино 115 минут үргэлжилдэг. Найруулагчаар Mikael Hafstrom ажиллаж, кино зохиолыг Miles Chapman бичжээ. Дэлхийн хамгийн нууцлаг, өндөр хамгаалалттай шоронгоос оргох гэж буй хэсэг хоригдлын тухай кино өгүүлнэ.
6. Kindergarten Cop
Кино 111 минут үргэлжлэх бөгөөд 1990 оны 12-р сарын 21-ний өдөр дэлгэцнээ гарсан. Murray Salem кино зохиолыг бичиж, Ivan Rietman найруулжээ. Хар тамхи нийлүүлэгчийг илрүүлэх зорилгоор нэгэн цагдаа хүүхдийн цэцэрлэгийн багшийн дүрд хувирч байгаа тухай кино өгүүлнэ.
7. The Running Man
1987 оны 11-р сарын 13-ны өдөр дэлгэцнээ тавигдсан энэ кино 101 минут үргэлжилнэ. Киног Michael Glaser найруулж, зохиолыг Stephen King бичжээ. Кинонд тоглоомын шоу буюу андуурагдан нийтийн өмнө цаазлагдах болсон нэгэн эр энэ байдлаасаа зугтаахыг оролдож байгаа тухай өгүүлнэ.
8. Conan the Barbarian
129 минут үргэлжлэх уг кино 1982 оны 5-р сарын 14-ний өдөр гарсан. Кино найруулагчаар John Milius ажилласан бөгөөд Robert E Howard кино зохиолыг бичсэн. Барбарын баатарлаг цэрэг эр эцэг, эхийг нь алсан чөтгөртэй байлддаг тухай кино билээ.
9. Last Action Hero
1993 оны 6-р сарын 18-ны өдөр анх дэлгэцнээ гарсан уг кино 130 минут үргэлжлэх бөгөөд Zak Penn-ийн зохиолоор Mc Tiernan найруулжээ. Зугаалах дуртай нэгэн банди шидэт тасалбарын хүчээр виртуал ертөнцөөр аялж өөрийн дуртай киноны баатруудтай уулзаж элдэв адал явдалтай учирдаг тухай кино өгүүлнэ.
10. True Lies
141 минут үргэлжлэх уг кино 1994 оны 7-р сарын 15-ны өдөр анх дэлгэцнээ гарсан. Кино найруулагчаар James Cameron ажилласан бөгөөд Claude Zidi зохиолыг бичсэн. Дэлхийн террорист бүлэглэлтэй тэмцдэг нууц ажилтан бөгөөд түүний эхнэр нь машины наймаачинтай учирч байгааг олж мэдэхийн тулд будилж буй эрийн тухай кино өгүүлнэ.
11. Commando
1985 оны 10-р сарын 4-ний өдөр дэлгэцнээ гарсан тус кино 90 минут үргэлжилнэ. Киноны найруулагч Mark Lester, кино зохиолч Jeph Loeb. Тэтгэвэртээ гарсан коммандогийн охиныг Өмнөд Америк гаралтай гэмт этгээд хулгайлж түүнийг хууль бус гэмт хэрэг үйлдэхийг шаарддаг адал явдалт кино юм.
12. Terminator 2
1991 оны 7-р сарын 3-ны өдөр гарсан 137 минут үргэлжлэх кино. James Cameron кино зохиолыг бичиж өөрөө найруулсан. Адал явдал, аймшигт түүхээр дүүрэн кино билээ.
13. Total Recall
113 минут үргэлжлэх кино анх 1990 оны 6-р сарын 1-ний өдөр дэлгэцнээ тавигдсан. Кино найруулагчаар Verhoeven ажиллаж, кино зохиолыг Philip k Dick бичжээ. Киноны үйл явдал нь Марс руу виртуал аялал хийж байгаа нэгэн эрийн тухай гарах бөгөөд гэнэтийн тохиолдлоос болж жинхэнэ амьдралтайгаа холбогдсон будлианыг өгүүлнэ.
14. Predator
1987 оны 6-р сарын 12-ны өдөр дэлгэцнээ гарсан кино 107 минут гарах бөгөөд John Mc Tiernan найруулж, Jim Thomas зохиолыг бичсэн. Төв Америкийн нэгэн ширэнгэн ойд харь гаригийн зүйлтэй тулалдахаар илгээгдсэн цэрэг эрсийн тухай кино өгүүлдэг билээ.
15. The Terminator
1984 оны 10-р сарын 26-ны өдөр анх нээлтээ хийсэн кино 107 минут үргэлжилдэг. Кино зохиолыг James Cameron бичиж, өөрөө мөн найруулжээ. Ирээдүйд машины эсрэг дайтах хүмүүний үрийн тухай бөгөөд түүнийг зайлуулахаар ирээдүйгээс машин роботыг илгээсэн байдаг.