Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга

1

Нимбэгний хурц, сайхан амтыг ашиглан бид хоолондоо хэрэглэдэг, харин нимбэгийг гоо сайхандаа ч бас ашиглаж болно гэнэ. Нимбэг нь бактерыг устгадаг, наалдамхай шинж чанартай тул арьс, үсийг цайруулах байгалийн гаралтай хамгийн сайн бүтээгдэхүүн ажээ.[sociallocker]

1. Нимбэг уруулыг чийгшүүлнэ

Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн болон гадны нөлөөнөөс болж уруул хатаж омголтдог. Хэдэн дусал нимбэгний шүүсийг унтахаасаа өмнө урууландаа түрхвэл сайтар чийгшүүлнэ.

Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга 1

2. Сугандаа түрхэнэ

Суганы харласан хэсгийг арилгахын зэрэгцээгээр байгалийн гаралтай үнэртэй ус болж өгдөг байна. Нимбэгэнд агуулагддаг хүчил нь хулмас үүсгэдэг нянг устгадаг аж. Нимбэгний шүүсэнд бага зэргийн овьёос, зөгийн балыг хольж сугандаа түрхсэнээр 1 цагийн турш эвгүй үнэр гарахгүй.

Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга 5

3. Хар батгыг арилгана

Нимбэг нь арьсыг гүн цэвэрлэж биеэс ялгарч буй хорт бодисыг багасгадаг учраас хар батгатай тэмцэх хүчирхэг хэрэгсэл болдог. Батгатай хэсгээ зүсэм нимбэгээр арчаад 10 минут өнгөрсний дараа угаана. Хэрэв та гадагш гарах гэж байгаа бол үүнийг хийж болохгүй шүү. Сэвх үүсч мэднэ.

Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга 2

4. Нимбэг арьс арчилдаг

Тослог арьснаасаа болж зовж байгаа хүмүүс нимбэгийг хэрэглэх хэрэгтэй гэнэ. Нимбэгийг шахаж шүүсийг нь цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүүрээ нилэнхүйд нь арчина. Гадаа гарахын өмнө хийж болохгүй ба унтахын өмнө хийвэл хамгийн үр дүнтэй байдаг байна. Илүүдэл тосыг үгүй хийж арьсны ерөнхий өнгийг сэргээдэг аж.

5. Хумсыг цайруулж бат бэх болгодог

Хумсыг бэхжүүлдэг энэ гайхалтай бүтээгдэхүүнийг бэлдэхдээ 2 цайны халбага оливийн тосыг үл ялиг нимбэгний шүүстэй холиод хумсандаа түрхэнэ.

Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга 3

6. Сэвхийг арилгана

Сэвх арилгах хамгийн үр дүнтэй арга бол сэвхтэй хэсгээ нимбэгээр арчсаны дараа 15 минут байлгаад угаана. Энэ эмчилгээг оройн цагаар хийвэл үр дүнтэй ба арьсаа арчсаныхаа дараа гадаа гарч болохгүй.

7. Нимбэгийг ашиглан үсээ цайруулж болно

Хэрэв та үсээ цайруулж гялалзуулахыг хүсвэл үсэндээ нимбэгний шүүс түрхээд наранд гараарай. 7 хоногт хамгийн багадаа 1 удаа хийж байж үр дүнд хүрнэ.

Нимбэгийг гоо сайхандаа ашиглах 7 арга 4

[/sociallocker]
44
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Зочинdulamjaw

    2015/06/28 at 11:15

    Сэтгэгдэл *estoi goe bn zowolgoo ogsond bayarlla

  2. Зочин

    2015/06/28 at 19:32

    Сэтгэгдэл *hoolhon zovlogoo baina bayrallaa

  3. Зочин

    2015/06/28 at 21:20

    Goe zowolgoo bn bayarlala

  4. Зочин

    2015/06/28 at 22:24

    Сэтгэгдэл *Taalagdaj bna untei hudal ymnaas deer goe bolgon gedegt itgej bnshu goe sanaa goeshuu

  5. Зочин

    2015/06/29 at 11:39

    8989

  6. Зочин

    2015/06/29 at 22:08

    Нимбэгний ач тус үнэхээр их шүү. Миний хувьд маш олон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн. Тэрхэн үедээ үр дүнд хүрдэг ч хэсэг хугацааны дараа эргээд нөгөө арьсны зовлонгууд. Энэ мэт зөвлөгөөнүүдийг уншаад өнгөрдөг байсан. Гэтэл нэгэн удаа туршиж үзэхээр шийдээд З ширхэг лимоныг худалдаж авч, 14 хоног тасралтгүй арьсаа арчаад үзэхэд гайхалтай үр дүнд хүрсэн шүү. Эхний хэдэн хоног жаахан арьс цочирдож улайлт үүсгэж хорсдог. Тэр үед нь орхиж болохгүй шүү. Хэт эмзэг арьстай бол жаахан зөөллөж өргөст хэмхний шүүстэй хольж арчаараа. Нэг ширхэг лимон танд 7 хононо. Үнийн хувьд 1500-1800 төг. Сард та 4 ширхэг лимон. Лимоноо бөөнөөр авсны хэрэггүй. Жич: хэрэглээд үлдсэн хэрчим лимон, өргөст хэмхээрээ гар, хөлийнхөө хумсыг арчаад, тэгээд хаяж болно. Химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах цаг аль хэдийн ард үлдсэн. Танд амжилт хүсье.

  7. hergeldeg hergee taalagdaj bn. sa zuvluguu bn.

    2015/07/07 at 01:20

    Сэтгэгдэл *

  8. Зочин

    2015/07/07 at 23:10

    Сэтгэгдэл *uneheer seweh arilgah bolwuu bi ja huurai aristai

  9. Зочин

    2015/07/11 at 17:39

    Сэтгэгдэл *тэгээд сүүлд нь унтахдаа тос түрхэх болвуу

  10. Зочин

    2015/07/13 at 12:27

    Сэтгэгдэл *goy zovolgoo bna turshij uznee

  11. Зочин

    2015/07/17 at 01:50

    Сэтгэгдэл *goe zowolgoo ogsond bayrlaa turshij uznee

  12. Зочин

    2015/07/17 at 13:20

    Үсэндээ лимон түрхээд наранл гарна гэдэг ай мэдкүү үсийг түлээд хогийн шүүр шиг болгнодөө. Хуурай үстэй хүн бол бүүр ч хэрэггүй.

  13. Зочин

    2015/08/01 at 15:42

    Gogo

  14. Зочин

    2015/08/20 at 18:10

    Сэтгэгдэл *Saikhan zublulguu ugsund bayarlalaa.

  15. dodosjss

    2016/01/12 at 01:03

    Нг рсний гэдэг нь юу гэсэн үүг бэ

  16. zaya

    2016/01/25 at 23:04

    Goe zowolgoo bn bayarlaa

  17. нууцлаг нэгэн

    2016/07/13 at 13:55

    Цагаа олсон зөвөлгөө байна thaks

  18. Зочин

    2016/07/16 at 20:11

    Saihan zuvulguu bn.bayarlalaa.

  19. holoos

    2017/03/22 at 18:21

    nimbegnii ach tus ih . arisan deeree hamaagui turhej bolohgui . bi ih turhdeg bailaa. ih huuraishdag yum bilee. suuliin 2 jil ogloo olon deeree butsalgasan us 1 halbag zogiin bal , tal yumuu esvel buten nimbegnii shuustei holij uudag. uuniigee bur hevshel bolgoson. uusnii daraa zaaval hunderne. gedes dotort yor ni ih sain. sholtei hoolon, mahtai hoolondoo nimbeg shahaad idchihdeg. hoolond ih goyo amt oruuldag. hool bolgood belen bolsonii daraa hiivel zugeer. end europuud zagasan deer shuus tusaaj ideed baidag yum bilee. odoo l oilgoj bn. nimbegeer haaya gants neg arisaa archilj baival zugeer. emzeg aristai hund demii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *