Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга

1

Бид хэзээ нэгэн цагт хуучин андтайгаа тааралдах эсвэл эцэг, эхийнхээ хадгалж байсан хүүхэд ахуй насныхаа тоглоомыг гаргаж ирэх, хуучин зургуудаа үзэхэд мартагдсан дурсамж эргэн ирдэг биз дээ?

Хүний ой санамж гэдэг бол төөрдөг байшин шиг замбараагүй баахан мэдээллийн цуглуулгаас гадна Minesweeper тоглоом тоглож мина хайж байгаа юм шиг л байдаг. Нуугдаж буй мэдээллийг хайж олно гэдэг амар ажил биш ээ, гэвч танд хэлэх гэж буй энэ 11 аргын тусламжтайгаар та ой санамжаа бататгаж, замбараагүй мэдээллийн сангаас хэрэгтэй мэдээллээ сэргээж чадах болов уу гэж найдаж байна.[sociallocker]

1. Дуу хөгжим таны ой санамжийг цэгцлэхэд тусална

11-тэйдээ “The Real Slim Shady”-гийн дуунуудыг “баа, бээгүй” дуулдаг байсан мөртлөө дэлгүүрээс авах 4-хөн хүнсний зүйлийг цээжилж чадахгүй зүдэрч байв уу? Дууны тусламжтайгаар (дууг сонсох бус, дуундаа тааруулж) тархины үйл ажиллагааг идэвхижүүлж ой санамжийг дээшлүүлэх боломжтой. Багадаа бид нар ерөөл, магтаал цээжилдэг л байсан. Одоо мартаагүй л байгаа даа.

Ажиллах зарчим: “Billy Jean” дууны аянд дэлгүүрээс авах зүйлсээ аянд нь тааруулж дуулахад та мартахгүй.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 1

2. Ой санамждаа зориулж “ордон” бариарай

Ой санамжаа сайжруулахад “ой тогтоолтын ордон”-г босгож болно. Хийсвэрээр байшин барьж, өрөө болгон нь нэг ой санамжийг агуулах бөгөөд байшингаараа явж ой санамжаа “цуглуулах”-ад л болно. Өөрийн сайн мэдэх эсвэл амьдардаг байраараа “ордон”-гоо босгож “ой санамжаа” тавилгын оронд байрлуулаарай. Орон зайн ой санамжийг ашигласнаар таны тархины чадамж дээшлэх болно.

Ажиллах зарчим: Найз чинь таныг ирэх замдаа шар айраг, нэг удаагийн аяга таваг, кетчуп, орой тоглох Монополи тоглоом авчраарай гэж захижээ. Өөрийн байшингаа төсөөлөөд стратегийн ач холбогдлоор нь эд зүйлсийг хийсвэрээр байршуулна. Үүдний өрөөний шалаар дүүрэн шар айраг, гал тогооны өрөөнд ороход цоргоноос нь контейнер шар айраг гоожиж байх вий дээ. Угаалгын өрөөнд, саванг чинь кетчупээр сольсон байна уу. Цаашлаад, унтлагын өрөөнд ороход найз бүсгүйтэйгээ орондоо ороод Монопол тоглоод хэвтэж байна. Энэ мэт хийсвэрээр төсөөлж аялсан зүйлс амархан мартагдахгүй, эргэн санахад амархан байх болно.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 2

3. Нэр цээжлэх … анх сонсоод л

Энэ залууг таних уу. Ня-богоор ажилладаг. Хэдэн жил өдөр болгон түүнтэй харилцаж байгаа. Тэр 3 хүүхэдтэй, загасны харшилтай тул саяхан харшил нь хөдөлсөн. Тэгсэн хэдий ч чи түүний нэрийг мэдэхгүй. Нэрийг нь эргэж санахад дэндүү урт хугацаа өнгөрчээ. Нэрийг санахын тулд та 3 зүйл хийж чадна, дөнгөж танилцсан хүний нэрийг тархиндаа үлдээхийн тулд: давтаж хэлнэ, бичиж үлдээнэ, эсвэл ямар нэгэн зүйлтэй холбож тогтооно. Аз болж, тэр нэгэн өдөр энгэрийн тэмдэгтэй ажилдаа ирж магадгүй шүү.

Ажиллах зарчим: Хэн нэгэнтэй анх танилцаж нэрийг нь анх сонсонгуутаа яаран сайн уу гэж хэлэх хэрэггүй, юуны түрүүнд нэрийг нь ЧАНГА-аар давтан хэлээрэй. Дараа нь тархиндаа хэд хэдэн удаа давтаарай. Харин, дараа нь нэрээ галиглаж хэлэхийг хүсээрэй. Хэрвээ түүний нэрийг Jim гэдэг бол, хачин байдлаар тогтоож болно (шинэ танилцсан хүний нэрийг Gym гээд тогтооно биз). Ийм байдлаар холбож хүний нэрийг тогтооход хялбар. Бас нэг хувилбар, Jim гэдэг нэртэй, түүнээс архи үнэртээд байх юм (өглөөний 11 цаг гэхэд арай л эрт үнэртээд байна) Jim Bean уусан юм болов уу? За, ингээд энэ хүний нэрийг хэзээ ч мартахгүй.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 3

4. Мэдээллээ холбож гинжлээрэй

Санах гэж буй зүйлсээ хооронд нь холбож нэгэн түүх үүсгэн тогтоогоорой. Зарим нэг нь бүр хоорондоо уялдаа холбоогүй байсан ч жижиг зүйлээр холбож санахад дараа нь танд эргэн дурсахад амар байх болно. Мэдээллийн нэгжийг холбох аргын тусламжтайгаар энэ мэт мэдээллийг холбож болно.

Ажиллах зарчим: Маргааш, цахилгааны төлбөрөө тушаах хэрэгтэй, хими цэвэрлэгээнд өгсөн хувцасаа авна, ээж рүүгээ залгана, 5 цагаас өмнө DVR дээр Family Feud бичүүлсэн байна. Таны түүх: цахилгаан тасарч (ТӨЛБӨРӨӨ ТӨЛ), дуртай өмдөн дээрээ улаан дарс асгаад (ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС ХУВЦАСАА АВ), ээжийн минь бэлэглэсэн өмд шүү дээ (ЭЭЖ РҮҮГЭЭ ЗАЛГА). Эдгээр зүйл таныг бүр уймруулж орхив уу. Түүх ингээд л бэлэн боллоо.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 4

5. Ой санамжаа цэгцэлж саванд өр

Тархин дотор чинь замбараагүй зугаалах ой санамжаа багцлан саванд хийж хадгалах нь бас нэгэн шилдэг арга юм. Хүний тархи нэг дор 7 зүйлийг санах чадвартай бөгөөд, хэрвээ багцалбал үүнээс ч илүүг санах бүрэн чадвартай ажээ. Юу гэсэн үг вэ гэвэл, мэдээллийг сэдэв сэдвээр багцалж саванд хийгээд хэрэгтэй үедээ саваа уудлаад л гаргаад ирнэ.

Ажиллах зарчим: Жишээлбэл, дэлгүүрээс худалдан авах 12 зүйлсийг цээжлэх ёстой. Эдгээр зүйлсийг бүлэг болгон хуваая: хүнсний, цэвэрлэгээний, ундаа, ариун цэврийн гээд. Бүлэг болгонд 3 зүйл багтана, ийм байдлаар тогтооход таны тархинд маш хялбар байх болно.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 5

6. Аливаа зүйлийг шинээр мэдэнгүүтээ тархиндаа “давтан сэрүүлэг” тавь

Бид бүгд л “давтан сэрүүлэг”-ийг ашигладаг. Өглөө болгон хоёр ч удаа 10 минутын зайтай энэ сэрүүлгээр би сэрдэг. Бидний ой санамжийг сайжруулах бас шилдэг арга болж өгнө. Шинээр олж мэдсэн зүйлээ хэсэг хугацааны дараа дахин дахин санах нь мэдээлэл тархинд удаан үлдэх боломжийг нэмэгдүүлдэг.

Ажиллах зарчим: Таны шинэ найз бүсгүйн төрсөн өдөр, 6-р сарын 21. Энэ өдрийг та мартах ёсгүй. Тэгэхээр, 6-р сарын 21 гэж мэдсэнээс хойш ажлаа хэсэг хийж байгаад, 5 хормын дараа 6-р сарын 21-ний өдөр гээд л санах хэрэгтэй. Ажил руугаа явж байхдаа, 10 минут болоод л төрсөн өдрийг давтан хэлнэ. Ийм байдлаар бүтэн өдрийн турш төрсөн өдрийг давтан санана. Ядаргаатай санагдах боловч төрсөн өдрийг нь мартаж найз бүсгүйнхээ зүрх сэтгэлийг өвтгөж байсанд орвол өдөрт хэд хэдэн удаа давтаж хэлээд л найзыгаа баярлуулсан дээр биз дээ.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 6

7. Дахин эргэж харахгүй ч гэсэн бүх зүйлээ бичиж үлдээ

Хуучны шилдэг гайхалтай арга, үзэг, цаас бидний тоон эрин үед хэрэг болсоор л байгаа юм. Бичсэн зүйлээ эргэж харахгүй байсан ч хамаагүй, бүх зүйлээ бичиж үлдээгээрэй. Учир юунд вэ гэвэл, гараар бичсэн зүйлийг бид амархан эргэж санадаг байна, маш энгийн байгаа биз.

Ажиллах зарчим: Хэн нэгний утасны дугаарыг цээжлэхийг хүсвэл, хэдхэн хором утасны дугаарыг бичээрэй. Таны утасны жагсаалтаас ч илүү хэрэгтэй шүү. Хэзээ хойно нь компьютерт шивж оруулах байсан ч гэсэн эхлээд гараараа утасны дугаарыг бичиж цээжлээрэй. Ингэж тогтоосон дугаар илүү сайн үлдэнэ шүү, баталж байна.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 7

8. Урт жагсаалтыг тогтоохын тулд ой тогтоолтын холбоосыг ашиглах

Ой тогтоолтын нэг арга бол холбоос үүсгэх явдал юм, энэ аргыг эзэмшсэн байхад таны ой санамж гайхалтай ажиллах болно. Аливаа зүйлийг урьдчилан системчилсэн байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй байхаар зохион байгуулна. Энэхүү системд холбогдох мэдээллийг агуулахаар зохион байгуулах тул хэзээ ч мартагдахгүй, эвлүүлдэг тоглоом шиг л цэгцэлж нэг бүхэл болгоод байна гэсэн үг юм. Энэ аргын тод жишээ бол үгийг тоогоор илэрхийлж системчлэх юм. Төвөгтэй сонсогдож байна уу. Жишээн дээр хэлээд өгье…

Ажиллах зарчим: Ой тогтоолтын холбоосыг ийм байдлаар эхлүүлж болно: 1-баяр баясал, 2-цавуу, 3-эрх чөлөө/үнэгүй, 4-хаалга, ийм байдлаар тоо болон үгийн холбоосыг үргэлжлүүлнэ. Энэ бол таны мастер жагсаалт. Энэ системчилсэн жагсаалтыг ашиглаж санах зүйлээ тогтоож эхэлнэ. Хэрвээ та аян замд гарахаар пүүгээгээ бэлдэж байгаа бол, дотуур хувцас, шүдний сойз, сахлын хутга, усны хувцас зэргийг системдээ байрлуулахад л хангалттай.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 8

Дотуур хувцас: Баяр баясал нэрийн дор явж болно

Шүдний сойз: хэрвээ Цавуугаар шүдээ угаавал ноцтой юм болно

Сахлын хутга: Сахлын хутга чинь үнэгүй, 200 долларын үнэтэй үсчинд орох байлаа ш дээ

Усны хувцас: норсны дараа хатаах гэж Хаалган дээр өлгөх хэрэг гарна

Системчилсэн жагсаалтыг санахын тулд эхний ээлжид цаг болон хүч их орно. Харин, жагсаалтыг өөрийн болгоод авсны дараа бол юуг ч тогтооход амархан байх болно. Хачирхалтай гэдгийг нь мэдэж байна, гэхдээ хүмүүст тус болоод л байгаа юм даа.

9. Уялдаа холбоог тогтоохын тул түлхүүр үг ашигла

Шинэ үг, компанийн нэр, гадаад үг, урьд өмнө сонсож байгаагүй хэлц үг тогтоохыг хүсч байвал эдгээр зүйлстэй холбогдож болох таны тархинд хадгалагдаж буй өчүүхэн ч гэсэн зүйлтэй холбож тогтоох нь амар. Шинэ үзлийг урьд өмнө мэдсэн, ойлгосон байсан үзэл баримтлалтай холбох нь таны тархины тогтоох ажиллагааг хөнгөвчилж элдэв хүндрэлтэй тогтоох болно. Ой тогтоолтын энэ арга нь хамгийн хэрэгтэй нь байж мэдэх боловч зөв ашиглах хэрэгтэй.

Ажиллах зарчим: Парист зугаалж байна гэж төсөөлье. Урьд өмнө ирж байгаагүй газар, таны ганц мэддэг Франц хүн таныг Relais Christine зочид буудалд уулзахаар тохирчээ. Буудлын нэрийг сонсонгуут адил төстэй мэддэг зүйлээ хайх хэрэгтэй. Санаж байна уу, дунд сургуульд сурч байхад ролик унаад цуг гулгаж байсан Christine охин байсан даа. Түүнийг болзоонд урингуут чамтай харьцахаа больсон тэр охины нэр – хэцүү байгааг мэдэж байна. Гэхдээ л тэр зочид буудлын нэрийг бол одоо мартахгүй болсон.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 9

10. Тогтоохын тулд нэг зүйл дээр төвлөр, яг л илбэ шиг

Ой тогтоолтын талаар илбэ шиг арга зааж өгөөд сууж байгаа нь инээдтэй хэдий ч өнөөдөр бид олон зүйлд самгардаж байгаа тул өөр аргагүй болоод байна: ухаантай утас маань биднийг үе үе сандаргаад л авдаг (зай нь дуусаад л унтарчихна). Тэгэхээр, өөрийн чадлаа дайчлаад санах ёстой зүйлээ санахаас өөр аргагүй болох нь тэр.

Ажиллах зарчим: WiFi-аа унтраагаад Facebook, Instagram ч юм уу өөр бусад онлайн сошиал медиад орохгүй компьютер дээр хийж буй ажилдаа анхаарлаа хандуулах эсвэл хичээл дээрээ тэмдэглэлээ хөтлөхөөр анхааран сууж байна уу? Мөн, утасны хонхны дууг хааж, хаалгаа тас хаагаад санах гэж буй зүйлдээ анхаарлаа хандуулаад сууж байна уу. Энэ бол энгийн боловч хэрэгтэй л зөвлөгөө юм.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 10

11. Мэдээллийг цэгцлэхийн тулд товчлол ашигла

Товчлох арга бол ой тогтоолтын бас нэгэн шилдэг аргад зүй ёсоор тооцогдоно. Энэ аргыг анагаахын салбарт өргөн ашиглахаас гадна элдэв зүйл тогтоохоос залхсан тэнэгүүдэд таарсан арга юм. Гитарын багш маань надад гитарын хоёр нот заахын тулд “Big Cats Eat Fish” гэж байсан юм. Мөн, “H.O.M.E.S” Их нууруудын хотгорын нууруудын нэрийг тогтооход тус болно (Huron, Ontario, Michigan, Erie, Superior.)

Ажиллах зарчим: Дээр дурдсан аргаас гадна өдөр тутмын зүйлийг тогтооход хэрэглэж болно. Бас л худалдаж авах гэж буй хүнсний зүйлсийн жагсаалтыг жишээ болгоё (би өөрөө энэ жагсаалтыг санахад тун зовдог юм). Талх, өндөг, мах, сонгино, товчлол нь ТӨМС.

Ой санамжаа сайжруулах 11 энгийн арга 11

[/sociallocker]
13
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Batbold Ganbaatar

    Batbold Ganbaatar

    2015/06/24 at 13:37

    Отгонсүлд Жаргалсайхан

  2. Batbold Ganbaatar

    Batbold Ganbaatar

    2015/06/24 at 13:37

    Отгонсүлд Жаргалсайхан

  3. Sergelen

    Sergelen

    2015/06/24 at 22:05

    Мандуул Пүрэвдорж хайран мөнгө нтр

  4. Sergelen

    Sergelen

    2015/06/24 at 22:05

    Мандуул Пүрэвдорж хайран мөнгө нтр

  5. Мандуул Пүрэвдорж

    Мандуул Пүрэвдорж

    2015/06/24 at 23:18

    xxa buyanaaraa bolog ntr

  6. Мандуул Пүрэвдорж

    Мандуул Пүрэвдорж

    2015/06/24 at 23:18

    xxa buyanaaraa bolog ntr

  7. Зочин

    2015/06/25 at 08:39

    Aldchuul yhiin hahahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *