Дэлхийн албан ёсны туг ийм байх болно

0

2020-иод оны сүүлчээр дэлхийн сансрын нисгэгчид Ангараг гараг дээр буухад манай дэлхийн албан ёсны туг ингэж харагдана гэнэ. Манай дэлхийд үнэхээр тугны хэрэг бий гэж үү гэж асуух байх л даа. Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байгаа бөгөөд интернэтийн халуухан хэлэлцүүлгүүдийн нэг хэдийнэ болжээ.

Дэлхийн албан ёсны туг ийм байх болно 2

Энэ загварыг Шведийн Дизайны Бэкмэнсийн коллежийн график дизайнер Оскар Пернефелдт болон НАСА-гийн зарим мэргэжилтнүүд хамтран бүтээсэн юм. Тугны уг загвар нь Оскарын дипломын ажлын сэдэв байсан бөгөөд бүтээлээ “Дэлхий ерөнцийн туг” хэмээн нэрийджээ.

Дэлхий ертөнцийн туг нь тэнгисийн хөх өнгийг дэвсгэрээ болгосон 7 цагирагаас бүтдэг. Оскар өөрийн загвараа “Тугны төв хэсэг дэх 7 цагираг нь дэлхий дээрх амьдралын бэлэг тэмдэг болсон цэцгийг төлөөлж байгаа юм. Цагирагууд нь хоорондоо холбоотой бөгөөд манай дэлхий дээрх юм бүхэн шууд болон шууд бус байдлаар хэрхэн холбогдож байдгийг харуулж байгаа юм” хэмээн тайлбарласан юм. Арын цэнхэр дэвсгэр нь амьдралын эх булаг болсон усыг төлөөлж байна.

Дэлхийн албан ёсны туг ийм байх болно 1

Далайн ус нь дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсгийг бүрхдэг. Цэцгийн гаднах цагираг нь дугуй хэлбэрийг үүсгэн, хорвоогийн бэлэг тэмдэг болж байгаа бөгөөд хөх дэвсгэр нь орчлон ертөнцийг төлөөлж буй” гэнэ. LG, BSmart зэрэг компаниуд уг тугийг бүтээх үйл явцад оролцсон бөгөөд тугны албан ёсны вебсайтын мэдээлж байгаагаар НАСА ч мөн эл төсөлд оролцсон байна.

Дэлхийн албан ёсны туг ийм байх болно 3

Дэлхийн албан ёсны туг ийм байх болно 4

Дэлхийн албан ёсны туг ийм байх болно 5

Өөрийн дизайныхаа талаар дэлгэрэнгүй ярьж буй Оскарыг энэхүү бичлэгээс үзээрэй.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. З. Нацагбуян

    З. Нацагбуян

    2015/06/12 at 11:06

    yahaw hari garigiinhan dairwal eswel hari garig ruu dairwal hereg boloh l ym

  2. Temuge Dambaarai

    Temuge Dambaarai

    2015/06/12 at 14:03

    Дээр үед данхны суурь нэг иймэрхүү дүрстэй байлаа хэхэ

  3. Uki Gilimkhan

    Uki Gilimkhan

    2015/06/12 at 17:12

    Evrei hun zursn bhda!?

  4. Сүмбэр Төмөрочир

    Сүмбэр Төмөрочир

    2015/06/12 at 19:22

    ewlerch boldgumu :)

  5. Зочин

    2015/06/13 at 01:41

    Oo hoorhii. Orosiig jiigeed Ih Doloogoo belgedsen bh shivde. G-7 summit kkkk. Orosuud tegvel sansriin nisgegch nariin zooj oghoo bolichih bhda. bas base deere amidruulhaa. Soyuz ruu nisdeg orsiin puujin l hun zooj bga. terenger amerik italy geed guilgachid mongoo tolood daigdaj bgashd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *