Тайлагдашгүй 5 агуу нууц

1

Шинжлэх ухаан, технологи, судалгаа өндөр хөгжсөн ч бидний амьдралд тайлагдашгүй маш олон нууц оршсоор байна. Хэдийгээр эдгээр нууцад бид логикын үүднээс тайлбар, гаргалгаа хийж болох ч энэ нь ердөө таамаг төдий л зүйл. Тэгвэл эдгээр нууцын үнэн тайлагдах хүртэл нууц хэвээр орших дараах 5 гайхалтай нууцын талаар өгүүлье. Танд аль нь илүү хачирхалтай санагдаж байна?

5. SS Ourang Medan

SS Ourang Medan буюу “Меданы залуу” гэх Малайзын хөлөг онгоцонд тохиолдсон энэхүү нууц нь магадгүй далайн түүхэн дэх хамгийн хачирхалтай хэрэг байх. 1947 онд хөлөг онгоцоос тусламж хүссэн цахилгаан мэдээ ирсэн ба хөлгийн ахмад, бусад гишүүд амь үрэгдсэн тухай дурдсан байна. Хамгийн сонин нь мэдээ дамжуулагч хүртэл мэдээ илгээж байх үедээ нас барсан байна. Silver Star мэдээг хүлээн авмагцаа хөлгийг хайх эрэлд гарсан ба хөлөг дээр байсан бүх хүмүүс нас барсныг тогтоосон байна. Энэ явдлын талаар маш олон таамаг дэвшүүлж, сүнс, химийн аюултай бодис, тэр бүү хэл харь гаригийн хүмүүсийн талаар дурдагдаж байсан ч чухамдаа юу болж өнгөрсөн талаар өнөөг болтол хэн ч мэдэхгүй.

Тайлагдашгүй 5 агуу нууц 2

4. Таосын чимээ

Шинэ Мексикийн Таос хэмээх жижиг тосгонд холоос дуугарч буй дизель хөдөлгүүр мэт нэгэн чимээ ойр ойрхон сонсогддог байна. Энэ чимээ хүний чихэнд сонсогдох боловч дуу илрүүлэгч төхөөрөмжинд мэдэгддэггүй байна. Таосын чимээ гэж нэрлэгдэх энэ чимээг одоо хэр нь хаанаас гарч буй юун чимээ болох талаар тайлагдаагүй хэвээр байна.

Тайлагдашгүй 5 агуу нууц 1

3. Алуурчин Jack

Маш олон шоу нэвтрүүлэг болон кинон дээрээс Алуурчин Jack гэх нэр гардаг ба тэрээр 1800-аад оны сүүлээр Лондон хотын зүүн хэсэгт амьдрах 11 эмэгтэйн амь насыг хороосон цуврал алуурчин юм. Гэвч түүнийг илрүүлж чадаагүй байна. Түүний хохирогчдын ихэнхи нь биеэ үнэлэгч бүсгүйчүүд байсан ба тэдний биеийг зэрэмдэглэж, хоолойг нь хэрчиж хөнөөж байжээ.

Тайлагдашгүй 5 агуу нууц 3

2. Бермудын гурвалжин

Бермудын гурвалжин гэх энэхүү алдартай газар нь Миами, Бермуда, Пуорто Рико гурвын дунд орших уудам далай юм. Бермудын гурвалжин ойрчим нисэх үед төхөөрөмж нь доголдож байсан тухай олон нисгэгч нар ярьж байсан төдийгүй маш олон усан онгоц далайд алга болсон байна. Шалтгааныг тайлбарлахдаа байгалийн хий шатахаас өгсүүлээд харь гаригтай холбон олон таамаг дэвшүүлдэг боловч энэхүү хачирхалтай үзэгдлийн цаана юу болсныг хэн ч мэдэхгүй.

Тайлагдашгүй 5 агуу нууц 4

1. Алга болсон Атлантис хот

Далайн ван гаригийг захирагч Атлантис хотод загасан хүмүүс амьдардаг байжээ гэх домог бий. Суут Платон нь энэ хот бодит оршдог тухай Тимей, Критиас нарын харилцан ярианд дүрсэлсэн байдаг аж. Энэхүү ярианд тэд аяллынхаа явцад Атлантис хотын тухай сонсож, дуулсан түүх болон энэхүү хотын үзэсгэлэнт байдлын талаар өгүүлсэн байна. Платон бодит хүн байсан тул түүний бүтээлд дурдагдаж буй хотыг мөн бодит хот байсан гэх таамаг байдаг. Олон хүн энэхүү хотыг бодит байсан эсэхэд одоо хэр нь эргэлздэг ба хэрвээ бодит хот байсан бол өдгөө далайн гүнд живсэн байж магадгүй юм. Түүнчлэн далайн гүнээс олдох элдэв бүтэц, олдворууд нэгэн цагт үзэсгэлэнтэй, сайхнаараа алдартай байсан энэ хотын үлдэц биз ээ.

Тайлагдашгүй 5 агуу нууц 5

74
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Einshtein

    2015/05/30 at 14:07

    Admin ni medeegee yadaj zuw hiilde Atlantis gj bi lavdg sonsoogui ym bna Atlantida gj l bdg ym tgd Bermudiin gurvaljiin nuuts chin tailagdaad udaj bna

  2. Жавхлан Доржпүрэв

    Жавхлан Доржпүрэв

    2015/05/30 at 14:58

    Мэдээ олдохгүй аргаа барж байгаан байна даа…

  3. Зочин

    2015/05/30 at 15:19

    bermudiin gurwaljin hezee nuuts n tailgdsii haanaas olj unshhhiin

  4. Зочин

    2015/05/30 at 23:50

    Сэтгэгдэл * bermudiin gurvaljingiin tlaar iluu ix ym oruulj ogch bolxuu ?

  5. Б. Тэлмэн

    Б. Тэлмэн

    2015/05/31 at 12:54

    амралтаа авагээээ…

  6. Зочин

    2015/06/11 at 13:35

    einshtein erguu gar ymdaa haanaas tailsan ymar ym bdgiin tguul bicheech Xorom.com mundag n shuu Bermudiin gurwaljin talaar iluu medeelel oruulj ogoorei tnx

  7. Orgil

    2015/08/19 at 19:38

    Сэтгэгдэл * ter zochi getsen yaasan tdneg yum be bermudiin gurvaljin chini tailagdashgui nuuts geed baihad haanaas olhiin geed baihiin

  8. Зочин

    2015/08/20 at 23:17

    #Bermudiin gutvaljin2 n yopond bdag gesen chutguriin tengis nertei

  9. chamd hamaagui

    2019/12/02 at 18:09

    shaal balai ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *