Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай

0

Кино хийнэ гэдэг бол халаас дундуур, зориг муутай хүний хийх ажил биш. Бүх юм дууссаны дараа харин овоо орлого олсон байх вий. Бид хэдэн сая долларын спец эффект, үнэтэй жүжигчний талаар л яриад байдгаас биш киноны бас нэгэн чухал зүйл болох кино зургийн талбай заслын талаар дурьддаггүй билээ. Мэдээж, зарим киноных маш энгийн байхад, заримых нь үнэхээр хөрөнгө, хүч зарж байж босдог байна.

Ингээд, түүхэнд маш үнэтэй боссон кино зураг авалтын 10 талбайг нэрлэе.

Waterworld (1995)

Магадгүй, цэнхэр дэлгэцийн нэг том азгүйтлийн тод жишээ байж болох юм. Уг киног Kevin Reynolds найруулсан бөгөөд Kevin Costner гол дүрд нь тоглож кинон дээр гардаг усан авс руу түүний нэр хүндийг арай л аваад явчихаагүй. Кинон дээр гардаг ногоон усан замаг дээр хөвдөг байгууламж нь киноны багийнхныг хэдэн сая доллараар шатаагаад авсан.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 1

Төсвөөс хэтэрсэн зардлын буруутан нь 1000 тонны хөвөгч атолл юм. Үүнийг Гавайн арал дээр босгосон бөгөөд Гавайн бүхий л төмрийг дуусгаад бүр Калифорноос нэмэлт төмөр ачуулж авчруулсан. Киноны төсвөөс 75 сая доллараар хэтэрч, ихэнх хувь нь кино талбайн засалтад зарцуулагджээ.

Cleopatra (1963)

Ханшны зөрүүнээс болж Cleopatra маш өндөр өртөгтэй киноны тоонд оржээ. Тухайн үед 44 сая доллар, одоогийн ханшаар 340 сая доллараар бий болсон уг кино нь Fox-ийн түрийвчнээс сүүлийн мөнгийг шавхан байж цэнхэр дэлгэцнээ гарчээ. Киноны зураг авалтын талбайд маш их мөнгө зарсан бөгөөд тус кинонд хэрэглэсэн хэрэгслүүдийг дахин өөр кинонд ашиглаж байгаагүй бөгөөд бүх хэрэгслийг Лондонгоос Ром руу шилжүүлсэн байна. Нийт 79 киноны том хэмжээтэй хэрэгсэл хийгдсэн бөгөөд маш их зардал оржээ.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 2

It’s a Wonderful Life (1946)

Та түүхийг нь мэдэх байх: сахиусан тэнгэр, хонх, Зузу навч. Энэ баяр наадмыг харуулсан киноны зураг авалтын талбайд маш их мөнгө зарсныг мэдэх үү? Bedford Falls-ийн бүтэн гурван гудамж, 75 барилга: үүнд банк, дэлгүүр хүртэл орно, бас томоос том ургасан хайлаас модыг суулгажээ. Яг л жинхэнэ хотын гудамж шиг, бас дээрээс нь хиймэл цас оруулна.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 3

Titanic (1997)

James Cameron өндөр төсөвтэй кино хийдгээрээ алдартай ч энэхүү киноны зураг авалтын талбайд маш их мөнгө зарцуулжээ. Титаникийг яг дуурайлгаж хийсэн нь 30 сая доллар болж, түүний 17 сая галлоны цистерн нь 40 сая доллараар босч байжээ. Киног хийж дуусахад 200 сая доллар зарсан байсан нь жинхэнэ усан онгоцноосоо үнэтэй болсон байна.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 4

The General (1926)

Дуугүй киногоороо алдартай Buster Keaton тухайн үед маш үнэтэй кино хийж байжээ. Яагаад гэвэл хуучин галт тэргийг жинхэнэ гүүрнээс унагааж байгаа зураг нь 42,000 доллараар бий болсон нь өнөөдрийн ханшаар 500,000 доллартай тэнцэж байна.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 5

The Matrix Reloaded (2003)

Ах дүү Wachowski-гийн Матрикс цуврал кино нь үзэгчдийн дунд тоон эффектийн талаарх бодлыг өөрчилж чадсан юм. Олон сая долларын төсвөөс киноны хурдны зам дээрх үйл явдлыг авахад зориулсан зургийн талбайд маш их мөнгө зарцуулжээ. Хагас милийн урттай хурдны замыг хуучин цэргийн баазын нисэх зурвасыг ашигласан хэдий ч 1.5 сая доллараар бий болгожээ.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 6

Stalingrad (2013)

Оросын найруулагч Федор Бандарчукын Дэлхийн 2-р дайны аймшгийг харуулсан энэхүү кино нь киноны зураг авалтын талбайгаа бүр тэгээс буюу бүгдийг шинээр барьж босгожээ. Нэг ёсондоо дайнд сүйрсэн хотын дүр төрхийг бий болгоход 4 сая доллар зарцуулж, армийн 400 цэрэг 6 сарын турш ажилласан байна. Энэ утгаараа ч кино шүүмжлэгчид сайнаар хүлээж авчээ.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 7

Intolerance (1916)

Арьсны үзлээрээ алдартай D.W. Griffith-ийн 1915 онд Birth of Nation киноны зураг авалтын талбайд их мөнгө зарж байсан бол 1916 онд бүтээсэн Intolerance кинондоо 300 фут өндөр Вавилоны Хэрмийг тухайн үед босгож байжээ. Энэ нь 4 гудамжтай дүйхүйц хэмжээний барилгатай адил хэмжээний зардал гарч байсан байна. Киног YouTube-ээс үнэгүй үзэж болно.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 8

Ben-Hur (1959)

Жүжигчдийн тоглолт, найруулга, зураг авалтаараа бол гайхагдах киноны нэг юм. Үүнээс ч илүү бас нэг сонирхууштай зүйл бол маш олон оролцогчтой кинонд тооцогдоно, тухайлбал, 10000 гаруй нэмэлт жүжигчин, 100 гаруй техникч, 400 гаруй паунд жинтэй хүний үсээр хиймэл сахал хийж байжээ. Гэхдээ энэ тоо бол юу ч биш, 148 гектар талбайд 9 павильоныг босгосон бөгөөд үүний чимэглэлд хэдэн мянган фут даавуу ашигласан байна. Мөн маш олон тооны мужаан, зураачаас гадна 1000 гаруй ажилтан өнөөдрийн үнэлгээгээр 8 сая доллар болох чулуун стадионыг барьж босгожээ.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 9

The Lord of the Rings trilogy (2001-2003)

Питер Жексоны “Бөгжний эзэн” гурвалсан кино цуврал нь таны хүлээж байснаас илүү үнэтэй бүтсэн кино юм. Хоббитуудын амьдардаг уулан байшинг босгоход 281 сая доллар төсөвлөсөн хэдий ч Шинэ Зеландын арми нэг хоногт 20 сая доллараар хөдөлмөрийн хөлсөө үнэлж тус болжээ. Кинонд ашигласан энэхүү одой хүмүүсийн байшинг өнөөдөр аялал жуулчлалын байдлаар ашиглаж байна.

Маш өндөр өртгөөр бүтсэн 10 киноны зураг авалтын талбай 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *