Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл

1

Костюм худалдаж авах нь үнэтэй машин ч юм уу, гэрийн тэжээмэл амьтан худалдан авахтай адил мэт боддог үе эрчүүдэд саяхан хүртэл байлаа. Тэгвэл энэ үе аль хэдийн өнгөрч костюмны үнэ, хүртээмж тийм ч аймаар биш болжээ. Зөв мэдээлэлтэй байхад долоон хоногийн 7 өдөр өөр өөр костюм өмсөөд байж болох цаг иржээ. Jack Threads цахим хуудасны стилист Eric Cano-той уулзаж ярилцсан нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Жижигхэн зүйлээр аугаа том өөрчлөлтийг хийж болохыг, яагаад хийх ёстойг ч хамтдаа мэдэж авцгаая.

Их мөнгө төлсөн нь сайн зохиж байгаа гэсэн үг биш юм

Костюм захиалаад л, хэдэн удаа хэмжээ авахуулахаар очоод биедээ суусан костюм авах гэж байна уу, магадгүй тэр нь хэдэн мянган долларын үнэтэй байж болох юм. Бас, дэлгүүр ороод өөртөө зохисон костюмыг дэлгүүрийн лангуун дээрээс 150-600 долларын хооронд авч болох талтай. Нэг удаагийн явалтаар дэлгүүрээс костюм худалдаж авах уу, хэд хэдэн удаа хэмжээ өгч оёдолчноор оёулах уу. Cano-гийн зөвлөснөөр “Оёдолчинтойгоо найзууд болоод л 450 доллар хэмнээрэй”.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 1

Костюмны бүтэц төгс гэх баталгаа байхгүй

Костюм ерөнхийдөө 2 бүтцээр ангилагдана: канвасс эсвэл фьюзинг. Канвасс – шилдэг арга, хэдий их үнэтэй тусах ч олон жилийн эдэлгээ даана. Яагаад? Ихэнх дизайнерууд танд 200-400 доллараас илүү үнэтэй костюм санал болгох бөгөөд танд л зориулж хийх болно. Гэхдээ ингэж оёулсан костюм нь төгс болно гэсэн үг биш юм шүү дээ.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 2

Фьюзинг: нэг асуудал нь костюмны дотор овойгоод байсныг сүүлийн үеийн технологоор энэ асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо, фьюзинг бүтэцтэй костюм нь торгомсог, зөөлөн болж чадсан.

Үргэлж мөнхийн нэг л костюм өмсөнө гэж бодоогүй биз дээ

Загвар мөнхийн нэг янзаараа байна гэж байхгүй. Та ч хэлбэрээ алдахгүй, сайнаараа байгаад байх тийм костюманд асар их мөнгө зарах сонирхолгүй байх болов уу. Сайхан костюм сайхандаа л сайхан, таныг илэрхийлж чаддаг л байхад сайхан.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 3

Синтетик бол тийм ч муу материал байхаа больсон

Фабрикологист (давуу зохион бүтээдэг хүмүүс) синтетик материалыг нейлон, полистер зэрэг давуутай адил сайжруулж чадаад байна. Синтетик материал нь одоо илүү загварлаг болж чадсан бөгөөд гялтайгаад байх нь багассан. Даавуунаас хямд учир эрэлт хэрэгцээ өндөр байна. Ямар ч костюм хийхэд тохиромжтой болоод байгаа юм.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 4

Ялгааг мэдрэхгүй байна уу

Хүний мууд дурлагсдаас бусад нь таны костюм ямар материалаар хийсэн нь огт хамаагүй, анзаарахгүй ч үгүй. Бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь хамаагүй гэдэг эр хүн бол та өөрт таатай байх тийм л костюмыг сонгож өмсөнө. Жишээ нь, синтетик костюм нь даавуун костюмнаас хамаагүй хөнгөн бөгөөд агаар нэвтрүүлэх чанараараа хамаагүй илүү. 100 хувь ноосон давуун костюм ч ОВОО ХАЛУУЦУУЛАХ эд дээ.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 5

Жижиг зүйл ч жижигдэхгүй шүү

Нэг товчны нүх нь үнэтэй костюмыг илэрхийлэх илэрхийлэл байж болно. Энэ жижиг нүх хямдхан костюм дээр ч байж болно. Өчүүхэн мэт боловч, зарим хүмүүс энэ мэт өчүүхэн зүйлд маш их анхаарал хандуулдаг. Хамгийн гол нь хүн болгон тийм биш байдагт байгаа юм.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 6

Бага төлсөн ч өөрийгөө илүү илэрхийлье

“Та хар костюмтай бол хурим, оршуулга, шөнийн клубт очиход толгой өвдөхгүй боллоо” гэж бодож байгаа бол андуурч байна гэж Cano анхааруулж байна. Саяхан л, костюмыг зөвхөн ажилдаа л өмсдөг (гэтэл одоо костюм өмсөхөө бараг болиод байна) гэж бодож байсан бол одоо өөрийгөө илэрхийлэх хандлагатай болжээ. Учир юу вэ гэвэл, өөрийнхөө зан чанар, сэтгэлийг илэрхийлэхээр төрөл бүрийн костюм өмсөж болно гэдгийг л Cano хэлээд байгаа юм. Ингээд зарим нэгээс дурьдахад:

Үндсэн өнгө: ажлын саарал/цэнхэр/ бор шаргал, элдэв огцом хээ хуар байхгүй

Нарийн судал: цөөн хэдэн нарийн судал байж болно

Дөрвөлжин хээ: хэмжээндээ тохирсон байж болно

Шотланд маягийн дөрвөлжин хээ: шотланд үндэсний хувцасыг костюмны оронд өмсөж болох юм, гайхалтай харагдана шүү

Өнгө өнгийн: гүйлтийн загвартай, пүүзтэй байж болно

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 7

Эдгээр загвар хүн бүрт тохироно гэсэн үг биш шүү, гэхдээ ганц костюманд хамаг мөнгөө зарж байснаас, олон төрлийн костюманд тэр мөнгөө зарсан нь дээр. Тэгээд зан аашиндаа тохируулаад костюмаа сольж өмсвөл өөрийн төрхөө өөрчилж чадахаас гадна үр хүүхдүүддээ өвлүүлж ч болно.

… бас бус бусад зүйл

Хямдхан костюм авснаар та костюмныхаа энгэрийн захыг ч өөр өөрөөр сонгож авч болно. Сонгодог хэрчлээсэн захтай костюм өмсвөл та алтан үеийнхэн шиг харагдаж болно, эсвэл нарийн захтай ч байж болно. Танхай харагдахыг хүсвэл босоо захтайг, загварын ертөнцөөс түрүүлж алхахыг хүсвэл боломжийн үнээр захгүй костюм худалдан аваад өмсчихнө. “Ламтан шиг ч юмуу, эсвэл ирээдүйгээс ирсэн мэт харагдах болно” гэж Canо хэлж байна. Ингэхийг залуу хүн болгон хүсэхгүй ч өөртөө боломж олгох ёстой. Та бүх хөрөнгөө ганц л костюмд зарцуулж болохгүй.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 8

Тархин дундуураа туйпуу унагаахыг хүсэхгүй биз дээ

Онлайнаар худалдаа хийх нь хамаагүй хямд тусах боловч үйлчилгээний сайхныг мэдрэхгүй нь харамсалтай. Хэрвээ та үнэтэй дэлгүүр ороод үнэтэй костюм үзэж байгаа бол худалдагчид гарын мөнгө гэж костюмнаасаа ч илүү мөнгө төлж мэднэ. Дунд зэрэглэлийн дэлгүүр ороод үйлчлүүлж байгаа бол өндөр үнэ төлөөд байхгүй ч зуны амралтаараа ажиллаж байгаа, таны костюмнаас ч бага цалин авч буй оюутан залуутай таарах вий. Тэгэхээр, элдэв блог энэ тэрээр судалж байгаад илүү мөнгө төлөхгүйгээр костюмтай болох боломж бий юм шүү.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 9

Харагдах байдал чинь костюмны үнэнээсээ илүү чухал

“Хэрвээ та өөрийгөө сайхан авч явдаг, үсээ сайхан засуулсан, гялалзсан гуталтай бол хүмүүс таныг үнэтэй костюм өмссөн байна гэж бодно” хэмээн Cano хэлж байна. Мэдээж гоё үсний засалттай хүн юу гэж л свитер өмсөөд явж байх вэ дээ. Эдгээр зөвлөгөө нь маш үнэтэй гэж найдаж байгаа тул явж костюмаа авцгаая.

Костюм худалдаж авахаасаа өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл 10

12
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 1111

    2015/05/26 at 13:37

    tanaih er n yvaha boljee hoorhi

  2. А. Батмөнх

    А. Батмөнх

    2015/05/26 at 13:45

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *