Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс

2

Хүн галыг анх нээсэн цагаас бүх зүйл өөрчлөгдсөн. Ялангуяа хоол хүнсэнд маш том өөрчлөлтийг авчирсан. Тэгвэл дараах зургуудад дэлхийн ард түмний хоол хүнсэнд гал гээч нь ямар гайхалтай өөрчлөлт бий болгосныг харуулах болно. Хэрвээ гал үгүй бол эдгээр хоол хүнс бий болох боломжгүй юм.

Ингээд дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнсийг танилцуулья:

1. Туна загасны нүд

Таныг ширтэх мэт энэ хоол Японы ихэнхи хоолны газарт байх ба ердөө 1 долларын үнэтэй. Энэ хоолонд загасны нүднээс гадна загасны өөх тос болон булчингийн хэсэг ордог ба амтлагчаар амталдаг аж.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 13

2. Смалахов

Хонины толгойгоор хийдэг энэ хоол нь баруун Норвейгийн үндэсний хоол бөгөөд ихэвчлэн зул сарын өмнө зооглодог. Толгойн арьс, үсийг хярваслаж, тархийг нь аваад давсаар амтлан утаж эсвэл хатааж болгодог.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 1

3. Матрын мах

Нью Иоркийн Explorers Club Dinner буюу этгээд сонин, амттай хоол эрэлхийлэгч нарын арга хэмжээнд зориулан энэхүү хоолыг бэлтгэсэн байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 15

4. Шарсан нугасны толгой

Хятад улсын Бээжин хотын Донхуамен шөнийн захыг зорих жуулчдын дунд хамгийн алдартай хоол бол шарсан нугасны толгой юм. Энэ хоолыг шарсан хилэнц хорхой, далайн морь, аалз, царцаа, могой гэх зэрэг олон орцын хамт шоронд хатгаж өгдөг.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 16

5. Жимстэй сарьсан багваахайн шөл

Зурган дээрх сарьсан багваахайгаар жимстэй шөл хийхээр бэлдэж байна. Палау улсын макро арлын иргэдийн амтат хоол бол энэхүү сарьсан багваахайн шөл юм. Хөлдөөгчнөөс таваг дүүрэн жимс гарган сарьсан багваахайг бүхлээр нь дээр нь тавьж чанадаг байна. Арьс, үсийг нь хөгц амтагдах хүртэл зажлах ёстой аж.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 2

6. Балут

Балут нь галууны үр хөврөлийг буцалгаж бэлтгэдэг Камбуж улсын хоол юм. Хоолыг идэхдээ хальснаас нь шууд идэх ба уургаар маш баялаг юм. Бэлгийн дур хүсэлд сайн гэх нь бий.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 3

7. Далайн хархны шөл

Энэхүү гялгар, нялцгай далайн биет бүхий хоол нь далайн өргөст хэмх, далайн харх хэмээн нэрлэгддэг. Хятад хоол хүнсэнд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд мөн л бэлгийн дур хүсэлд сайн нөлөөтэй гэдэг утгаар Хятадын уламжлалт эм бэлтгэлд хэрэглэгддэг байна. Япон улсад энэхүү далайн өргөст хэмхний турсыг хатааж иддэг ба “Коноко” гэж нэрлэдэг.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 4

8. Яст мэлхийн хясаан цэлцэгнүүр

Яст мэлхийн хясаан цэлцэгнүүр нь мөн л Хятад хүмүүсийн дуртай хоолнуудын нэг бөгөөд зуны улиралд элбэг. Яст мэлхийн хясаанаас гаргаж авсан цэлцэгнүүр нь хар өнгөтэй, гашуун амттай байх тусмаа биеийн дотор халууныг бууруулж, арьсыг толигор зөөлөн болгоход тустай гэж хүмүүс итгэдэг байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 5

9. Мэлхийн сашими болон шөл

Япон хоолонд мэлхийг түүхийгээр болон болгож хэрэглэдэг. Зүрх нь цохилж буй, шинэхэн бэлтгэсэн мэлхийтэй сашимиг түүхийгээр нь иднэ. Мэлхийн бусад хэсгийг ч мөн түүхийгээр идэж хэрэглэж болох ба ихэвчлэн мэлхийн шөл хийдэг байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 12

10. Шувууны үүрээр бэлтгэсэн шөл

Азийн алдарт шувуун үүрээр хийсэн шөл нь Америкт хүртэл тархжээ. Америк улс нь шувууны үүрний маш том импортлогч улс бөгөөд нэг аяга шөлний үнэ 30-аас 100 хүртэл доллараар үнэлэгддэг. Энэ шөлөнд хүмүүс юунд тэгтлээ дурлана вэ гэж үү? Мэдээж шувууны шүлсээр хийсэн үүрээр шөл бэлтгэсэн гэдгээс илүү энэ шөл нь эрүүл мэндийн олон ашигтай талтай байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 6

11. Утсан матрын мах

Чикаго хотноо Frontier гэх зоогийн газар бий. Энд утсан бүх төрлийн хоолоор үйлчилдэг бөгөөд гал бидний хоол хүнсэнд чухал нөлөө үзүүлснийг энд илүү тод гэрчилнэ. Зоогийн газрын алдартай хоол болох утсан матрын мах нь 12 хүнд хүрэлцээтэй бөгөөд 600 долларын үнэтэй аж.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 14

12. Цутгасан тахиан цус

Филиппиний гудамжинд элбэг харагдах алдартай хоол бөгөөд тахиан цусыг дөрвөлжин хэлбэрт цутган бэлтгэдэг.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 7

13. Жибачи сэнбэй буюу хэдгэнэ будааны жигнэмэг

Японы бас нэгэн хоол бөгөөд хэдгэнийг буцалгаж жигнэмэг бэлтгэдэг. Ихэвчлэн 80 гарсан настай хэдгэний ангууч хөгшчүүлээс хэдгэнээ авдаг. Хэдгэнийг буцалгаад, бэлтгэж тавьсан жигнэмэгний зуурмаг дээр тавьж хатаан, жигнэмэгний халуун хэвээр дарж бэлтгэдэг байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 8

14. Америкчуудын хамгийн дуртай хоолыг галгүйгээр хийх боломжгүй

Зурган дээрээс та Пенсилвань мужийн 20 фунтын бургерийг харж байна. Талх болон хачиргүйгээр энэ бургерийн жин нь 15 фунт бөгөөд идэж дуусгахын тулд 4 цаг зарцуулах хэрэгтэй аж.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 9

15. Инаго

Энэ хоол мөн л Япон улсаас гаралтай бөгөөд голио, дэвхрэгийг холиод амтлагч, жангаар амталж иддэг байна.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 10

16. Мэдээж галгүйгээр идэж болох өөр, олон гайхалтай хоол хүнс бий

Үүний жишээ бол: Филиппин хүмүүсийн иддэг давстай усанд амьдрагч нялцгай биет буюу завины өт, хорхой гэж ч нэрлэгддэг хоол юм. Учир нь энэ нялцгай биет модон завь, усан онгоц, хөлөг онгоцны далан зэрэгт шигдэж, ордог. Үүнийг түүхийгээр нь бага зэрэг нимбэгний шүүсээр амтлаад идэх нь хамгийн амттай аж. Амт нь далайн хясаатай ойролцоо боловч бага зэрэг давслаг байдаг бол үнэр нь үмхийрсэн мод шиг гэнэ.

Дэлхийн хамгийн сонирхолтой 15 хоол хүнс 11

99
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/27 at 21:38

    7-g ypond namako gdoon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *