Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө

2

Орчин үед шивээс хийлгэх нь нийтлэг зүйл болсон. Ихэнх хүмүүс дор хаяж 1 шивээстэй эсвэл шивээс хийлгэх тухай бодоод амжсан байдаг. Гэвч шивээстэй байна гэдэг нь шивүүлээд дуусчихдаг асуудал биш юм. Шивээс тань сайхан харагдах эсэх нь хэрхэн шивээсээ арчилж байгаагаас хамаарна. Шинэ шивээс нь ил шархтай учраас бохир орж, халдвар авахдаа маш эмзэг байдаг. Шивээсний будгийг сайтар арчлаагүйгээс үүдэн таны шивээс муруй, арзгар, тэр бүү хэл өнгө нь уусч харагдана.

Удаан хугацааны дараа ч өнгө, дүрсээ алдаагүй шивээстэй байхад тань тустай шивээсний мастеруудын зөвлөгөөг танд хүргэе.

1. Байршил, байршил, бас дахин байршил

Байршлын тухай ярихаар үл хөдлөх хөрөнгийн талаар гэж битгий ойлгоорой. Энд бид таны шивээсний байршлын тухай ярих болно. Гарын алга, хөлийн ул гэх хэсгүүдэд шивээсний будаг тогтохдоо муу байдаг. Учир нь хурууны орчмын арьсыг хумьж, бөөгнүүлэх үүрэгтэй нь холбоотой. Хэрвээ та хурууныхаа хажуугийн өөхөн хэсэгт шивээс хийлгэхээр төлөвлөж байгаа бол шивээсний мастерууд үүнийг төдийлөн дэмждэггүй. Учир нь энэ хэсэгт шивээс удаан тогтдоггүй, ялангуяа эхний шивээс амархан арилдаг гэнэ.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 6

2. Хэзээ шивээс хийлгэхээ төлөвлө

Хэрвээ та 7 хоногийн дараа далайн эрэг эсвэл ууланд гарах гэж төлөвлөж байгаа бол шивээс хийлгэж болохгүй. Шивээс хийлгэх хугацаагаа тооцохдоо эдгэх хугацаа болон халдвар авахгүй цэвэр орчин зэргийг анхаарах ёстой.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 7

3. Шинэхэн шивээсээ гялгараар хамгаал

Шивээсний мастер таны шивээсийг зүгээр ч нэг гялгараар боогоогүй юм шүү. Таныг боолтоо авч болно гэх хүртэл яаран бүү аваарай. Учир нь энэ боолт шархыг аних хүртэл таныг агаар дахь бактерийн халдвараас сэргийлэх юм.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 8

4. Гэхдээ гялгар боолтыг дахин, дахин хийх хэрэггүй

Шарх аниад боолтоо авсны дараа дахин боолт хийх шаардлагагүй. Таны шивээс ч бас амьсгалах хэрэгтэй. Хэрвээ шивээсний мастер тань тодорхой шалтгааныг тайлбарлаж боолтоо хийхийг зөвлөөгүй бол шивээсээ ил байлгаж болно.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 9

5. Угаа, гэхдээ шалба норгож биш

Шивээсээ угаахдаа усанд хэт удаан байлгаж болохгүйг анхаараарай. Ваннд усанд орохоос илүү шүршүүрт хурдан орох хэрэгтэй. Саунд суух, халуун ваннд хэвтэж болохгүй. Шивээсээ аль болох усанд удаан хүргэхгүй байх хэрэгтэй.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 10

6. Зөвхөн савангаар хөнгөхөн угаана

Сайхан үнэртэй биеийн саван хэдий таатай ч гэлээ шивээсэнд тань сайнаар нөлөөлөхгүй. Үнэргүй, зөөлөн савангаар шивээсээ угаана, харин ямар ч үед шивээсэндээ хүрэхдээ гараа заавал угаасан байна.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 11

7. Бүү ширүүлээрэй

Шинэхэн шивээсээ маш зөөлөн угаагаарай. Бие үрэгч эсвэл арьс гуужуулагч хэрэглэж болохгүй. Шүршүүрний ус шивээс руу шууд шүршихээс болгоомжил. Шивээсний будагны илүүдэл хэсэг болон хуралдсан бага зэрэг цусыг цэвэрлэж болох ч хэтрүүлж харин болохгүй. Шивээсээ алчуураар арчих эсвэл үрж арчиж болохгүй. Хуурай даавуугаар дарж хатаагаарай.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 12

8. Ус шүүрэх нь хэвийн

Шивээснээс тань хэдэн өдөр ус шүүрэх нь хэвийн бөгөөд шивээс урсаж, арилна гэсэн үг биш гэдгийг санаарай. Шивээсний мастерийн зөвлөснөөр арчилж, цэвэрхэн байлгаарай.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 1

9. Шивээс тань амьсгалах хэрэгтэй

Шивээс хийлгэсний дараа зориулалтын тос түрхвэл сайн, харин хэтрүүлж болохгүй. Тосоо зузаан түрхвэл шивээс тань амьсгалж чадахгүй бөглөрөх учраас тосоо маш нимгэн түрхэх хэрэгтэй. Зузаан нялж түрхсэнээс ойр ойрхон нимгэн түрхэх нь тустай.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 13

10. Хэтрүүлж болохгүй!

Шивээс хийлгэсний дараах хоёр, гурав дахь өдрөөс шивээсний тосоо түрхэхээ зогсоох хэрэгтэй. Учир тосны үйлчлэл эхэндээ хурдан эдгээх боловч удаан түрхэх нь шинэ бэхийг урсгах аюултай. Харин оронд нь үнэргүй, цагаан тос хэрэглээрэй. Ихэвчлэн Lubriderm үнэргүй тосыг хэрэглэхийг зөвлөдөг.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 14

11. Чийгшил өг!

Шивээс хуурайшсанаар шарх яршиж, арьсан дээр сорви тогтох аюултай. Энэ нь таны шивээсийг болхи харагдуулах болно.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 3

12. Арьс хуулрах нь хэвийн

Шивээс хийлгэсний дараах өдрүүдэд, магадгүй долоо хоногийн турш арьс тань наранд түлэгдсэн мэт хууларч байвал санаа зоволтгүй бөгөөд энэ нь хэвийн гэсэн үг. Харин хууларсан арьсыг зулгааж, татаж хэрхэвч болохгүй! Загатнаад тухгүй байсан ч оролдож болохгүй. Арьс тань эмзэг байгаа тул урагдаж, гэмтэх аюултай. Арьс тань загтнаад байвал хөнгөн дарж болно.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 2

13. Хүнд зүйл өргөж болохгүй

Шивээс хийлгэсний дараах хэдэн өдөр дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Дасгал хөдөлгөөн хийснээр арьсанд загтнаа үүсгэх, шивээс хийлгэсэн газар хэр их өртсөнөөс хамаарч эдгэх хугацаа уртсах талтай. Шивээсний мастертай ямар дэглэм зохимжтой талаар ярилцаарай.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 15

14. Нарнаас болгоомжил

Хэт ягаан туяаны нөлөө нь шивээсэнд маш хортой байдаг. Шивээсний өнгийг бүдэг өнгөнөөс эхэлж хувиргаж, уусгадаг. Хэрвээ та маш нарийн ажилбар бүхий амьд дүрслэл шивүүлсэн бол гэрэл сүүдэр гаргасан бүдэг өнгийг гандуулж, шивээсийг тань хавтгай харагдуулах болно. Нартайд явах болон шарлагын аппаратанд орохдоо шивээсээ далдалж, өндөр хамгаалалттай хэт ягаан туяаны тос хэрэглээрэй. Үүнийг зөвхөн шивээс эдгэх хүртэл биш, цаашид ч хийж заншаарай.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 16

15. Хугацаа өг

Олон хүчин зүйлээс хамааран таны шивээс нэгээс гурван долоо хоногийн дотор эдгэнэ. Өнгө давамгайлсан шивээс эдгэх нь удаан байх талтай. Бүрэн эдгэх хүртэл усанд удаан байлгаж болохгүй, наранд ил гаргаж болохгүй, маажиж болохгүй.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 5

16. Шивээсээ байнга ажиж байгаарай

Хэрвээ та тууралт эсвэл ямар нэгэн сэжиг бүхий шинж тэмдэг ажиглавал шивээсний мастертаа яаралтай хандаарай. Тэд ч бас таны шивээсийг сайхан харагдахыг хүсч байгаа учраас таны ямар ч асуултанд хариулт өгөхдөө бэлэн байх болно. Хэрвээ танд санаа зовсон зүйл байвал асуух хэрэгтэй. Тэнэг асуулт гэж хэзээ ч байдаггүй бөгөөд анхаарал болгоомжтой байснаар шивээсээ халдвараас сэргийлнэ.

Шинэхэн шивээсээ арчлах 16 зөвлөгөө 4

68
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Зориг

    Б. Зориг

    2015/05/22 at 18:51

    Агаруу Б.Батбаяр

  2. Kh Mandkhai

    Kh Mandkhai

    2015/05/23 at 02:13

    Шоо Экү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *