Филиппинчүүдийн хамгийн алдартай хоол бол Lechon буюу шорлож шарсан гахай буу [22 фото]

0

Филиппинчүүдийн хамгийн алдартай хоол бол Lechon буюу шорлож шарсан гахай буу [22 фото]

Янз бүрийн уламжлалт баяр, тэмдэглэлт ой, хурим найр, баяр наадмын үеэр филиппинчүүдийн хамгийн өргөн хэрэглэдэг хамгийн хүндтэй хоол нь шорлож шарсан гахай юм байна. Lechon гэдэг нь испаниар гахай гэсэн үг бол филиппин хэлэнд энэ үг нь шорлож шарсан гахай гэсэн утгыг илэрхийлдэг аж. Бүтэн гахайны дотор хүнсний ногоо, өвс ургамал чихэж хийн модны нүүрсэн дээр хэдэн цагийн турш, маш удаан шарж болгоход мах нь зөөлөн, гадна талын арьс нь улаавтар хүрэн өнгөтэй болдог байна. Ингэж бэлтгэсэн гахайн махыг цуу, элсэн чихэр, ногоогоор амталж чанасан элэгний өтгөн сүмсээр амталж иддэг бөгөөд гайхалтай амттай байдаг гэнэ. Филиппиний хоёр дахь ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн Quezon хотын La Loma дүүрэг гахайн махыг шарж бэлтгэхээрээ хамгийн алдартай бөгөөд Филиппиний lechon-ы нийслэл хэмээн нэрлэгддэг байна. Тавиад жилийн тэртээ Mang Tomas гэгч энэ төрлийн бизнесийг эрхэлж эхэлснээр маш олон өрсөлдөгчид гарч ирсэн ч энэ төрлийн бизнесийн оргилд арав хүрэхгүй шорлож шарсан гахайн мах үйлдвэрлэгчид байдаг байна. Шарсан гахайн махнууд нь гудамжинд явган хүний зам дагуу дэлгэн тавигдсан байдаг ба худалдан авагчид бүхлээр нь эсвэл килограммаар нь хуваалган авч ч болдог. Lechon-ы тухайд нэг сонирхолтой зүйл байдаг нь Lechon хэмээн нэрлэгдсэн парад болдог явдал юм. Энэхүү парадын үеэр элдэв янзаар хувцаслаж гоёсон шарсан гахайнуудыг Quezon хотын гудамжаар дамнуурга, тэрэг зэргээр авч явдаг байна. Ингээд филиппинчүүдийн хамгийн алдартай хүнсний нэг болох шорлож шарсан гахайны фото зурагнуудыг хүлээн авч үзнэ үү.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Black_Hawk

    2010/05/27 at 13:02

    haha

  2. smile_hehe

    2010/05/27 at 13:07

    haha hogjiltei yumaa

  3. ononbaatar

    2010/05/27 at 13:15

    :320::320::320::320::320::320::320::320:

  4. danya

    2010/05/27 at 13:49

    hehe :D

  5. sirusIP

    2010/05/27 at 15:59

    Xe xe :-o

  6. S_Kody

    2010/05/27 at 16:21

    amttai haragdaj bn shuu
    kk

  7. jerry-man

    2010/05/27 at 16:46

    Xa xa

  8. Зочин

    2010/05/27 at 17:20

    [b]Honshoor n hamgiin goe amttai n[/b]

  9. loopy

    2010/05/27 at 20:31

    heleh ug algoo

  10. Bayaraa_9884

    2010/05/27 at 21:14

    ideh yumaaraa togloj bdag neeree ;-)

  11. AngelAsokoo

    2010/05/31 at 11:31

    soso yum bhiima :-D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *