Форбес сэтгүүлийн нэрлэсэн хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчид

0

Форбес сэтгүүлийн нэрлэсэн хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчидАмерикийн хамгийн баян хүмүүс, дэлхийн шилдэг компаниуд гэх мэтчилэн янз бүрийн салбарын шилдгүүдийг тодруулсан жагсаалт гаргадаг гэдгээрээ алдартай Америкийн хоёр долоо хоног тутмын бизнесийн сэтгүүл болох Форбес сэтгүүл 2013 оны хамгийн өндрөөр үнэлэгдсэн Холливудын жүжигчдийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа зөвхөн тухайн жүжигчний авсан цалин пүнлүүний хэмжээг баримтлаагүй бөгөөд тоглосон киноных нь олсон орлогыг ч мөн харгалзаж үзсэн байна. Инээдмийн жүжигчин Адам Сандлер /Adam Sandler/-ын тэргүүлсэн энэхүү жагсаалтын дэд байранд Катерин Хейгл /Katherine Heigl/ бичигдэж, түүний дараагаар Оскарын шагналт жүжигчин Риз Уизерспун /Reese Witherspoon/ оржээ.

10-р байр. Райан Рейнольдс /Ryan Reynolds/. Сейф Хаус /Safe House/ киноны дүр бүтээхэд зориулсан доллар бүр 10,70 долларын ашиг авчирсан.
9-р байр. Мэтт Дэмон /Matt Damon/. Элизиум /Elysium/ киноны дүрд зориулсан доллар бүр нь 10,60 долларын ашиг авчирчээ.
 
8-р байр. Женнифер Анистон /Jennifer Aniston/. Бид Миллерийнхэн /We’re the Millers/ киноны дүрд зориулсан доллар бүрээс 10,60 долларын ашиг олсон.
 
7-р байр. Стив Карелл /Steve Carell/. Ертөнцийн төгсгөлд хүрэх найзын эрэлд /Seeking a Friend for the End of the World/ киноны дүрийн доллар бүрээс 10 долларын ашиг олсон.
 
6-р байр. Дензел Вашингтон /Denzel Washington/. Нислэг /Flight/ киноны дүрд зориулсан доллар бүрээс 8,30 долларын ашиг олсон.
 
5-р байр. Кевин Жеймс / Kevin James/. Here comes the Boom киноны дүрд зориулсан доллар бүр нь 6,10 долларын ашигтай байсан.
 
4-р байр. Николас Кейж /Nicolas Cage/. Ghost Rider: Spirit of Vengeance киноны нэг доллар бүр нь түүнд  долларын ашиг авчирсан.
 
3-р байр. Риз Уизерспун /Reese Witherspoon/. This Means War киноны дүрд зориулсан доллар бүрээс 3,90 долларын ашиг олсон.
 
2-р байр. Катерин Хейгл /Katherine Heigl/.  Life as We Know It киноны дүрд зориулсан доллар бүр нь 3,50 долларын ашигтай байсан.
 
1-р байр. Адам Сандлер /Adam Sandler/. Just Go with It киноны дүрд зориулсан нэг доллар бүрээс 3,4 долларын ашиг олсон.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/17 at 23:13

    xopom buur erguu boljee bs l 1 utgagu hudlaa haanas olson n medegdehgu medee
    1t ene Adam 1 orood bgamu suuld n orood bgamu tailbartaigaaa yer niicehguib
    2t ene kinonuud chn yadaj 1 jil garsan kinonuud ch bish end tendees tuuj awsan beeshd ene medeenuuded chn ymar ch utga algaa XOPOMOOO ALNUUDA

  2. Зочин

    2013/12/19 at 10:32

    oilgomjtoi bicheech. saya yumu hed geed baigaa n medegdexgui balai yum bichechxxeed medeelel geed bgaamshuu. 3.90 ch gexshig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *