Ихэнх оффисын хана ямар ч хараа булаах зүйлгүй, уйтгартай, нэг хэвийн цулгай байдаг. Яг ийм уйтгартай хананаас уйдсан бүтээлч агентлагийн ажилтан Ben Brucker энэ тал дээр ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн байна. Түүний шийдэл нь оффисынхоо ханыг нийт 8,024 ширхэг тэмдэглэлийн цааснаас бүтсэн пиксель супер баатруудын хөргүүдээр чимэх байжээ. Brucker дүрүүдийнхээ загварыг гаргаж, төлөвлөхөд хэдэн долоо хоногийг зарцуулсны эцэст даргынхаа бүрэн дэмжлэгийг авсан байна. Дарга нь түүнд материалын төсөвт 300 доллар гаргаж өгөөд зогсохгүй тэмдэглэлийн цааснуудаа наахад нь ч тусалжээ.
Тэрээр тэмдэглэлийн цаас сонгосны учир нь хэдхэн сарын дараа агентлаг нь өөр оффис руу нүүх учир дизайн нь 100% байнгын биш байх хэрэгтэй байсантай холбоотой гэнэ. Brucker 9,000 орчим тэмдэглэлийн цаас худалдан авснаас зарим өнгө нь бүгд ашиглагдалгүй үлдсэн байна. Түүнд хамтран ажиллагсад нь ч дуртайяа тусалж, ажлын нэг өдрийн хугацаанд буюу өглөөний 10:00 цагаас оройн 05:30 хүртэлх хугацаанд ханаа чимж дуусчээ.
Timelapse видео