Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ?

0

Хүн бүрийн унтах арга барил харилцан адилгүй. Тэр дундаа унтах үедээ өмсдөг хувцасны тухайд. Зарим хүн тусгай унтлагын хувцас өмсдөг бол зарим нь дотуур хувцастайгаа унтахыг илүүд үздэг. Мөн зарим хүн бүрэн нүцгэлэн унтахдаа жинхэнэ амралтыг мэдэрдэг байхад зарим нэг нь үүнд эвгүйцэх нь бий. Ямартай ч бүрэн нүцгэн унтах нь бидэнд ямар ашиг тустай болохыг энд өгүүлье.

1. Илүү гүн нойрсож чадна

The American Academy of Sleep Medicine-ийн өгүүлснээр гүн нойрсох үед биеийн температур аяндаа буурдаг. Дулаахан тухтай унтлагын хувцас нь биеийн температур аяндаа буурах чадварыг хаадаг. Үүний хамгийн сөрөг тал нь бие аяндаа хөрж чадахгүй байснаар нойр хулжилтанд өртөмхий болдог.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 1

2. Биеийн бүхий л хэсгээрээ агаарыг авч чадна

The Sex Drive Solution for Women номын зохиогч Dr. Jennifer Landa эмэгтэйчүүдэд бүрэн нүцгэн унтах нь тэдний үтрээний эрүүл мэндэд ач тустай хэмээн зөвлөдөг. Эмэгтэйчүүдийн үтрээнд ч бас агааржуулалт хэрэгтэй байдаг ба энэ нь бактер, исэлдэлтийн өсөлтөөс сэргийлж, хуурай, эрүүл байхад нь тусалдаг байна.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 2

3. Илүүдэл калорийг шатааж, чихрийн шижингийн эрсдлийг бууруулна

Бүрэн нүцгэлж, үл ялиг сэрүүвтэр өрөөнд унтсанаар нэгдүгээрт, нөөцлөгдсөн энерги өөх тос болон хувирах явцыг бууруулна, хоёрдугаарт, чихрийн шижин үүсэх эрсдлийг бууруулна. Гэхдээ сэрүүвтэр гэдгийг сэрүүн, хүйтэн гэдгээр бүү ойлгоорой. Хүйтэн өрөөнд унтах нь эсрэгээр сөрөг нөлөө үзүүлнэ.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 3

4. Арьсны чинь эрүүл мэнд сайжирна

Биднийг унтаж байхад ч арьс маань ажилласаар байдаг. Гүн нойрсох үед арьс сэргэх үйл явц сайжирдаг нь коллагены ялгарал нэмэгдэж, чөлөөт радикалууд устдагтай холбоотой. Ямар нэгэн хувцас өмсөх нь энэхүү үйл явц идэвхтэй явагдах боломжийг хаадаг.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 4

5. Хэвлийн өөх хайлна

Төгс нойрсолт нь хоёр мөчлөгөөс бүрддэг. Нэгдүгээр мөчлөг / 22:00-02:00/-ийн үед бие дэх кортизолын түвшин буурснаар бие амардаг бол хоёрдугаар мөчлөг /02:00-06:00/-ийн хугацаанд кортизолын түвшин нэмэгдэж, биеийг шинэ өдөрт бэлтгэдэг. Хувцастай унтах нь нойрны мөчлөгийг тасалдуулснаас болж эрхтэн систем дэх кортизолын хэт их түвшин биднийг сэрээдэг. Нойрны мөчлөг алдагдсанаар бүрэн нойрсож чадахгүйд хүрдэг ба үр дүнд нь кортизолын хэтийдсэн түвшин дараагийн өдөр таны хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Шөнө нь сайн нойрсож чадаагүйгээс маргааш нь хэтрүүлэн идэхэд хүрдэг. Хэт их кортизолын бусад сөрөг талууд гэвэл дархлалын систем сулрах, цусны даралт болон холестролын түвшин нэмэгдэх, бэлгийн дур хүсэл буурах, бамбай булчирхай өвчлөх гэх мэт.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 5

6. Бэлгийн дур хүсэл нэмэгдэнэБүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 6

7. Таны дасгал хөдөлгөөний нөлөөг нэмэгдүүлнэ

Унтлагын хувцас, зузаан хөнжил нь хүний өсөлтийн дааврын ялгаралтанд саад учруулдаг. Унтлагын хувцас өмсөх нь бидний эд эсийн шинэчлэлт, булчин бий болоход сөргөөр нөлөөлснөөр эцсийн бүлэгт эрүүл бие бүрдэхэд саад болдог байна.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 9

8. Хамтдаа илүү аз жаргалтай болно

Хайрттайгаа хамт хоёулаа бүрэн нүцгэн унтахад бие биедээ шүргэлцэж хүрэлцсэнээр окситоцины түвшин аяндаа нэмэгдэхэд нөлөөлснөөр хосуудын хэн хэнд жаргалтай мэдрэмж төрүүлдэг.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 7

9. Хөгшрөлтийн эсрэг дааврын түвшин нэмэгдэнэ

Мелатонин болон дээр дурдсан хүний өсөлтийн даавар нь хоёулаа хөгшрөлтийн эсрэг даавар хэмээн тооцогддог. Унтаж байхдаа халууцах нь хүний байгалийн нойрны мөчлөг болон эрүүл кортизолын түвшинд сөргөөр нөлөөлөхийн хамт төрөлхийн хөгшрөлтийн эсрэг даавруудын түвшинг бууруулдаг. Тиймээс залуу насаа илүү удаан хадгалахын тулд нүцгэн унтаж сурах хэрэгтэй юм.Бүрэн нүцгэлж унтах нь ямар ашиг тустай вэ? 8

93
ГоёГоё
39
Ха ХаХа Ха
32
ГайхмаарГайхмаар
20
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Michidmaa Bayr

    Michidmaa Bayr

    2015/03/26 at 22:20

    Ариуна Б.

  2. Michidmaa Bayr

    Michidmaa Bayr

    2015/03/26 at 22:20

    Ариуна Б.

  3. Ochroo Tserensodnom

    Ochroo Tserensodnom

    2015/03/27 at 00:29

    Khaliun Atar

  4. Ochroo Tserensodnom

    Ochroo Tserensodnom

    2015/03/27 at 00:29

    Khaliun Atar

  5. Ochroo Tserensodnom

    Ochroo Tserensodnom

    2015/03/27 at 00:29

    Khaliun Atar

  6. Munkh-erdene Enkhjargal

    Munkh-erdene Enkhjargal

    2015/03/27 at 03:05

    Tsolmonbayar Ganpurev :)

  7. Anuka Khaliunaa

    Anuka Khaliunaa

    2015/03/27 at 08:30

    Зооз одооноос бүрэн нүцгэлж унтаж сурнаа

  8. Anuka Khaliunaa

    Anuka Khaliunaa

    2015/03/27 at 08:30

    Зооз одооноос бүрэн нүцгэлж унтаж сурнаа

  9. Medmeer yum bns

  10. Medmeer yum bns

  11. Зочин

    2015/03/27 at 16:03

    bi ugaasaa nutsgen untdag

  12. Ааагий Хүрэлсүх

    Ааагий Хүрэлсүх

    2015/03/27 at 20:57

    Mungunduulga Dorjgotov

  13. Ааагий Хүрэлсүх

    Ааагий Хүрэлсүх

    2015/03/27 at 20:57

    Mungunduulga Dorjgotov

  14. Галданцэрэн Галаа

    Галданцэрэн Галаа

    2015/03/27 at 21:59

    эрчүүдийн ажилыг хөнгөвчилж өгдөг ашиг тустай

  15. Галданцэрэн Галаа

    Галданцэрэн Галаа

    2015/03/27 at 21:59

    эрчүүдийн ажилыг хөнгөвчилж өгдөг ашиг тустай

  16. tsoo

    2017/01/01 at 21:08

    Iim ih ach tustai gedgiig medmeet yum bna bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *