Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд

1

Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн үүсэн бий болж, өөрсдийн соёл, түүхийг бүтээх явцдаа үй олон хууль цааз, хориг цээрүүдийг үүсгэсэн. Улс орон бүр, тухайн соёл бүхэн өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, хууль дүрмүүдтэй. Мэдээж хэрэг энэхүү зан заншил, уламжлал, хууль дүрмүүд нь нийгмийн сайн сайхан, амар тайван байдлын төлөөнөө бий болсон нь эргэлзээгүй ч зарим нь үнэхээр хөгийн, хачин жигтэй байдаг байна.

1. Канадад хөлд оруулагчийг хориглодог

Хөлд оруулагч нь хүүхдийн яс, үе, булчингийн хэвийн хөгжлийг саатуулдаг. Хэрвээ айлд хөлд оруулагч байгаа нь тогтоогдвол уг гэр бүлд 100,000 долларын торгууль ноогдуулах тэр ч бүү хэл 6 хүртэл сараар хорих шийтгэл оноодог байна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 1

2. АНУ-ын Айова мужид танихгүй хүн рүү нүд ирмэхийг хориглодог

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 1

3. Оклахомад нохойныхоо нүүр рүү зангах хориотой

Нохойныхоо нүүр рүү зангасан хүмүүсийг торгох эсвэл хорьдог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 2

4. Австралид эрчүүд олом, бүчгүй даашинз өмсөж болохгүй

Мельбурнд эрчүүд олон нийтийн газарт олом, бүчгүй даашинз өмсөх нь хууль бус.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 3

5. Италийн Капри арал дээр хэт чанга дуу гаргадаг гутал өмсөхийг хориглодог

Капри арал дээр очсон жуулчид хэт чанга дуу гаргадаг углааш өмссөнөөсөө болж баривчлагдаж байсан. Энэ хориглолт нь олон нийтийн амар тайван байдлыг хамгаалахад чиглэсэн гэнэ.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 2

6. Теннессид Netflix-ийн нууц үгээ солилцохыг хориглодог

2011 онд Теннесси мужийн захирагч Netflix гэх мэт энтертайнмент үйлчилгээний нууц үгээ солилцохыг хориглосон. Энэ нь хулгайн гэмт хэрэгтэй адилд тооцогддог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 4

7. Сингапурт бохь зажлахыг хориглодог

Сингапурт бохь зарах, зажлахыг хориглодог. Гудамжинд бохио хаясан хүнийг 500 доллараар торгодог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 5

8. АНУ-ын Делавэр мужид эмэгтэй хүн эрэгтэй хүнд гэрлэх санал тавихыг хориглодог

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 6

9. АНУ-ын Алабама мужийн гудамжинд нусаа нийх хориотой

Алабамагийн гудамжинд нусаа нийх, хамраа ухахыг хориглодог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 7

10. АНУ-ын Флоридад гэрлээгүй эмэгтэй Ням гаригт шүхрээр үсрэхийг хориглодог

Ганц бие, салсан, бэлэвсэн эмэгтэйчүүдийг Ням гаригт шүхрээр үсрэхийг хориглодог ба энэхүү хоригийг зөрчигчдийг торгууль эсвэл шорон хүлээж байдаг.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 9

11. Италийн Эболид жолооны ард үнсэлцэхийг хориглодог

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дотор үнсэлцэх нь хориотой. Хоригийг зөрчсөн хүн 500 гаруй еврогоор торгуулдаг.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 8

12. Вашингтонд муухай, царай муутай морь унах хориотой

Вашингтон мужийн Вилбур хотын олон нийтийн газарт царай муутай, муухай морь унахыг хориглодог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 10

13. АНУ-ын Нью Жерсид зоогийн газарт шөл чанга сорж ууж болохгүй

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 11

14. Америкийн Юта мужид цаасан уутанд хийл хөгжим хийхийг хориглодог

Энэ мужийн Солт Лейк хотын гудамжаар хийл хөгжмийг цаасан уутанд хийгээд явж болохгүй.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 13

15. Барбадост өнгөлөн далдалсан буюу камуфляж хувцас өмсөх хориотой

Хэрвээ та Барбадосын зэвсэгт хүчин эсвэл хар тамхины эсрэг тэмцдэг байгууллагын гишүүн биш л бол ийм хувцас өмсөж болохгүй.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 12

16. Канадын Альбертад олон нийтийн газарт хашхирч болохгүй

Табер хотод гудамжинд хашхирсан хүнийг 150 доллараар торгодог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 3

17. Саудын Арабт олон нийтийн газарт хөгжим сонсох нь хууль бус

Эндхийн сургууль, коллежид хөгжмийн хичээл заадаггүйгээс гадна олон нийтийн газарт хөгжим сонсох боломжгүй.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 15

18. Германд хэрвээ хурдны зам дээр машины чинь шатахуун дуусвал торгуулна

Хэрвээ та хурдны зам дээр давхиж явтал шатахуун чинь дуусчихвал бусад зорчигчдод аюул учруулсан гэгдэн торгуулна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 14

19. Хятадад эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөлгүйгээр төрөл арилжихыг хориглосон

Хятадын засгийн газар эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөлгүйгээр Түвдийн буддистуудыг төрөл арилжиж, дахин төрөхийг нь хориглосон.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 16

20. Румыньд үгийн наадам тоглох хориотой

1980 онд Румыний ерөнхийлөгч Nicolae Ceaușescu ‘хэт ухаалаг’, ‘хорон санаа’-тай гэсэн шалтгаанаар энэ тоглоомыг хориглосон.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 18

21. Филиппиний Манилад жүжигчин Claire Danes хууль бус

1999 онд жүжигчин Claire Danes тус улсад Brokedown Palace киноны зураг авалтанд оролцож байхдаа Манилагийн сурвалжлагчид ‘жоом үнэртсэн, хаа сайгүй харх гүйлдсэн’ хэмээн хотыг нь муулснаас эрх баригчид түүнийг тус улсын нутаг дэвсгэрт хөл тавихыг хориглосноор барахгүй түүний тоглосон кинонуудыг ч хоригложээ.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 17

22. АНУ-д Furby цахилгаан робот тоглоомыг тагнуулын зорилготой хэмээн хориглосон

90-ээд оны сүүлээр зэгсэн алдаршсан Furby тоглоомыг тус улсын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг утасны яриаг замаас нь сонсож чадна хэмээн хориглосон. Хожим нь уг тоглоом тагнуулд тохиромжтой биш гэдэг нь тогтоогдсоноор энэ хориг цуцлагдсан байна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 19

23. Франц улсад өдрийн хоолны үеэр кетчуп идэх хориотой

Сургууль, коллежид оюутнууд өдрийн хоолны үеэр кетчуп идэхийг хориглодог. Энэхүү хориг нь элсэн чихрийн хэрэглээг багасгах түүнчлэн уламжлалт хоолыг хамгаалах зорилготой аж. Дашрамд дурдахад АНУ-ын хувьд кетчуп нь хүнсний ногоонд тооцогддог.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 20

24. Энэтхэгт гадныхныг үдэшлэгт урихыг хориглодог

Карнатакагийн засгийн газар саяхан гадны зочдыг нийгмийг хамарсан үйл явдал, үдэшлэгт урихыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Хэрвээ урих шаардлагатай бол дүүргийн захиргааны газраас зөвшөөрөл авах ёстой юм байна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 22

25. Их Британид эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ цай уухыг хориглодог

Лейчестер хотын гурван эмнэлэгт шаргуу ажиллах эрчийг бууруулна гэж үздэгээс эмнэлгийн ажилтнуудыг цай, кофе болон түүний төрлийн уух юм уухыг хориглодог байна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 21

26. Бурунди улсад найзуудтайгаа гүйхийг хориглодог

Бурунди улсын нийслэл Бужумбура хотод 2-оос дээш тооны хүмүүс хамтдаа гүйхийг хориглодог. Учир нь үүнийг бослого, үймээн гэж үздэг.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 4

27. Америкийн Вермонтод эмэгтэйчүүд хиймэл шүд зүүх хориотой

Вермонтод эмэгтэйчүүд хиймэл шүд зүүхийн тулд нөхрөөсөө зөвшөөрөл авсан бичигтэй байх ёстой аж.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 23

28. Умард Солонгост хөх жинс өмсөж болохгүй

Умард Солонгос нь АНУ-тай дайсагнадаг учир жинс өмсөхийг хориглодог байна.

Дэлхийн улс орнуудад мөрддөг хамгийн хачирхалтай хуулиуд 24

7
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/26 at 14:52

    paaa 100.000$ oor torgono genu arai yuma

  2. Zochin

    2015/03/26 at 15:20

    Mongold tamhiig gadaa tatah ortsond tatah yor ni haana ch tatah horoitoi gertee l tatna es buguus torguulna tusgai tamhinii tseg ch bgvi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *