Бяцхан робот загас хавдрын оношийг сайжруулна

0

Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэн судлаачид өчүүхэн жижиг робот од загасан дээр ажиллаж байна. Хамгийн гайхалтай нь энэхүү робот од загас эмнэлгийн үзлэгийн үйл ажиллагаа дууссаны дараа өвчтний бие дотор бүрэн уусаж задрах аж. Энэхүү шинэ аргыг хавдрын онош зүйг сайжруулах цаашлаад бие махбодийн дотор эмийн бодисыг түгээх болно хэмээн үзэж байгаа юм.

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 1

Энэхүү робот нь маш жижигхэн бөгөөд нэг нэмэлт мөчтэйгээс бусдаар яг л од загас шиг хэлбэртэй. Биед нэвтэрч, алсын удирдлагын тусламжтайгаар байршлаа сольж, тодорхой обьектуудыг барьж авах эсвэл биеийн тодорхой хэсэгт эмийг аваачин тавих зэргийг хийх юм байна. Мэдээж хэрэг роботууд үүргээ гүйцэтгэсэн бол ямар нэгэн байдлаар биеэс гадагшлах учиртай.

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 2

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд роботыг бүтээх материалыг ухаалгаар сонгоход хүрсэн юм. Тэд энэхүү материалаа гидрогель гэгдэх этгээд материалаас гарган авсан байна. Энэхүү материал нь роботын хэмжээг ихээхэн хэмжээгээр багасгах боломжийг олгосноор барахгүй нэмэлт хүчний хэрэгцээгүйгээр агшиж, тэлэх чанартай байжээ. Уг материал нь гэрэл, температур эсвэл хүчиллэгийн өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлж, нээгдэж хаагддаг байна.

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 1

Өгөгдсөн үүргийг гүйцэтгэхэд туслах бат бөх чанар, тэсвэртэй байдлыг нь нэмэхийн тулд гидрогелийг гадны нөлөөгөөр задардаг шингэвтэр полимерээр бэхжүүлжээ. Ингэснээр бяцхан од загас ганц эс шиг жижигхэн обьектыг алдалгүй барьж авах боломжтой болсон байна. Энэ робот нь яг л хүний бие доторх бичил од загас хэлбэрийн ажилчид гэсэн үг аж.

Гэхдээ роботууд эрчим хүчний ямар ч эх үүсгүүргүй байхад тэднийг яаж хөдөлгөх билээ? Материалын тал дээр хийсэн өөр нэгэн ухаалаг сонголт бол гидрогель, полимерын холимог дээр нэмсэн соронзон нано хэсгүүд бөгөөд үүний тусламжтайгаар соронзон хаймсуур ашиглан гадна талаас удирдах боломжтой болжээ.

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 3

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 4

Үйл ажиллагаа нэгэнт дууссан бол бяцхан робот загас бие дотор үлдэж болох ба роботыг хийхэд ашигласан материал нь бие дотор задарч уусах боломжийг олгох юм. Түүгээр ч зогсохгүй ялгадсаар дамжин хэвийн байдлаар гадагшлах аж.

Задардаг бяцхан робот загас хавдрын онош зүйг сайжруулж чадна 2

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/22 at 01:47

    Сэтгэгдэл *asd

  2. Зочинhttp://http://www.hurteel_mn.miniih.com

    2015/03/22 at 16:56

    Сэтгэгдэл *http://http://www.hurteel_mn.miniih.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *