Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд

1
Хачиртай талх бол амтлаг зууш бэлтгэх хамгийн амархан бөгөөд хамгийн хурдан хэлбэр гэдэг нь эргэлзээгүй. Хоёр зүсэм талхны дунд бяслаг, зайдас хавчуулахаас эхлээд өөр хэдэн арван өөр төрлийн хачиртай талхыг бэлтгэж болно. Тийм ч учраас дэлхийн бараг бүх улс оронд өөр өөрсдийн хоолны онцлог, уламжлалаас хамааран хачиртай талхыг янз бүрээр бэлтгэдэг бизээ. Дараах фото багцад дэлхийн янз бүрийн улс орны амтлаг хачиртай талхнуудыг харуулжээ.

Вьетнам

Банх ми – Вьетнам хачиртай талх нь кориандр буюу үсүү, халуун чинжүүгээр амталсан шарсан гахайн мах, ногоотой байдаг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 14

Турк

Донер кебаб нь зөвхөн Туркд ч биш дэлхийн өөр олон улсад түгээмэл зоог билээ. Тортилла, хонины татсан мах, ногоо болон зайдастай байдаг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 12

Мексик

Уламжлалт мексик семитаг мах, авокадо жимс, цагаан бяслаг, сонгиныг бриоши хэмээх сүлжмэл хөөмөл боовны хооронд хавчуулан бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 33

Колумб

Арепа – Эрдэнэшишийн зузаан талхны завсарт чили соусаар амталсан чоризо хэмээх зайдас хавчуулсан талх.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 24

Япон

Японы кацу-сандо цагаан талхан завсар майонез болон гичээр амталсан шарсан мах хавчуулсан байдаг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 34

Канад

Хөх тарианы талхан завсар халуун ногоотой утсан махыг гич болон өргөст хэмхээр хачирлан хийсэн хачиртай талх.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 2

Энэтхэг

Вада пав – Ногоон хоолтнуудад төгс тохирох энэ хөнгөн зууш жижиг талх, төмсөн котлетноос бүрддэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 17

Австрали

Энэ улсын уугуул иргэд төгс сэндвич бол бяслаг түрхэж, шарсан талх гэж үздэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 35

Куб

Шарсан гахайн мах, хиам, бяслаг болон өргөст хэмхийг гичээр амталж, жижиг талханд хавчуулан бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 8

Чили

Чилийн чакарера хэмээх сэндвичийг дугуй хэлбэртэй талхан завсар нимгэн зүссэн цацагт хяруулын мах эсвэл гахайн стейк, улаан лооль, чанасан вандуй, чили перец, ногоон шош хавчуулж бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 9

Венесуэл

Эрдэнэшишийн зузаан талхан завсар гахайн мах, бяслаг, авокадо болон гадил жимс хавчуулж бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 30

Хятад

Шаржигнуур талхан дээр илжигний мах, шанцай, чинжүү тавьж идэхдээ Хятадууд дуртай.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 28

Португал

Португал хачиртай талх нь хиам, гахайн утсан зайдас эсвэл стейкний дээр хайлуулсан бяслаг, улаан лоолийн соус хийсэн байдаг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 27

Дани

Хөх тарианы талхан дээр загасны мах, сам хорхой, элэгний нухаш, чанасан өндөг, шинэхэн улаан лооль болон төрөл бүрийн бяслаг тавьсан Дани сэндвичУлс орон бүрийн амтат хачиртай талхнууд 25

Герман

Ихэвчлэн үхэр, гахайн мах, бэкон, сонгиныг гичээр амтлан талхтай олгодог.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 13

Франц

Багет талхны завсарт хиам, цөцгийн тос, бяслаг болон өргөст хэмх хавчуулсан жамбон бер.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 26

Өмнөд Африк

Төмс, зайдас, кетчуп, салаттай сэндвичУлс орон бүрийн амтат хачиртай талхнууд 15

Нидерланд

Урт шарсан махыг гичээр амталж, талханд хавчуулсан энэ сэндвичийг халуунаар нь амтат шар буурцагны соус асгаад идэх нь гол аж.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 31

Польш

Цагаан талхны хэрчим эсвэл багет талхны тал дээр шарсан мөөг, бяслаг зарим тохиолдолд махтай бэлтгэж, дээр нь кетчуп асган хэрчсэн гогод цацаад Польшийн запеканка бэлэн болно.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 29

Финлянд

Хоёр хэрчим талхан завсар зайдас, хэрчсэн сонгино, салат хавчуулж, гич эсвэл кетчуп асган бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 20

Аргентин

Чоризо зайдсыг шаржигнуур талхан завсар чимичурри эсвэл пебре соустай хавчуулж бэлтгэдэг. Мөн дээр нь шарсан өндөг нэмж болно.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 3

Пуэрто-Рико

Үхэр, гахай, тахиа эсвэл хиам гэх мэт гурван төрлийн гриллдсэн мах, шарсан төмс, гадил, шанцай, бяслаг, зайдас, нэг зүйл ногоон ургамлаас бүрддэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 18

Испани

Тал багетыг гахайн мах эсвэл загасны мах, өндөг заримдаа улаан лоолиор хачирладаг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 23

Малайз

Тал багетыг хутгасан өндгөнд дүрэн хайруулын тавганд шарж бэлтгэдэг энэ сэндвичний гол орц нь өндөг, сонгино бөгөөд сардин загас, тахиа, үхэр, хурганы махны аль нэгийг нэмдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 32

Серби

Төрөл бүрийн махтай бэлтгэдэг ч голчлон үхэр, гахайн махтай хийдэг энэ сэндвичийг пита талх эсвэл дугуй жижиг талхан дээр махаа тавьж, чинжүүний соус, серби цөцгий асган олгодог.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 10

Бельги

Шарсан мах, шарсан төмсөн дээр майонез асгаж, багет талхан дээр тавьж бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 19

Сингапур

Шарсан талхан дээр кокосын нухаш зузаан түрхээд өндөгний шар, нунтаг элсэн чихрийг холимгоор амталж бэлтгэдэг амтлаг сэндвич. Үүнийгээ өглөөний цайны амттан болгон иддэг. Зураг дээрх сэндвичийг өндөгний шаранд дүрж шаран бэлтгэжээ.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 22

Макао

Макаод энгийн жижиг талхан дээр гахайн мах тавиад идэхийг илүүд үздэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 11

Итали

Панини хэмээх итали сэндвич завсарт нь хиам болон бяслаг хавчуулсан хоёр хэрчим талх юм.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 7

Австри

Халуун амттай шарсан зайдсыг сонгино, перец, карригаар амталж, багетан завсар хавчуулж бэлтгэдэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 16

Бразил

Бауру хэмээх уламжлалт бразил сэндвич нь франц талх, хайлуулсан бяслаг, улаан лооль, шарсан үхрийн мах, даршилсан өргөст хэмхнээс бүрддэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 4

Уругвай

Моцарелла бяслаг, улаан лооль, майонез, хар болон ногоон чидун жимс, ихэвчлэн бэкон, өндөг, хиамтай бэлтгэгддэг.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 6

Орос

Оросын уламжлалт сэндвич нь бяслаг эсвэл зайдастай талх. Баяр болон онцгой тохиолдлуудад цөцгийн тос, улаан түрстэй сэндвичгүй ширээ байдаггүй.Улс орон бүрийн амтат хачиртай талхнууд 5

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *