Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг

0

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн үе удам дамжин энэ дэлхий дээр оршин суухдаа өөр өөрсдийн үеийн түүхийг бүтээж ирсэн. Мөн тухай тухай үеийнхээ онцлох зүйлсийг нас ахисан хойноо өөр хоорондоо дурсан ярилцдаг нь хүний ёс. 90-ээс 2000 онуудад хүүхэд насаа өнгөрүүлсэн үеийнхний дурсамжуудыг энэхүү фото нийтлэлд дэлгэн харуулжээ. Өнөө үеийнхний хувьд бол ойлгоход хэцүү эдгээр зүйлс зарим хүмүүсийн хувьд эргэн дурсах гайхалтай мэдрэмжийг авчрах юм.

CD тоглуулагч

Өнгөрсөн зууны 80-аад онд кассетны хөгжим хүүхэд бүрийн мөрөөдөл байсан. Түүнээс арай хожуу үеийнхэн диск тоглуулагчийг хүрэм эсвэл жинснийхээ халаасанд авч явдаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 11

Батерей хэмнэх арга

Халаасны кассетны хөгжимнийхөө батерейны цэнэгийг хэмнэхийн тулд хуурцгаа гараар буцааж хураадаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 14

 

Шивээсэн зүүлт

90-ээд оны охин бүрийн зүүдэг байсан энэ зүүлт янз бүрийн өнгөтэй байсан ба хүзүүний, бугуйн зүүлт, бөгж гэх мэт хувилбаруудтай байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 1

 

Видео тоглуулагч, видео прокат

Өнөө үед дурын киногоо олж авах маш амархан болсон. Мөн киногоо ухаалаг утас эсвэл таблет дээрээ хаана ч, хэзээ ч үзэх боломжтой. Харин 20-иод жилийн өмнө видео прокатнаас киногоо аваад гэр бүл, найз нөхдийнхөө хамт суун үздэг байсан ба энэ нь бараг багахан хэмжээний үйл явдал байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 2

  

Шариктай хулгана

Шариктай хулгана байсан гэхэд өнөөгийн зарим хүүхдүүд итгэхгүй дээ.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 3

  

Тетрис

Технологийн гайхамшгийн нэг нь Тетрис байсан. Хэдэн цагаар энэ тоглоомыг тоглохоос уйддаггүй үе байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 12

  

Телевизийн зар сурталчилгаа

Телевизийн зар сурталчилгаанууд үнэхээр гайхалтай бас сонирхолтой байсан. Тэдгээрийн уриа үгнүүдийг одоо ч санадаг хүмүүс олон.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 15

  

Kinder Surprise

Олон айлуудад улбар шар өнгийн өндөг болон түүнээс гарсан тоглоомнууд хөглөрдөг байсан ба усны үхэр, оцон шувуу, аварга загас болон бусад тоглоомнуудыг хүүхэд бүр цуглуулдаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 4

  

Усан доторх цагирагнууд

Хамгийн тайван зантай хүний ч уурыг хүргэж дөнгөдөг энэ тоглоомоор тоглох дургүй хүн гэж үгүй байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 5

  

Хүүхэд насны хачиртай талх

Олон ээжүүд хүүхдүүддээ талхан дээр масло түрхээд элсэн чихэр цацаж өгдөг байсан. Заримдаа дан элсэн чихэр цацах үе ч бий.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 6

  

Хальсны аппарат, камер

Гэрэл зурагнуудын 80% нь гэрэл цохисон, бүүдгэр байх тохиолдол байдаг. Гэхдээ гэр бүлээрээ суугаад үзэх зургийн цомог айл бүрт байдаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 7

  

Кассет дээр дуу бичих

Бид хүссэн ганц дуугаа сонсож, хуурцган дээр бичиж авахын тулд хэдэн цагаар ФМ сонсохоос залхдаггүй байсан. Мөн хүүхэд бүрт гадаад дууны галиглан бичсэн үгс бүхий дэвтэр байдаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 8

  

Утасны дэвтэр

Найзууд болон хамаатан саднуудын гэрийн утасны жагсаалт бүхий дэвтэр айл бүрт байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 9

  

Интернэтийн хурд

Компьютер болон интернэт бий болсноор дуу болон төрөл бүрийн зүйлс татаж авах боломж бүрдсэн. Гэхдээ ганцхан дуу татахын тулд Dial-up холболттой интернэтээр бараг хэдэн цаг хүлээх үе ч байдаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 10

  

Internet Explorer-ын гацалт

Ямар ч алдааны мессэж илгээхийг хүсдэггүй байсан болохоор цөхрөлтгүйгээр Don’t send дардаг байсан.Хүүхэд насны дурсамжийг сэргээх 15 зураг 13

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/05 at 19:07

    fm ээс дуу татах гэж тэгдэг байсоон тэр үедээ тэр үйлдлээсээ ичээд нууцаар өрөөнд радио сонсож хүлээдэг байж. ер нь бүгдийг нь үзсэн

  2. Зочин

    2015/03/05 at 20:49

    хамгийн доод талын зургийг харсан чинь яг л саяхан мэт санагдаж байна

  3. Ц. Хнгл

    Ц. Хнгл

    2015/03/05 at 21:45

  4. Ц. Хнгл

    Ц. Хнгл

    2015/03/05 at 21:45

  5. Ц. Хнгл

    Ц. Хнгл

    2015/03/05 at 21:45

  6. Ц. Хнгл

    Ц. Хнгл

    2015/03/05 at 21:45

  7. Ц. Хнгл

    Ц. Хнгл

    2015/03/05 at 21:45

  8. jagaa

    2015/03/06 at 00:39

    neeree l bagiin ue sanaand orj bna

  9. baldan.

    2015/03/06 at 00:41

    tiime er ni bugdiig uszen yum bn. goe shuu, ergej irehgui ch sanaj baina.

  10. Зочин

    2015/03/08 at 03:25

    yamar shan yum be. ter maslo elsen chihertei talhiig sanaj bna bs tetris zurgiin apparat gd l

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *