Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл

0
Хэдэн сарын туршид гар утас хэрэглэгчдийн ярианы сэдэв болсны эцэст Samsung компани Galaxy загварын ухаалаг гар утасныхаа дараагийн үеийг танилцууллаа. Galaxy S6 болон Galaxy S6 Edge хэмээх хоёр ухаалаг гар утсаа нэгэн зэрэг танилцуулсан Солонгосын пүүсийн энэхүү хоёр загвар хоёулаа хуванцар гэртэй ба Galaxy S6 Edge нь хүнхэр дэлгэцтэй юм байна. 5,1 инчийн дэлгэц бүхий хоёр загвар утасгүй цэнэглэх технологийг дэмждэг.

Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 1

Барселонд болсон Mobile World Congress дээр танилцуулгаа хийсэн Samsung компаний салбарын дэд ерөнхийлөгч David Kang хэлэхдээ “Бид аж үйлдвэрлэлийн хувьд шинэ зүйлийг бүтээгээд зогсохгүй ухаалаг гар утасны хувьд шинэ стандартыг тогтоосон. Бид хэрэглэгчид болон бизнесийнхний аль алиныг загварын тал дээр гайхашруулна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн бид загвар болон технологийн хоорондох төгс тэнцвэрийг бүтээсэн.” хэмээжээ.

Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 2

S6 Edge-ийн хувьд хэрэглэгч аль гараа ашиглахаас хамааран дэлгэцийн баруун эсвэл зүүн гар талд мэдэгдлүүд нь гарч болно. Мөн хэрэглэгч 5 ширхэг утасны дугаарыг тус бүр нь өөр өөр өнгөтэйгээр ирмэг дээр гаргахаар тохируулж болно. Энэхүү ирмэг нь дуудлага, мессэж, мэйл ирэх үед гэрэлтэх юм. Хэрвээ тэрхүү мэдэгдлүүд нь дээрх 5 дугаарын аль нэгнээс ирсэн бол холбогдох гэрэл нь асах аж.

4-р сарын 10-наас худалдан авагчдын гарт хүрч эхлэх энэ хоёр төрлийн ухаалаг гар утас 16 мегапикселийн гол камер болон 5 мегапикселийн хоёрдогч камертай. Дуран нь гэрэл багатай нөхцөлд илүү сайн ажиллахаар сайжруулагдсан энэхүү төхөөрөмжүүдийнхээ тухайд Samsung компани S5-тай харьцуулахад 88%-иар хурдан, спикер утасны ар талаас доод тал руу шилжсэнээр 1,5 дахин чанга дуугаралттай болсныг дурджээ.

Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 4

Samsung компани чанарын сайжруулалтын улмаас энэ гар утаснуудаа цөөн тоотой байлгахад анхаарч байгаа юм байна.

Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 5 Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 6 Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 7 Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 8 Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 9 Samsung Galaxy S6, S6 Edge утаснуудын талаарх шинэ мэдээлэл 3

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *