Амжилт эрэлхийлж байгаа залууст хамгийн тохиромжтой 25 хот

0

Өнөөгийн олонх аялагчид насны хувьд залуужсаны дээр нэр төрд дуртай, амбицтай болжээ. Тэд шинэ газар орон, шинэ уламжлалтай танилцахын хамт янз бүрийн уламжлалуудаас суралцах шинэ боломжуудыг хайх болсон байна. Энэхүү нийтлэлд дурдсан 25 улс орны жагсаалт нь аялал, байршлын хэрэгслүүд болон шинэ боломжуудын хувьд төгс хотууд хэмээн тооцогдож байгаа нийслэл хотуудын жагсаалт юм.

Хельсинки

Финляндын нийслэл Хельсинки хот бол цаг уур, нийгэм, улс төрийн хувьд амьдрахад нэн таатай газар. Залуу хүмүүсийн хувьд ялангуяа Европ хэлтэй залуусын хувьд тун тохиромжтой газар гэж хэлж болох энэ хот нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын төв юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 7

Цюрих

Европын хамгийн баян хотуудын нэг энэ хот нь гайхамшигтай үзэсгэлэнтэйгээс гадна гайхалтай уур амьсгалтай. Энэ нь Швейцарийн энэ хотыг дэлхийн хамгийн амьдрах нөхцөл сайтай хот болгодог. Амьдралын чанарын индексээр тэргүүлдэг хотуудын нэг хэмээн бичигддэг энэ хот бол залуу хүмүүсийн хувьд том ирээдүй юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 8

Праг

Чех улсын эдийн засаг, улс төрийн төв Праг хот нь олон арван музей, театр, галерей, кино театр, үзэсгэлэнгийн танхимуудтай. Дэлхийн хоёрдугаар дайны шуурганд сүйдэлгүй тэсч үлдсэн энэ хот нь өнөө үед жуулчдын тоогоор тэргүүлдэг хотуудын нэг. Праг хот дэлхийн хамгийн шилдэг аялал жуулчлалын зорин очих газруудын жагсаалтанд 5-д бичигддэг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 9

Ванкувер

Канадын Ванкувер хот олон жилийн туршид амьдрахад хамгийн таатай газруудын нэг гэгдсээр ирсэн. Европ, Ази, Испаний соёл зэрэгцэн орших энэ хотод залуус татагддаг. Гэхдээ өртөг өндөр учир энэ хотод ирж амьдрахыг хүсэж байгаа хүмүүс үүнд нь бэлтгэлтэй байх ёстой юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 10

Эдинбург

Умардын Афин гэгддэг энэ хот олон арван сургууль, коллеж, их сургуулиудтай. Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшихийг хүсэгчдийн хувьд таатай хот болох Эдинбург хот 2004 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд уран зохиолын соёлын өв хэмээн бүртгэгдсэн.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 11

Ром

Мөнхийн хот хэмээгддэг, дэлхийн хамгийн баян өв соёлтой энэ хот нь сэргэн мандлын үеийн гол төв байсан гэдгээрээ аялал жуулчлалын том бүс болдог. Энд Ватиканы сүм, Колизейн театр зэрэг түүхэн дурсгалт газрууд олон учир түүх, дүрслэх урлаг, соёлын сонирхолтой залуусын хувьд очиж үзүүштэй газар юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 12

Кейптаун

Газарзүйн байршлын хувьд уулс болон үзэсгэлэнт далайн эргүүдээр баялаг энэ хот нь үнэхээр таатай цаг уурын нөхцөлтэй. Хотын хүн ам нь нэг төрлийн бус үндэстнүүдээс бүрддэг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 14

Женев

Энэхүү жагсаалтанд багтсан Швейцарийн хоёр дахь хот болох Женев хот нь хэдэн зууны туршид дэлхийн нийслэл хэмээн нэрлэгдэж ирсэн. НҮБ, Улаан загалмайн байгууллага зэрэг энх тайвныг эрхэмлэгч байгууллагуудаараа тэргүүлэгч энэ хот нь дэлхийн хамгийн үнэтэй хот бөгөөд амьдралын чанарын хувьд үнэхээр өндөр түвшний хот юм. Хүмүүнлэгийн салбар, олон улсын түвшин дэх тэргүүлэх зэргийн засгийн газрын бус байгууллагуудад ажиллахыг хүсдэг залуусын хувьд төгс орчин.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 13

Сиэтл

АНУ-ын хувьд Азитай холбогдох гол зам энэ хот нь Маргад эрдэнийн хот нэрээрээ алдартай. Кофе сонирхогчдод дуулгахад энэ хотод дэлхийд алдартай кофены гурван компани байдаг нь Starbucks, Tully’s Coffee, Caffé Vita Coffee Roasting Company аж. Эдийн засгийн хувьд үнэхээр эерэг энэ хотод ажил олох нь залуу хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш ч мэдээж хэрэг боловсрол, ур чадварыг чухалчилж үздэг. Дүрслэх урлагийн галерей, музей, цэцэрлэгт хүрээлэн элбэгтэй Сиэтл хот нийгэм болон соёлын үйл ажиллагааны хувьд тун тохиромжтой газар.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 1

Барселон

Зүүн өмнөд Европын эдийн засаг, соёлын төв Барселон хот нь уран барилгын гайхалтай бүтээлүүдээрээ алдартай. 2011 онд мэдээллийн технологийн салбарт тэргүүлдэг гэдэг нь танигдсан энэ хотод энэ салбарт хүч сорьдог залуус амьдрахад тун таатай.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 15

Осло

Далайн эргийн энэ хотод Норвегиийн далай тэнгисийн тээврийн хамгийн том компаниуд, брокерын пүүсүүд байдаг. Энэ үзэсгэлэнтэй хотод амьдрахад аятайхан, тогтвортой орлоготой байх хэрэгтэй.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 3

Сальвадор

Бразилын энэ хот өвөрмөц гал тогоо, хөгжим, уран барилгаараа алдартай. Наран шарлагын газрууд, далайн эргүүдээрээ алдартай энэ хот залуу хүмүүсийн хувьд онцгой туршлага хуримтлуулах газар юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 16

Мельбурн

Цэцэрлэг хот хэмээн нэрлэгддэг энэ хот нь 2008 онд дэлхийн их сургуулийн боловсролын 4 дэх төв болсон. Олон үндэстнүүд амьдардаг энэ хотод амьдралын өртөг харин нэг их өндөр биш.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 5

Вена

Австрийн нийслэл Вена хот нь хөгжмийн хот, мөрөөдлийн хот гэдгээрээ алдартай. Амьдрахад маш үзэсгэлэнтэй энэ хот нь түүх соёлын баялаг дурсгалтай бөгөөд эдийн засаг, хүрээлэн буй орчны хувьд үнэхээр таатай орчин юм. Венад олон улсын хурал семинарууд олон болдог ба шинэчлэл, технологийн хөгжлийн салбарт томоохон байр суурь эзэлдэг. Вена хот нь дэлхийн хамгийн шинэлэг, шинийг санаачлагч хотуудын нэг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 17

Франкфурт

Германы хоёр дахь том хот болох энэ хот нь бүх Европын зам тээвэр, санхүүгийн төв. Амар тайван, хөгжил цэнгэлтэй амьдрал хүсэж байгаа хүмүүсийн хувьд тохиромжтой биш ч орчин үеийн хотын чимээ шуугиангүйгээр амьдарч чадахгүй хүмүүст бол тохиромжтой газар. Энд амьдралын чанар их өндөр.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 18

Сеүл

10 сая гаруй хүн амтай энэ хот маш их мөнгө, цаг завыг экологийн салбарт зарцуулдаг. ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд хотын дизайнаар бичигддэг энэ хотын нэг хүнд ноогдох жилийн орлого 40,000 доллар учир өндөр мэдлэг, чадвартай залуусын хувьд гайхалтай газар юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 19

Токио

Дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн нэг энэ хот тэтгэвэрт гарсан хүмүүсийн хувьд амьдрахад тийм ч таатай биш. Харин эрч хүчээр дүүрэн, шинэ хүмүүст таатай газар.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 20

Лос Анжелес

Адал явдалд дуртай залуу хүмүүсийн хувьд гайхалтай газар болох энэ хот бол амбиц, мөрөөдлийн хот. Сахиусан тэнгэрүүдийн хот нь том компаниуд, олон улсын худалдаа, технологи, боловсролын төв юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 21

Лондон

Соёл урлаг, боловсрол, худалдаа, шинэчлэлтийн дэлхийн төв болсон энэ хотод 43 их сургууль байгаа. Дэлхийн олон улс орноос ирсэн хүмүүс амьдардаг энэ хотын хүн ам олон үндэстнүүдээс бүрддэг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 22

Чикаго

500 гаруй цэцэрлэгт хүрээлэн бүхий энэ ногоон хот нь олон улсын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, цахилгаан холбоо, технологийн төв. Маш олон боломжууд нуугдсан энэ хотод залуу хүмүүс ажил олоход хэцүү биш.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 6

Парис

Романтик мөрөөдлөөр жигүүрлэсэн залуусын очвол зохих энэ хотод хүн амьд явах хугацаандаа дор хаяж нэг удаа очих хэрэгтэй юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 23

Даллас

Харьцангуй цөөн хүн амтай энэ хот бол Техасын ковбойчуудын төрөлх гэр юм. Барууны ертөнцөд дурладаг залуу хүмүүсийн мөрөөдлийн хотод АНУ-д байдаг 500 тоглоомын компаниуд төвлөрсөн байдаг нь адал явдалд дурлагчдын хувьд гайхалтай хот юм. Фермийн аж ахуй орлогын гол эх үүсвэр болсон энэ хот аж үйлдвэр болон инженерийн салбараа хөгжүүлж байгаа.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 2

Нью Йорк

Залуу хүмүүст ажил олох олон боломж энд бий. Сайн боловсрол эзэмшсэн хэний ч хувьд ахиж дэвших боломжоор дүүрэн энэ хот бол унтдаггүй хотуудын нэг. Энэ хотод 800 үндэстэн ястан амьдардаг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 24

Берлин

Түүх соёлын гайхалтай өлгий болсон энэ хотод залуус соёл, шинжлэх ухааны талбарт амжилт болох боломжтой. Амьжиргааны стандарт өндөртэй энэ хот мөн дуу хөгжим, кино урлаг, зар сурталчилгаа, инженерчлэл, бизнесийн ертөнц юм.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 25

Торонто

Онтарио нуурын эрэгт байрлах энэ хот 2014 оны байдлаар хамгийн залуу хот болсон. Бизнес эрхлэх, олон улсын түвшинд гарах боломжуудаар арвин энэ хотод залуу хүмүүс янз бүрийн чиглэлд хөгжих боломжтой. Амьдралын өртөг харьцангуй өндөр энэ хот залууст тусалж, дэмжих олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.Амжилт эрэлхийлж байгаа залуусын хувьд хамгийн тохиромжтой шилдэг 25 хот 4

8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *