Герман улсад анх үүссэн дэлхий нийтийн 13 хэрэглээ

0

Та бидний өдөр тутмын амьдралд хувцас хунар, хоол хүнснээс эхлүүлээд маш олон зүйл хэрэгтэй болдог. Дэлхий ертөнц хөгжих тусам хүний хүсэл шунал, хэрэгцээ зогсолтгүй өссөөр байгаа. Хэдий хэдэн зуу, хэдэн мянган зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэн амьдарч байгаа ч бид тэдгээр зүйлсийн үүсэл гарлын талаар тэр бүр сонирхдоггүй. Тэгвэл дараах 13 төрлийн зүйлс бүгд Герман улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийн ихэнх хэсэгт нийтлэг хэрэглээ болсон зүйлс ажээ.

Баавгайн дүрст резинэн чихэр

Германы Haribo компаний 1922 онд гаргасан энэ амттаныг зохион бүтээгч нь уг компанийг үүсгэн байгуулагч Hans Riegel Sr юм.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 8

Гэрлийн шил

Орчин үеийн гэрлийн шилний анхны загварыг Германы зохион бүтээгч Heinrich Göbel 1854 онд зохион бүтээсэн.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 4

Самар хагалагч

Германы хөдөөгийн жижигхэн суурин Seiffen бол энэхүү модон хүүхэлдэйн төрсөн газар юм. Энэхүү суурины урчууд уран нарийн, гоёмсог чимэглэл бүхий модон сийлбэр хийдгээрээ алдартай байжээ. Цөмөөхэй нь Германы зохиолч E. T. A. Hoffmann-ы 19-р зууны эхэн үед бичсэн зохиолын гол дүр байв.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 9

Бөгжин нуруутай хавтас

Германы зохион бүтээгч, бизнес эрхлэгч Friedrich Soennecken нь оффисын хэрэгслийн үйлдвэрлэгч Soennecken-ыг үүсгэн байгуулагч бөгөөд тэрээр бөгжин нуруутай хавтсыг зохион бүтээсэн байна.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 1

Жигнэмэгэн байшин

Гримм болон Ханс Гретелийн үлгэрүүдэд анх дурдагдаж эхэлсэн жигнэмэгэн байшинг Германы дуурийн театр алдаршуулах эхлэлийг нь тавьсан. Зул сарын баярын өмнөхөн Германы дуурийн театрт болдог баярын уламжлалт шоуны үеэр тус театр жигнэмэгэн байшингийн жижигрүүлсэн загварыг бүтээсэн нь талх, нарийн боовны газруудад дараа нь айл гэрүүдэд тархсан байна.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 6

Улаан өндөгний баярын туулай

Easter Bunny гэдэг үг 16-р зууны үеийн Германы гар бичмэлд анх дурдагдсан байдаг. 1700-аад онд Пенсильван Голландын худалдаачид Easter Bunny уламжлалыг шинэ ертөнцөд авчирсан. Тэдний хүүхдүүд хэрвээ сайн байх юм бол Улаан өндөгний баярын туулай ирж, хүүхдүүдийн шувууны үүр болгож эргүүлэн тавьсан малгайнд өндөг хийгээд явдаг гэдэгт итгэдэг байжээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 13

Улаан өндөгний баярын уламжлал

Улаан өндөгний баяраар өндөг нуух уламжлал Германы өмнөд хэсэгт анх эхэлсэн. Өвсөн дунд Улаан өндөгний баярын туулайн тавьсан өндөгнүүдийг олж авах гэж хайх нь хүүхдүүдэд шинэ газарт очиж, харах боломжийг олгодог байжээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 3 Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 12

Зул сарын гацуур мод

Tannenbaum /Герман үг/ чимэх уламжлал бүр 16-р зуунаас эхтэй. Тэд гацуур модыг лаа, жимс, жижиг чимэглэлээр чимдэг байсан нь христийн ертөнцөд тархаж, улмаар бүх дэлхийд тархжээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 11

Зул сарыг угтах хуанли

19-р зууны эхэн үе түүнээс ч өмнөх үед холбогдох энэхүү хуанли нь Зул сарын баяр болох өдрийг тоолох арга юм. 20-р зууны эхэн үед Gerhard Lang анхны Advent calendar-ыг хэвлүүлсэн гэдэг. Хэдэн жилийн дараа тэрээр өдөр эсвэл гар бичмэлийг харуулах жижигхэн хаалга, цонхнууд нэмэхээр шийдсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ хуанлинд чихэр амттан нэмэгджээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 14

Тахианы шарсан мах

АНУ-д зэгсэн түгээмэл энэ хоол Герман гал тогооноос үүсэлтэй.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 10

Үс буржийлгах хэрэгсэл

Герман үсчин Charles Nessler үс буржийлгах хэрэгслийн хамгийн анхны хувилбарыг бүтээсэн. Тэрээр том, бөх долгион үүсгэхийн тулд үхрийн шээсийг устай хольсон холимог хэрэглэдэг байжээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 2

Хуримын найрал дуу Bridal Chorus

Германы хөгжмийн зохиолч Richard Wagner-ын 1850 онд бичсэн Lohengrin дуурийн дуу болох энэ дууг дэлхийн олон оронд хуримын ёслолын эхэнд дуулдаг.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 5

Хот-дог

13-р зууны Герман улсаас үүсэлтэй энэ зуушийг Франкфуртын махны худалдаачин анх санаачилжээ.Германаас үүсэлтэй ч бүх дэлхий даяар хэрэглэгдэж байгаа 13 төрлийн зүйлс 7

2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *