Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал

2

Олон олон үеийн туршид хүн төрөлхтний оюун санаанд баттай суусан олон төрлийн үзэл бодол, ойлголт, домог үлгэрүүд байдаг. Тэдгээрийн дотор андуу ташаа бодол ойлголтууд, эндүүрлүүд ч цөөнгүй. Тэгэхээр бидний үнэн хэмээн итгэдэг зарим зүйлс үнэндээ буруу, худал гэсэн үг. Доорх 15 зүйлийн эндүүрлийн хэдэд нь та үнэн хэмээн итгэдэг вэ? Мөн алийг нь худал гэдгийг мэддэг вэ?

1. Мустанг бол үзэсгэлэнтэй, гоёмсог морьд

Үнэн хэрэгтээ Америкт Колумбын өмнөх үеийн морьд байгаагүй гэдгээс эхлэх нь зүйтэй. Мустанг бол Америк тивд ирж суурьшсан Испаний цагаач иргэдийн морьдоос угшилтай өөрөөр хэлбэл, Андалуз, Араб, Барб гаралтай голдуу Хойд Америкт бэлчдэг зэрлэг морь юм. Индианчууд энэ зэрлэг морьдыг уналганд хэрэглэдэггүй байсан ба идэш тэжээл болгон хэрэглэдэг байжээ.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 1

2. Тэмээн хяруул толгойгоо элсэнд булдаг

Тэмээн хяруул толгойгоо элсэнд шургуулаад зогсчихдог гэдэгт бид итгэдэг. Гэтэл үнэндээ энэ аварга шувуу толгойгоо элсэнд булж чаддаггүй ба хэрвээ тэгэх юм бол бүтэж үхэх болно. Энэ ташаа ойлголт тэмээн хяруул дуу чимээг сайн сонсохын тулд толгойгоо газарт ойртуулан бөхийлгөдөгтэй холбоотой үүссэн бололтой.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 2

3. Швед гэр бүлүүд олон эхнэр, олон нөхөртэй байдаг

60 жилийн өмнө Европт Швед маягийн гэрлэлт гэдэг нь бүртгүүлэлгүйгээр хамтран амьдрахыг хэлдэг байсан. Энэ ойлголт нь сүүлдээ групп секс гэсэн утгатай болсон байна. Тайван, үнэнч зан чанартай швед хүмүүсээс энэ тухай асуух нь тэднийг шоконд оруулна гэсэн үг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 3

4. Шар айраг бол нойрны эм

Хэдий ийм яриа байдаг ч шар айраг уучихаад нам унтана гэж бодвол эндүүрэл. Эхлээд шар айрганд агуулагдах хорт бодис төв мэдрэлийн системд нөлөөлөх ба унтаад цаг болоогүй байхад ариун цэврийн өрөө орох хэрэгцээ таныг сэрээх болно.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 4

5. Соронзон шуургыг урьдчилан таах боломжтой

Соронзон шуургыг урьдчилан таах гэдэг нь зурхайн нэг төрөл гэсэн үг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 5

6. Белка, Стрелка хоёр бол сансарт ниссэн анхны ноход

Сансарт ниссэн анхны нохой бол Лайка нэртэй нохой байсан. 1957 оны 11-р сарын 3-нд сансарт илгээгдсэн энэ нохой нислэг эхэлснээс 5-7 цагийн дараа хямрал болон хэт халалтын улмаас амьсгал хураасан юм.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 6

7. Хулгана бяслаганд дуртай

Тос, эрдэнэшиш, утсан мах, зайдас гээд ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хулгана иддэг. Гэхдээ бяслаг, гахайн утсан мах хоёрын нэгийг сонгох болтол сүүлийнхийг нь л сонгоно.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 7

8. Элэгний хатуурал архи их ууснаас үүсдэг

Цирроз буюу элэгний хатуурал нь бүх төрлийн гепатитын хүндрэлээс үүсдэг. Мөн хоол хүнсэн дэх уургийн дутагдал элэг хатуурахад хүргэдэг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 8

9. Галилейг “Энэ үнэхээр эргэдэг юм байна” гэсэн үгний төлөө шатаасан

XVI зуунд амьдарч байсан Николай Коперник үргэлж тэнгэрийг ажигладаг байсан ба энэ ажиглалтынхаа явцад дэлхий нарыг тойрон эргэдэг болохыг ойлгожээ. Гэхдээ тэрээр дэлхий эргэдэг гэдгийг зарлан тунхаглаагүй болохоороо 70 насандаа байгалийн жамаар нас барсан байна. Тэрээр зүгээр л хэнд ч ойлгомжгүй зүйлийг тэмдэглэдэг байжээ. Харин зохиолч Жордан Бруно үүнийг олж мэдсэн хоёр дахь хүн байсан ч үүнийг олон нийтэд зарласныхаа төлөө шатаагдсан юм. Коперникын тэмдэглэлүүдээс дэлхий бол ертөнц хэмээх цогц зүйл доторх жижиг гариг болохыг ойлгосон байна. Галилей дэлхий нарыг тойрч эргэдэг гэдгийг мэдсэн гурав дахь хүн бөгөөд тэрбээр саран дээр уулс, наран дээр толбонууд байгааг ч мэдсэн байна. Хөгшин эрдэмтэн “Энэ үнэхээр эргэдэг юм байна” гэж хэлээгүй болохоороо төрөлх Флоренцдээ эрүүл саруул эргэн ирсэн юм.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 9

10. Молотовын коктейлийг Молотов зохион бүтээсэн

1939 онд Молотовын коктейлийг анх Финляндчууд хэрэглэж эхэлсэн. Орос-Финляндын дайныг Оросын комиссар зогсоосон гэж итгэдгээс тэд Молотовт зориулсан коктейль хэмээн нэрлэсэн ч үүнийг амталсан Британичууд нэрний утгыг нь сайн ойлгоогүйгээс “зориулсан” гэдэг үгийг нь гээж орхисон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Молотов коктейльны шилэнд шатамхай шингэн найруулан танк руу шиддэг байснаас Молотовын коктейль гэх нэршил үүсчээ.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 10

11. Зар сурталчилгааны хоол хүнс маш амттай

Зар сурталчилгаагаар гардаг хоол хүнс гайхалтай амттай харагддаг. Гэхдээ үнэндээ жинхэнэ хоол хүнс нь зураг авалтын хугацааг даах чадваргүй байдгаас гадна жинхэнээрээ төгс сайхан харагддаггүй учир хиймэл зүйл ашигладаг байна.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 11

12. Отелло Дездемоныг боож алаагүй, харин хутгалсан

Шекспирийн жүжигт Отелло хайрт эхнэрээ хоолойг нь боож хөнөөж байгаагаар бид мэддэг. Гэхдээ эх зохиол дээр Отелло Дездемоныг боож бус хутгалж хөнөөж байгаагаар бичсэн байдаг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 13

13. Хүйтэнд шээж болохгүй

Хичнээн хүйтэн байсан ч хоёрхон минутыг биеэ хөнгөлөхөд зориулахад буруу зүйл үгүй. Хүний бие эрхтэн бол цусны хүчирхэг урсгалтай бөгөөд энэ нь дотроосоо халж байдаг учир эмзэг эрхтэн чинь хөлдөнө гэж айх хэрэггүй юм.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 12

14. Хийжүүлсэн ундаа цангаа сайн тайлдаг

Хийжүүлсэн ундаа нь шүлсний ялгаруулалтыг өдөөснөөр цангаа тайлдаг ч энэ нь түр зуурын зүйл байдаг учир шүлс ихээр ялгарахаа болимогц дахин цангаж эхэлдэг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 14

15. Нимбэгэнд их хэмжээний С витамин агуулагддаг

Нимбэг болон витамин С нь адилхан исгэлэн болохоор хүмүүс ингэж боддог. Үнэн хэрэгтээ нимбэгэнд байцаа болон кивинд агуулагддагаас ч бага хэмжээний витамин С агуулагддаг.Хүн бүр үнэн хэмээн итгэдэг 15 ташаарал 15

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  2. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  3. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  4. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  5. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  6. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  7. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  8. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  9. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  10. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  11. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

  12. Magnai Bayar

    Magnai Bayar

    2015/03/03 at 11:20

    Ayguu tashaa bodoj yavjee kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *