Австрали тивийн эх газар болон Тасманий арал, бусад жижиг арлуудыг багтаасан Номхон далайн орон болох Австрали орон бол дэлхий дахинаа Ногоон тив нэрээрээ алдартай. Фермерийн аж ахуй болон газар тариалан эрхлэгчид, онгон зэрлэг үзэсгэлэнт байгаль, дэлхийд ховор адгуусан амьтдаараа гайхуулдаг Австрали тивийн тухай хөгжилтэй баримтуудыг уншиж сонирхохоос татгалзах санаа танд үгүй гэж найдаж байна.
1. Хамгийн түгээмэл философийн хэлэлцүүлгүүдийн нэг нь Австрали тив үнэхээр байдаг эсэх тухай юм.
2. Австралид Mt. Disappointment нэртэй уул байдаг.
3. Австралид одоогоор өндөг гаргахаас амьд зулзага төрүүлдэг болон хувирч буй нэг зүйл гүрвэл байдаг.
4. Австралид төрсөн өдөр тэмдэглэх нэг өвөрмөц уламжлал байдаг нь бялуугаа хуваасны дараа төрсөн өдөр тэмдэглэж байгаа охин/хүү хамгийн ойр суугаа эсрэг хүйсний хүнийг үнсдэг.
5. 2001 оны World Cup-д Австрали улс Америкийн Самаог 31:0 гэсэн онооны харьцаагаар хожсон нь Америкийн Самаогийн хувьд дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн муу ялагдал байжээ.
6. 1979 оноос хойш Австралид нэг ч хүн аалзанд хазуулснаас болж амиа алдсан тохиолдол гараагүй.
7. Зөвхөн Австралийн Ball’s Pyramid-д олддог модны хавч хэмээн нэрлэгддэг хүний гарын хэмжээтэй шавьж байдаг.
8. Австралид цалингийн доод хэмжээ 16 доллар.
9. Joseph Bolitho Johns Австралийн шоронгоос маш олон удаа оргосон учир түүнд зориулан тусгай камер барьсан. Гэвч тэр тэндээс мөн л оргосон. Хулгайч байсан тэрээр 1900 онд мэдрэлийн эмнэлэгт нас баржээ.
10. Австралийн зураач Aelita Andre саяхан Нью Йоркын дүрслэх урлагийн шоун дээр 30,000 долларын үнээр зурагнуудаа зарсан. Энэ зураач тэр үед 4 настай байсан.
11. Австрали улс 1992 онд 1 центийн зооснуудаа гүйлгээнээс гаргасан ба тэдгээрийгээ хайлуулж, 2000 оны Сиднейн олимпын хүрэл медаль хийхэд ашигласан. Хэдийгээр энэ зоос нь авч явахад зэгсэн хүнд боловч олон хүн энэ зоосонд дуртай байжээ.
12. Австралид Weird Al-ын “Eat It” дуу хөгжмийн чаартыг тэргүүлж байсан бол энэхүү дууны эх хувилбар болох Michael Jackson-ы “Beat It” дуу нь дөнгөж 3-р байранд орж байсан.
13. Австралийн тэнгисийн цэргийн флот хөхөө томруулахыг хүссэн эмэгтэй усан цэргүүдийн хүсэлтийг хүлээн авч, төлбөрийг нь хийдэг. Жижиг хөхтэй эмэгтэй усан цэргүүд өөртөө итгэл төгс биш байдаг ба энэ нь албаа сайн хаахад нь сөргөөр нөлөөлдөг гэнэ.
14. Австралид 70,000 гаруй дагагчтай Jedi хэмээх албан ёсны шашин байдаг.
15. 50,000 орчим жилийн өмнө Австралийн эх газар дээгүүр морины хэмжээтэй нугаснууд хүрхрэн явдаг байжээ.
16. Австралийн Сидней дэх 102 жилийн настай хаягдсан усан онгоцон дээр ой ургасан. Энэхүү хөлөг онгоц одоо хөвөгч ой болжээ.
17. Австралийн эрдэмтэд цангаа тайлж, шарталтаас ангижруулдаг шар айраг бүтээсэн.
18. Австрали 10,000 гаруй наран шарлагын газартай. Өдөрт 1 шинэ наран шарлагын газарт зочлохын тулд танд 27 жил хэрэгтэй болно.
19. Австралид “Хар Баасан гариг” гэдэг үг бүхэл бүтэн хотуудыг арчин хаяж, 71 хүний амь насыг авч одсон цуврал ойн түймрийг илэрхийлдэг.
20. Katy Perry-гийн “Prism” цомгийн делюкс хувилбарыг Австралийн засгийн газар биологийн аюул гэж үзсэн.