2013 оны Америкийн хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол

0

2013 оны Америкийн хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол1973 онд Америкийн радио, телевизийн алдартан Дик Кларк Америкийн хөгжмийн шагнал /American Music Award – AMA/ нэртэй хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах шоуг бий болгосон нь энэ жил 41 дэх удаагаа Лос-Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2013 оны 11-р сарын 24-ний өдөр Нокиа театрт болж өнгөрсөн энэхүү наадмаар 2013 оны хамгийн алдартай уран бүтээлчид болон цомгуудыг тодруулсан байна. Реппэр Питбуль /Pitbull/-ийн хөтлөн явуулсан энэхүү наадмын үдэш дуучин Тэйлор Свифт /Taylor Swift/ Оны шилдэг уран бүтээлч, шилдэг поп/рок эмэгтэй уран бүтээлч, шилдэг кантри эмэгтэй уран бүтээлч, шилдэг кантри цомог гэсэн дөрвөн ангилалд шагнал хүртэж, хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болсон юм. Эрэгтэй уран бүтээлчдээс Жастин Тимбэрлейк /Justin Timberlake/ 3 шагнал хүртсэн бол дуучин Рианна /Rihanna/ шилдэг эмэгтэй соул/ар энд би /soul/R&B/ уран бүтээлчээр тодорсны дээр анхны Айкон ауардс /Icon Awards/-аа хүртжээ. Шилдэг уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлүүд тавигдсан Нокиа театрын мөнхүү үдшийн зурагнуудаас үзэгч та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *