Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид

2

Дэлхийн олон улс оронд маш алдартай байдаг спорт бол хөл бөмбөг. Энэхүү спортын хамгийн авьяаслаг мэргэжлийн тамирчид нь маш алдартай бөгөөд баян байдаг. Тэд сардаа сая саяар тоологдох цалин авдаг. Мэдээж санхүүгийн хувьд боломжтой байна гэдэг тухайн хүний амьдрал, аж байдалд онцгой нөлөөтэй бөгөөд алдартай хөл бөмбөгчдийн сууц нь тэдний санхүүгийн статусыг илэрхийлэн харуулдаг.

10. Lionel Messi /үнэ тодорхойгүй/

Дэлхийн хамгийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг гэгддэг Lionel Messi-гийн сууцны үнэ хэдэн саяар тоологдох ч яг таг тодорхой биш. Хувийн театр, спа болон доторх хөл бөмбөгийн талбай бүхий түүний сууцыг дээрээс нь харахад хөл бөмбөгийн талбай, хаалга, бөмбөгний дүрс харагддаг.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 1

9. Kakа /3 сая доллар/

Kaka Мадридад 457 м.кв талбай бүхий сууцтай. Биеийн тамирын заал, дотор усан сан, 6 машины гарааш бүхий энэ үл хөдлөх хөрөнгийг тэрээр 2009 онд худалдан авчээ. Одоогоор түүний сууцыг Gareth Bale сарын 16,000 доллараар түрээсэлж байгаа.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 2

8. Andres Iniesta /4,6 сая доллар/

Барселоны супер од Andres Iniesta-гийн 5 унтлагын өрөө бүхий харш 2005 онд баригдсан. Усан сан болон Ромын католик шашинтан Iniesta-д зориулагдсан жижиг сүмтэй.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 3

7. Mario Balotelli /4,86 сая доллар/

Усан сан, хувийн театр, дарсны зоорь, гольфын талбай, 4 унтлагын болон угаалгын өрөө бүхий энэ сууцандаа Balotelli огт амьдарч байгаагүй аж.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 4

6. Cristiano Ronaldo /6 сая доллар/

Real Madrid-ын супер одын Мадрид дахь харшид саун, хувийн театр, биеийн тамирын заал, усан сан, аквариум бүгд бий. Тэрээр энэ харшийг 2008 онд худалдаж авсан.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 5

5. John Terry /7 сая доллар/

Энэ эрхэм үл хөдлөх хөрөнгийн худалдаанаас ашиг олох дуртай. Тэрээр өөрийн Оксшотт дахь байшин болон 8 өрөө харшаа зарж, гольфчин Colin Montgomerie-гийн сууцыг худалдан авсан нь энэ юм. Тэрээр мөн өнгөрсөн жил Суррей дэх харшуудынхаа нэгийг Sultan bin Mohammed al-Naamani-д зарснаар 16,3 сая долларын ашиг олсон.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 6

4. Frank Lampard /10,5 сая доллар/

Stamford Bridge-д тоглож байхдаа авсан хоёр сууцных нь нэг болох энэ харш 9 унтлагын өрөө, 12 угаалгын өрөө, гольфын талбай, усан сан, завины зогсоол, теннисний талбайтай.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 11

3. Wayne Rooney /17,83 сая доллар/

2004 онд баригдсан энэ харш хувийн театр, том усан сан, 50,000 фунт стерлингээр хийгдсэн ландшафттай. Мөн 30,000 фунт стерлингийн хамгаалалтын системтэй.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 7

2. David Beckham /20 сая доллар/

Хэдий тэтгэвэрт гарсан ч баян, хүчирхэг хэвээр байгаа нэрт хөл бөмбөгчин 1999 онд энэ сууцаа худалдан авсан. Сүм, дуу бичлэгийн студи, хөл бөмбөгийн талбайтай.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 8 Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 10

1. Didier Drogba /21 сая доллар/

8 угаалгын өрөө, 7 унтлагын өрөөтэй энэ харш 2621 м.кв талбайтай.Хамгийн үнэтэй сууцанд амьдардаг хөл бөмбөгчид 9

3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. italk.mn

    2015/02/03 at 19:25

    Англи хэлний яриа сайжруулах 100 загвар өгүүлбэр. Заавал уншаарай —-> http://italk.mn/archives/3438

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *