Үгүй дээ, та зүүдлээгүй, бас хий юм хараагүй. Энэ бол үнэхээр тулаанч нохой питбул болон дашунд хэмээх герман гарлын жижиг нохойн эрлийз юм. Rami нэртэй энэ нэг настай нохойн тухай Moultrie Colquitt County Humane Society-гийн Facebook хуудсанд мэдэгдсэнээр түүнийг үрчилж авах боломжтой байгаа аж. Гэхдээ үүний тулд та багагүй өрсөлдөх учиртай юм байна. Учир нь Rami зэгсэн алдартай болсон бөгөөд түүнийг үрчилж авах хүсэлтүүд аль хэдийнээ ирчихээд байгаа гэнэ.
Аварга том толгой, хариугүй жижигхэн хөлнүүдтэй Rami-г тэнцвэрээ яаж олдог юм бол гэж гайхмаар харагдах боловч түүний Facebook хуудсанд Rami-гийн хөгжилтэй араншингийн талаар ингэж бичсэн байгаа аж. “Би эрч хүчээр дүүрэн. Би уяатай алхах дургүй. Би үнэхээр хайр булаам бас гүйх дуртай. Би тийм ч дуулгавартай биш учраас таны хувьд надад зарим зүйлийг заах хэрэгтэй болно. Би дахиад жаахан өндөр болохыг эрмэлзэж байгаа болохоор жаахан хүүхдүүдтэй айлд тийм ч сайн сонголт болж чадахгүй байж болох юм. Гэхдээ надад хэрэгтэй зүйл бол жаахан л хайр гэдэгт би итгэлтэй байна.”
1.
2.
3.
4.
Зочин
2015/01/31 at 16:51
hav shig ymar alia ym be
Зочин
2015/02/06 at 11:22
байгалийн шалгарлын даван туулах чадвар хэр нохой вэ дээ тэгээд энэ. байгаль чинь цаанаасаа бүх зүйлд дасан зохицох чадвартай амьтныг бүтээдэг байтал зохиомлоор хийгээд байхаар тэсвэртэй төрөл зүйл үүсэж чадсан болов уу?