Стрессийн бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө

0

Таны сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндэд стрессийн үзүүлэх нөлөө таны бодож байгаагаас муу байж магадгүй юм. Хэдийгээр эм хүйсийн дааврууд болон тархины бүтэц нь стрессээс зарим талаар хамгаалдаг боловч эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэл санаа болон бие махбодийн хувьд стресст илүү гүн нэрвэгддэг. Эмэгтэйчүүдийн стресст үзүүлэх хариу үйлдэл нь тэдний биеийн бүтэц дээр суурилдаг. Америкийн стрессийн институтын ерөнхийлөгч Paul J. Rosch хэлэхдээ эрчүүдийн андрогений түвшин, эмэгтэйчүүдийн эстрогений түвшин илүү өндөр байдаг гэжээ.

Стрессийн бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө 1

Нью Йоркын анагаах ухааны коллежид сэтгэц судлаач, клиникийн профессор, стрессийн менежментийн холбоонд хүндэт дэд ерөнхийлөгчийн үүргийг ч мөн гүйцэтгэдэг Dr. Rosch “Эрэгтэй эмэгтэй хүний тархины холбоосууд ч мөн өөр байдаг.” гэж хэлсэн байна. “Эмэгтэйчүүд эрчүүдээс өөр байдлаар стресст хариу үйлдэл үзүүлэхийг эрмэлздэг. Тэд стресстэй тэмцэх, түүнээс зугтах бус харин түүнтэй эвлэрэх шинж чанартай.”

Стресс эмэгтэйчүүдийг хэрхэн нэрвэдэг вэ?

Стрессийн эсрэг төрөлх гормон окситоцин нь хүүхэд төрүүлэх, хөхөөр хооллох, сексийн үед дур ханах зэргийн үед эстрогений түвшин нэмэгдэж, тестостерон буурснаар ялгардаг. Мөн сурган хүмүүжүүлэх үйл нь эмэгтэйчүүдийн окситоцины хэмжээг нэмэгдүүлдэг байна. Эмэгтэйчүүдэд сэтгэл санааны эрүүл мэндээ тогтвортой байлгахын тулд эрчүүдээс илүү их окситоцин хэрэгтэй байдаг. Жишээ нь Rosch-ын тайлбарласнаар стресс нь эмэгтэйчүүдийг сэтгэл нь хөдлөөгүй үед илүү сөргөөр нөлөөлдөг ба харилцааны үед эрчүүдээс илүү их стресстддэг гэнэ.

Америкийн гэр бүлийн эмч нарын академиас мэдэгдсэнээр стресс нь бие махбодийн өөрийгөө хамгаалах төрөлх зөн совингийн илрэл юм байна. Энэ нь эмэгтэй хүнд хурдан ойртох машин шиг шууд аюулыг санагдуулж, удаан хугацаагаар үргэлжилсэн стрессийн нөлөө нь эмэгтэйчүүдийн бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

“Бидний стрессийн хариу үйлдэл хэдэн сая гаруй жилийн туршид хамгаалагч механизм байдлаар хүчтэй хурцлагдаж ирсэн.” хэмээн өгүүлсэн Rosch мөн “Сэлмэн шүдэт бар руу гүйдэг байсан бидний өвөг дээдсийн хувьд бүх зүйл ОК байсан. Жинхэнэ эмгэнэл өнөөдөр ирчихээд байна. Авто зам дээр гацсан юм шиг хэдэн зуун зүйлс бидний эргэн тойронд байгаа нь биднийг даралт ихсэх, цус харвах, ходоодны шархтай болох зэргээр өвдөхөд хүргэж байна.” гэжээ.

Стрессийн бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө

“Таны стресс өөр өөр байж магадгүй, гэхдээ та ажил, хүүхдүүд, хөршүүд, гэрлэлт гээд бүх зүйлийнхээ тал дээр стресстэй бол энэ чинь том асуудал.” гэж Шотландын ой санамжийн эмнэлгийн эмч Lori Heim өгүүлж байна. “Эмэгтэйчүүдийн хувьд их хэмжээний стрессийн нөлөө сарын тэмдгийн тогтворгүй байдал, үс уналт гэх мэтээр илэрдэг.”

Америкийн стрессийн институтын зарим судалгаанд өгүүлснээр анхан шатны тусламжийн эмч нарт хандаж байгаа үйлчлүүлэгчдийн 75-90% нь стресстэй холбоотой асуудал хэлж ирдэг гэнэ. Эмэгтэйчүүдийн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн төвийн мэдээллээр эмэгтэйчүүдийн бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд нөлөөлөх стресс нь толгой өвдөхөөс эхлээд хоол боловсруулах эрхтний үрэвсэл гэх мэтээр нөлөөлдөг аж. Стрессийн тодорхой нөлөөллүүдийг дурдвал:

– Идэх эмгэг: Ямар нэгэн зүйл стрессийн түвшинд хүртэл үйлчилснээр эмэгтэйчүүд эрчүүдээс 10 дахин олон тоогоор анорекс болон маш ихээр өлсөх нь түгээмэл байдаг.

– Ходоодны өвчин: Стресс нь таныг чанар муутай хоол сонгох эсвэл хоол идэж чадахгүй мэт мэдрэмж төрүүлэхэд хүргэдэг. Ходоодтой холбоотой стрессийн асуудлуудад гэдэс дүүрэх, шар хөөрөх, хоол боловсруулах эрхтний үрэвсэл зэрэг багтдаг ба эдгээрт та хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас хамааран жин хаях эсвэл жин нэмэхэд хүргэдэг.

– Арьсны хариу үйлдэл: Зарим хүнд арьсан дээр загатнасан тууралт, биржрүү, гүвдрүү гардаг.

– Сэтгэл санааны нөхцлүүд: Эмэгтэйчүүдийн уур хилэн болон түрэмгий авир зэрэг сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсгүүд эрчүүдийнхээс том байдаг учир эмэгтэйчүүд дээрх сэтгэл хөдлөлөө илүү сайн нууж чаддаг. Гэвч депресс эмэгтэйчүүдийг эрчүүдээс хоёр дахин хүчтэй нэрвэдэг. Стрессийн сэтгэл санааны нөлөө эмэгтэйчүүдэд төрсний дараах болон цэвэршилтийн дараах сэтгэл санааны хямрал байдлаар үйлчилдэг.

– Нойрны асуудал: Стресст автсан эмэгтэйчүүдийн дунд нойрсолтын асуудалтай болсон нь түгээмэл байдаг. Сайн унтаж амарч чаддаг байх нь стрессийг хялбархан арилгаж чаддаг.

– Төвлөрлийн бэрхшээл: Стресс нь ажил болон гэрийнхээ бүхий л асуудалд хариуцлагатай, үр дүнтэй төвлөрөхийг саатуулдаг.

– Зүрхний өвчин: Өнөөгийн ажлын зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэлтэй стресс нь эмэгтэйчүүдийн дунд зүрхний өвчлөл нэмэгдэх эрсдлийг дагуулж байна. Стресс нь зүрх судасны системд бүхэлд нь сөргөөр нөлөөлснөөр цусны даралт ихсэх, цус харвах, зүрхний шигдээс болоход хүргэдэг.

– Дархлалын доройтсон хариу үйлдэл: Стрессийн таны биед үзүүлэх хамгийн ээдрээтэй нөлөөнүүдийн нэг нь таны өвчин эсэргүүцэх чадварыг муутгаж, дархлалын системийг доройтуулах юм.

– Хавдар: Зарим эрдэмтэд стресс болон хөх, өндгөвчний хавдрын өсөлтийн хооронд холбоо бий гэж үздэг. Нэгэн судалгаагаар судлаачид салалт эсвэл хамтрагчийн үхэл гэх мэт амьдралдаа нэг удаа ихээхэн стресст орж байсан эмэгтэйчүүдэд хөхний хавдраар өвчлөх эрсдэл 62%-иар өсдөг болохыг тогтоосон байна.

Стрессийг бууруулах техникүүд

Саяхан болсон Барууны сэтгэлзүйн холбооны хурал дээр судлаачид стрессийг хэрхэн удирдаж байгаагаас аз жаргалын 25 хувь хамаардаг болохыг мэдэгджээ. Стрессийг хянах зарим зөвлөгөөнүүд:

– Хоолны дэглэмээ сайжруул: Тэнцвэртэй хооллож, чанаргүй хүнснээс татгалзсанаар та биеийн эрүүл мэндээ дэмжиж байгаа хэрэг ба үүнийг дагалдаад сэтгэл санааны эрүүл мэнд ч сайжирна.

– Дасгал хөдөлгөөнд цаг гарга: Стресс, депресстэй тэмцэх хамгийн гайхалтай арга бол дасгал хөдөлгөөн.

– Амрах хөгжилтэй арга замуудыг сонго: Хажууд нь байхдаа хөгжилтэй байдаг гэр бүл, найз нөхөд, хүмүүстэй холбогд. Шинэ хоббитой болж, йог, бясалгал, тай-чи зэргээр хичээллэ.

7
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *