Зүрхэнд тань хайр бялхаах цоморлиг

0

Зүрхэнд тань хайр бялхаах цоморлигЗүгээр л харахад хайр булааж, сэтгэл нялхруулдаг зүйлс гэж байдаг. Тэр бол амьтдын үр төл. Тэнцэж ядаж байгаа бяцхан ботго, учраа мэдэхгүй тонгочих хэнз ишиг, баацганан гүйлдэх хөөрхөн гөлөгнүүд тэр ч бүү хэл говийн элсэн дээр хумсны толион чинээ жижигхэн толгойгоо өргөн ихэмсэг харах гүрвэлийн зулзага хүртэл өхөөрдмөөр харагддаг. Хүн гэдэг амьтны сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хэлбэр болох хайрыг зүрхний тань угт хүртэл мэдрүүлж, амьдралын сайхныг, амьдралын баяр баяслыг, амьдралын утга учрыг таниулах 27 төрлийн амьтдын нялх үр төлүүдийн гэрэл зургийн маань энэхүү багц та бүхэнд гарцаагүй таалагдана гэж итгэж байна. Тухлан сууж таалан болгоохыг урья.


Коала баавгайны альбино бамбарууш
Мөгөөрсөн загасны зулзаганууд

Зарааны зулзага

Тапир буюу сэлэгз хэмээх нэг зүйл хөхтөн амьтны зулзага

Минжний зулзаганууд

Гахайн торой

Илжигний дудран

Цагаан баавгайн бамбарууш

Цөлийн үнэгний гавар

Хулсны баавгайн бамбарууш

Далайн хавны гөлөг

Туулайн бүжин

Өмхий хүрний зулзага

Усны үхэрний тугал

Армадиллогийн зулзага

Нэг зүйл тарваганы мөндөлнүүд

Улаан хэрэмний зулзага

Зэрлэг гахайн төл

Шар шувууны дэгдээхэй

Арктикын үнэгний гавар

Хирсний тугал

Сармагчингийн төл

Цахлайны дэгдээхэй

Ишиг

Наймаалжны зулзага

Белуга халимны зулзага
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *