Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс

1

Эмэгтэй хүн гэдэг эсрэг хүйстнийхээ хувьд төдийгүй өөрсдийнхөө хувьд ч үргэлж нууцлаг зүйл байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаруулж байдаг, өөрийн гэсэн өвөрмөц талтай байлгадаг маш олон зүйл байдаг. Эмэгтэй хүнийг судалж, ажиглаж ирсэн олон жилийн судалгааны дараагаар нийт хүн төрөлхтөнд нийтлэг зүйл илүү олон эсвэл бага байгааг тогтоосон. Шинжлэх ухаанаар батлагдсан батлагдаагүй дараах баримтууд эмэгтэй хүнийг илүү сайн ойлгоход тань тусалж ч магадгүй эсвэл үгүй ч байж болох юм.

1. Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог /минутанд 78 удаа/

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 4

Зүрхний цохилтын тоо ерөнхийдөө биеийн хэмжээнээс хамаардаг. Дундаж эмэгтэй хүний бие дундаж эр хүнийхээс жижигхэн бөгөөд тэдний зүрх эрчүүдийнхээс илүү хурдан цохилдог.

2. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс хоёр дахин олон удаа нүдээ анивчдаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 5

Үүнийг ерөнхийдөө эмэгтэй хүний биед эстроген даавар илүү байдгаар тайлбарладаг.

3. Эмэгтэйчүүд илүү үнэрч

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 1

Энэ нь тэдний үнэрлэх мэдрэмж сайндаа биш. Эмэгтэйчүүд эрчүүдээс үнэрүүдийг илүү сайн ялгаж, онцгой үнэрийг зөвөөр тодорхойлж чаддаг.

4. Мөн тэд илүү сайн сонсдог

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 2

Эрчүүд сонсоход тархины зөвхөн зүүн талыг ашигладаг бол эмэгтэйчүүд тархиныхаа хоёр талыг ашигладаг.

5. Эмэгтэйчүүд хурдан согтдог

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 6

Эмэгтэйчүүд эр хүнтэй адил хэмжээгээр согтууруулах ундаа ууж чадна. Гэхдээ тэдний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ эрчүүдийнхээс их болдог. Тийм ч учраас эмэгтэйчүүд хурдан согтдог төдийгүй эрчүүдээс илүү архинд донтож, илүү их шартдаг. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүдэд архи зохидоггүй.

6. Эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр насалдаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 7

Үүнийг организм дахь эстроген, тестостерон гэх мэт даавруудын үзүүлэлт, бодисын солилцоо, бага насандаа нас барах магадлал, орчиндоо дасан зохицох чадвар зэрэг олон ялгаатай хүчин зүйлээр тайлбарлаж болдог. Гэхдээ тэд урт насалдаг гэдгээрээ эрчүүдээс илүү эрүүл гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд эр хүнийг нас барахад хүргэдэг нөхцлүүдийг орхиж чаддаг гэдгээр тайлбарлагдана.

7. Эмэгтэйчүүд өдөрт 20,000 үгээр ярьдаг бол дундаж эр хүн энэ тооноос 13,000 үгээр цөөн үг хэрэглэдэг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 8

Тиймээ, эмэгтэйчүүд үнэхээр чалчаа.

8. Эмэгтэй хүн жилдээ 30-64 удаа уйлдаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 9

Шалтгаан нь аанай л нөгөө даавар. Эр хүн жил 6-17 удаа уйлж байхад эмэгтэй хүн ингэж их уйлдаг нь тэдний бие дэх пролактик даавар эрчүүдийнхээс 60%-иар илүү байдагтай холбоотой.

9. Хөгжилтэй баримт: Дундаж эмэгтэй хүн амьдралынхаа туршид 2-3 кг орчим уруулын будаг иддэг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 10

10. Анхны компьютерын программист Ada Lovelace /1815 -1852/ гэдэг эмэгтэй хүн байсан

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 11

11. Оюуны чадавхийн хамгийн өндөр амжилтуудыг эмэгтэй хүмүүс тогтоосон байдаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 12

12. Эмэгтэйчүүдэд яагаад чөлөөт цаг хомс байдаг вэ? Хариулт нь энэ

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 13

Эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа 120 цагийг толинд харах, 4 жил гаруйн хугацааг сарын тэмдэг ирэх, ойролцоогоор 1 жилийн хугацааг юу өмсөхөө шийдэхэд зарцуулдаг байна.

13. Эмэгтэйчүүд хувцаслах үедээ эхлээд цамцаа дараа өмдөө өмсдөг. Харин эрчүүд эсрэгээрээ

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 14

14. Эмэгтэйчүүд сексээс шоколадыг илүүд үздэг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 15

Эмэгтэйчүүдийн 70% нь секс хийхээс шоколад идэх нь дээр гэж боддог. Эрэгтэй хүн бие махбодийн таашаал авч илүү жаргадаг байхад эмэгтэйчүүдэд дотно байдлын үеийн сэтгэл хөдлөл илүү чухал байдаг. Тэгэхээр шоколад тэр сэтгэл ханамжийг өгч чаддаг учраас эмэгтэйчүүд шоколаданд дурладаг байна.

15. Эмэгтэйчүүдийн ердөө 30% нь бэлгийн харилцааны үед дур ханадаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 16

Бие физиологийн өвөрмөц шинж, бэлгийн боловсролын хомс байдал, туршлагагүй хамтрагч, буруу байрлал гээд олон шалтгаан бий. Асуудлыг шийдэхийн тулд хамтрагчтайгаа ярилцахаас илүүтэй хуурмаг дур ханамжийг үзүүлдэг нь эмэгтэйчүүд шоколаданд дурладаг бас нэгэн шалтгаан байж болох юм.

16. Эмэгтэй хүн бүрд өөрийнх нь биеийн дор хаяж нэг зүйл таалагддаггүй. Тэр нь ихэвчлэн биеийн жин эсвэл хөхний хэмжээ байдаг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 17

17. Өндөр өсгий алим шиг өгзгөнд нөлөө үзүүлдэг

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 18

18. “Эмэгтэй хүний оюун санаа эрчүүдийнхээс илүү тунгалаг байдаг. Тэд оюун санаагаа ихэнх тохиолдолд өөрчилж чаддаг.” – Oliver Herford

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 3

Хэдий энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч ухаалаг эр хүн энэ үгийг хэлсэн юм шүү.

19. “Эмэгтэй хүн бүр уйлах хүртлээ буруутай байдаг ч уйлмагцаа түүний зөв болдог.” – Sam Slick

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 19

20. “Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж бий болсон.” – Oscar Wilde

Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн болгож байдаг 20 зүйлс 20

26
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочинt

    2015/01/17 at 14:11

    Сэтгэгдэл *20 dahn ynen shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *