Samsung Galaxy S6 гар утасны харагдах байдал

0

Голландын нэгэн вэбсайтад Samsung Galaxy-гийн хараахан танилцуулагдаагүй ухаалаг гар утасны зураг цацагджээ. 5,5 инчийн дэлгэцтэй гэгдэж буй энэ гар утас 16 эсвэл 20МР камертай байх аж. Цуу яриагаар бол 2015 оны 3-р сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Барселонд болох Mobile World Congress худалдааны шоун дээр энэ ухаалаг гар утас танилцуулах гэнэ. Алдагдсан зургуудаас харахад iPhone 6-тай адил дугуйрсан хэлбэрийн маш нимгэн хүрээтэй байх юм.

S6-798x350

Тус вэбсайтад өгүүлснээр “Дэлгэцний баруун зүүн хөвөө нимгэнээс гадна selfie камер нь дээд талын төв рүү шилжсэн нь гайхмаар онцлог.” гэж бичжээ. Өөр нэгэн вэбсайтад гарсан урьдны мэдээллээр S6 нь SM-G925F код нэртэй ба Quad HD /2560×1440/ дэлгэц, octa-core процессор, 16 MP арын камер, Mali-T768 graphics processing unit зэрэг тоноглолтой байна гэсэн байна.

Samsung компани жил бүр чанарт төвлөрч, цөөн тооны гар утас бүтээхээр гар утасныхаа тоог бууруулах шийдвэр гаргасан. Мөн өнөөгийн загваруудынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хямд үнээр зарагдах аж. Энэхүү стратегийг Нью Йоркт болсон танилцуулгын үеэр Samsung мэргэжилтэн Robert Yi танилцуулжээ.

Samsung-Galaxy-S6-–-Leaked-Image-and-Speculations-2-610x457

Тус пүүсийн ахлах дэд ерөнхийлөгч Kim Hyum-joon “Дундаас доогуур түвшний зах зээл өсөж байгаа ба бид энэ өсөлтийг капитал болгох зорилгоор идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна.” хэмээн дээрх танилцуулгын үеэр хэлсэн байна.

Samsung-Galaxy-S6-–-Leaked-Image-and-Speculations-3-610x381 Samsung-Galaxy-S6-–-Leaked-Image-and-Speculations-610x342

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Byambaa Lkhagvaa

    Byambaa Lkhagvaa

    2014/12/20 at 20:47

    Shaana biz

  2. Byambaa Lkhagvaa

    Byambaa Lkhagvaa

    2014/12/20 at 20:47

    Shaana biz

  3. Зочин

    2014/12/21 at 10:29

    Энэ нөхөр iphone -той юм байх даа, тэнэг шаар вэ

  4. iTALK.mn

    2014/12/22 at 16:56

    Сэтгэгдэл *АЖИЛ ДЭЭР ХЭРЭГЛЭХ ЯРИАНЫ 100 АНГЛИ ӨГҮҮЛБЭР http://www.italk.mn/archives/3132

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *