2014 оны шилдэг 12 харааны төөрөгдүүлэлт

0

Өнгөрөгч онуудад бид цөөнгүй үнэхээр гайхмаар төөрөгдүүлэлтүүдийг харж мэдэрсэн. Харин одоо 2014 оны хамгийн шилдэг төөрөгдүүлсэн зурагнуудыг үзэж сонирхохоор зэхэж байна. Юу бидний мэдрэхүйг гажуудуулж, бодит зүйлийг хүлээн авах ойлгоцыг өөрчлөөд байна вэ? Энэ жил бид маш олон гудамжны бүтээлүүдийг харсан нь бүтээлч байдлын хил хязгаарыг давж гарсан онцгой зүйлсийг агуулсан байсан.

12. Strok-ын сургуулийн ханан дээр алхаж байгаа биетүүдийн сүүдрүүд

Өөрийн олон давхаргат цоолтуурын технологийг ашигладаг Норвегийн гудамжны зураач Anders Gjennestad нь Strøk нэрээрээ алдартай. Тэрээр ханан дээр алхаж байгаа эдгээр хүмүүсийн төөрөгдүүлсэн зургуудыг бүтээсэн.strk

11. Aakash Nihalani-гийн хүний биеийг нэвт сүлбэсэн неон дүрсүүд

Нью Йоркын зураач Aakash Nihalani нь өөрийн уран бүтээлийн талбарыг хүний бие болгон сонгожээ. Landline нэртэй энэхүү цувралдаа тэрээр хүний биеийг нэвт сүлбэсэн неон дүрсүүдийг бүтээсэн байна.AakashNihalani1

10. Jeroen Bisscheroux-ын уруугаа харсан усан сан

Энэ бол бүрэн хавтгай бүтээл, гэхдээ яг л бодит мэт, уруугаа харсан усан сан харагдаж байна.1065303321

9. Ramon Bruin-ы харааны төөрөгдөлд оруулсан зурагнууд

JJK Airbrush буюу Голландын зураач Ramon Bruin нь зураг болон бодит байдлын хоорондох заагийг бүдгэрүүлсэн гайхалтай харааны төөрөгдөлд оруулсан зурагнууд зурдаг. Bruin нь өөрийн зурсан дүрсийн гажигтай зургуудаа тодорхой өнцгөөс зургийг нь авах байдлаар бүтээдэг.ramonbruin11

8. Paul O’Rourke-гийн ер бусын шивээс

Ирландын Лимерик хотын Allstar Ink-ийн уран бүтээлч Paul O’Rourke энэхүү гайхалтай шивээсийг бүтээсэн.opticalillusiontattoo

7. Takeshi Murata-гийн төгсгөлгүй урсах баримал

Дижитал артист Takeshi Murata-гийн бүтээсэн бүтээл болох энэхүү Melter 3-D нь төгсгөлгүй урсан хөдлөх бөмбөлөг хэлбэрийн металл шингэн мэт харагдана. Харааны төөрөгдөлд оруулсан энэ бүтээлийн нууцыг саяхан Нью Йоркд тайлсан ба нууц нь харанхуй өрөөний буланд дангаар нь байрлуулсан жижигхэн хром бөмбөлөг рүү янз бүрийн өнцгөөс стробскопийн гэрлүүд тусгасанд байжээ.1066992103

6. Odeith-ын агаарт хөвөх 3D биетүүд мэт харагддаг ханын зурагнууд

Португалын гудамжны зураач Odeith агаарт хөвөх гурван хэмжээст биетүүд мэт харагдахаар ханан дээр зураг зурдаг. Хоёр хананы үүсгэсэн буланд зурсан түүний зургуудын гэрэл сүүдэр үнэхээр төгс.odeithfirst

5. Alex Chinneck-ийн Лондон дахь хөвөгч барилга

Take My Lightning But Don’t Steal My Thunder нэртэй энэхүү сонин жигтэй архитектурын байгууламж нь Британий зураач, дизайнер Alex Chinneck-ийн бүтээл юм. Агаарт хөвөх мэт харагддаг энэ бүтээл Лондонгийн Ковент цэцэрлэгт хүрээлэнд том хэмжээний харааны төөрөгдөлд оруулсан бүтээл болон байрлаж байгаа.AlexChinneck1

4. A.P. Works-ын дэвсгэр

Японы дизайны студи A.P.Works-ын энэ дэвсгэр нь Альберт Эйнштейний орон зайн бүтцийн онолын дүрслэлийг дуурайлгасан загвартай.apworks1

3. Brett Kern-ий хийлдэг тоглоом шиг харагдах керамик баримлууд

Баруун Виржиниагийн Brett Kern-ий гараар бүтээсэн керамик баримлууд нь яг л хийлдэг тоглоом шиг харагддаг. Одоо ч явагдаж буй энэ төслийн бүтээл нэг бүр нь минималист үлэг гүрвэл эсвэл хүүхэлдэйн сансрын нисгэгч гэх мэт этгээд бөгөөд энгийн дүрүүд байдаг байна.1082140184

2. Mario Schyster-ын дундуураа тасархай мод

График дизайнер Daniel Siering болон урлагийн найруулагч Mario Shu гэгддэг Mario Schuster нарын Германы Потсдамд бүтээсэн өнчин мод нь дундуураа хуваагдсан мэт харагдах аж. Гэхдээ үүнийг бүтээхэд багахан хэмжээний будаг, тугалган цааснаас өөр зүйл хэрэглэгдээгүй байна.1082138499

1. Johannes Stroetter-ын бүтээсэн энэ тоть үнэндээ хүн юм

Модны хожуул дээр суугаа энэхүү тотины зураг нь үнэн хэрэгтээ бүх биеэ энэхүү шувууны дүрд хувирган будсан эмэгтэй хүний зураг юм. Үүнийг боди-артист Johannes Stoetter бүтээсэн байна.1060654496

2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/20 at 19:15

    Сэтгэгдэл *gaihaltai

  2. Зочин

    2014/12/22 at 14:32

    Сэтгэгдэл *toti l tasarhai blaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *