Хоёр гаргүй хүн оюун санаагаараа бионик гарнуудаа удирдаж байна

1

Сүүлийн жилүүдэд хиймэл эрхтний технологийн хөгжилд томоохон үсрэлтүүд хийгдсэн. Гэхдээ Жонс Хопкинс их сургуулийн практик физикийн лаборатори энэхүү үсрэлтэнд бүр ч том дэвшлийг хийжээ. Тус лабораторийн эрдэмтэд хоёр гаргүй Les Baugh-т оюун санаагаар удирдах боломжтой Modular Prosthetics Limbs /MPL/ хос бионик гарыг суулгасан байна. 40 орчим жилийн өмнө 2 гараа цахилгааны ослоор алдсан Колорадогийн иргэн Baugh-ын хувьд энэ нь тийм ч амар байгаагүй.

robotic_arm_cup_jh

Жонс Хопкинсын мэс заслын эмч нар голдуу ажиллагаагүй болсон байсан мэдрэлүүдийг сэргээж, Baugh-ын цээжинд заримыг нь дахин хуваарилснаар тэрээр мэдрэлээрээ дамжуулан гараа удирдах боломжтой болсон байна. Тавиур дээрээс аяга авах гэх мэт олон зүйлийг шинэ гарнуудаараа хийж чаддаг болсон Baugh “Огт өөр бүхэл бүтэн ертөнц рүү орчихсон.” хэмээн өгүүлжээ. Baugh гараа хөдөлгөхийн тулд эхлээд мөрөө, дараа нь тохой, дараа нь бугуй эцэст нь гар гэсэн дарааллаар хөдөлгөдөг ба эдгээр үйлдлүүдийн хооронд бага зэрэг амралт авдаг аж.

Тус лабораторийн тэргүүлэгч судлаач Michael McLoughlin хэлэхдээ “Бид зөвхөн эхэлж байна гэж би бодож байна. Яг л интернэтийн эхэн үе шиг… дараагийн 5-10 жил гайхалтай дэвшлүүдийг авчрах болно.” гэсэн байна. Хэдийгээр энэ гарнууд одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ч Жонс Хопкинсын багийнхан Baugh-ыг хоёр гартай нь гэр рүү нь явуулах цаг ирнэ гэж итгэж байгаа юм.

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *