Хоол хийх нь эмчилгээний нэг хэлбэр юм байна

0

Өнөө үед олонх хүн компьютерын ард сууж цагаа өнгөрүүлдэг болжээ. Ажлын шаардлагаар хүссэн хүсээгүй компьютерын ард өдрийн ихэнхийг өнгөрүүлж байгаа маш олон хүн гэртээ хариад хоол хийхээс залхууран бэлэн хоол захиалах, эсвэл гадуур хооллохыг илүүд үздэг болсон. Гэтэл үнэндээ өнөөгийн бухимдал, стресс ихтэй нийгэмд хоол хийх нь бидний сэтгэл санааг өргөх эмчилгээний нэг хэлбэр болдог байна. Сэтгэл санаагаа шингээн байж өөрийнхөө хоёр гараар хоол эсвэл ямар нэгэн амттан бэлтгэх нь хүмүүсийг депресс, уур хилэн болон бусад оюун санааны асуудлаас ангижрахад тустай аж. Түүнчлэн сэтгэл санааны байдлаар дамжуулан биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг эмч мэргэжилтнүүд тогтоожээ.

1. Уур бухимдлыг намжаана.
Та ямар нэгэн жороор хоол хийж байхдаа нэг зүйл дээрээ төвлөрдөг. Алхам алхмаар хийх үйл явц нь амсхийж, хяналттай, тунгалаг сэтгэхэд тус болдог байна. Өөрөөр хэлбэл уур хилэнгээс үүдсэн амьдралын ээдрээтэй цаг үеийг туулж гарах боломжийг олгодог гэнэ.Хоол хийх нь эмчилгээний нэг хэлбэр юм байна 1

2. Донгоо удирдахад тусална.
Ногоо хэрчих гэх мэт үүргүүд дээр төвлөрснөөр стрессээс оюун санаагаа холдуулж, донгоос үүдэн хүчирхийлэл үүсгэхэд хүргэдэг стрессийг намжаахад тусалдаг.

3. Эрүүл байх ойлголтыг өгнө.
Өөрт хэрэгтэй хоол хүнсийг идэх нь биед сайн мэдрэмж төрүүлдэг. Их энгийн. Гэтэл өөрийн гараар хоол хийж идэх нь бүр ч сайнаар нөлөөлдөг. Хэрвээ та хоол хүнсээ өөрөө тарьж ургуулж иддэг бол бүрэн хэмжээний сэтгэл ханамж авна гэсэн үг.Хоол хийх нь эмчилгээний нэг хэлбэр юм байна 2

4. Өөртөө итгэх итгэлийг нэмнэ.
Талх эсвэл пицца жигнэсэн ч бай эсвэл зүгээр л хэдэн төрлийн ногоо хэрчиж салат хийсэн ч бай аль аль нь танд нэг зүйлийг ч гэсэн мэддэг болсон гэдэг үүднээс өөртөө итгэх итгэлийг тань өсгөдөг. Мөн ‘би үүнийг хийсэн’ гэдгээр бахархах сэтгэл төрдөг.

5. Бүсэлхийн тойрог нарийсна.
Өөрөө хоолоо хийхэд хоолонд орж байгаа орцуудын хэмжээг өөрөө тохируулах учир хэт их илчлэг илүү авахгүй байх талтай. Мөн гэртээ хоолоо бэлтгэдэг хүн гадуур хооллох үед тэвчээртэй хооллож, дэмий зүйл идэхгүй байж сурдаг.Хоол хийх нь эмчилгээний нэг хэлбэр юм байна 4

6. Ерөнхий эрүүл мэнд сайжирна.
Хоолоо хийнгээ стресстэй тулалдаж байгаагаараа мөн эрүүл хооллож байгаагаараа та өөрийнхөө эрүүл мэндэд том хувь нэмэр оруулж байгаа юм. Үүн дээр йог эсвэл биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг нэмчихвэл та дотроосоо гэрэлтсэн, эрүүл чийрэг нэгэн болно.Хоол хийх нь эмчилгээний нэг хэлбэр юм байна 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *