2014 онд хуримаа хийсэн алдартнууд

0

Дэлхий дээр өдөр бүр маш олон хүмүүс нэгэн насны ханиа хэмээн сонгосон хүнтэйгээ амьдралаа холбох гайхалтай үеэ тэмдэглэж, хуримаа хийж байгаа. Улиран одож буй 2014 онд ч бас дээрх жишгээр олон хүн хуримаа хийсний дотор шоу бизнесийн ертөнцийн алдартнуудаас ч бас цөөнгүй нь хуримласан байна. Тэдний дундаас хамгийн дуулиантай хурим хийсэн алдартнуудыг онцлон энд нийтэллээ.

Америкийн реалити телевизийн од Kim Kardashian 5-р сарын 24-нд реппэр Kanye West-тэй гэрлэсэн. Од бүсгүй гурав дахь гэрлэлтээ Италийн Флоренц хотод байрладаг Fort di Belvedere цайзад хийсэн. Тэд 6-р сард нь North хэмээх охинтой болсон.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 1

Шүтэн бишрэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан хурим бол Angelina Jolie, Brad Pitt нарын хурим бөгөөд тэд 8-р сарын 23-нд Францд гэрлэсэн. 2012 оны 4-р сард сүй тавьснаа албан ёсоор зарласан тэд 6 хүүхэдтэй бөгөөд 3 нь тэдний өөрсдийн төрсөн хүүхдүүд, 3 нь үрчилж авсан хүүхдүүд юм.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 2

8-р сарын 30-нд жүжигчин, поп дуучин Ashlee Simpson жүжигчин Evan Ross-той гэрлэсэн бөгөөд энэ нь жүжигчин бүсгүйн хоёр дахь, харин Evan Ross-ын анхны гэрлэлт юм.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 3

Дуучин Jennifer Lopez-ын хуучин нөхөр Marc Anthony Венесуэлийн загвар өмсөгч Shannon de Lima-тай 11-р сарын 11-нд Доминикан улсад гэрлэсэн. Тэд 2012 оны эхээр болзож эхэлсэн ч 10 сарын дараа хоёр тийш болсон. Тусдаа байсан 1 жилийн хугацаанд тэд өөр хамтрагчидтай байсан ч эргэн нийлсэн. Энэ гэрлэлт өмнөх харилцаануудаас 6 хүүхэдтэй Marc-ын гурав дахь гэрлэлт юм. Lima ч мөн нэг хүүтэй.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 5

Жүжигчин Jodie Foster 6-р сард гэрэл зурагчин Alexandra Hedison-той гэрлэсэн. 2013 оны Алтан Бөмбөрцөг наадам дээр Foster албан ёсоор үг хэлсэн ч гей эсвэл лесби гэх үг дурдаагүй гэнэ. Foster хоёр хүүтэй.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 4

Жүжигчин, дуучин Jessica Simpson 7-р сарын 5-нд Америк хөл бөмбөгийн тамирчин Eric Johnson-той гэрлэсэн. 2010 оноос болзож эхэлсэн тэд хоёр хүү охин хоёртой.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 6

Жүжигчин George Clooney Холливудын ганц бие эрийн амьдралаар удаан амьдарсны эцэст 9-р сарын 27-нд Италийн Венец хотноо хүний эрхийн хуульч Amal Alamuddin-тай нууцлаг байдлаар гэрлэх ёслолоо хийсэн. Хоёр удаагийн Оскарын шагналт эрхэм Леван гаралтай Британий нэртэй хуульчтай 2013 оны 10-р сараас болзож эхэлсэн ба 4-р сард 53 настай жүжигчин эрийг 36 настай хайрттайгаа сүй тавьсан хэмээн хэвлэлээр шуугисан.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 8

Италийн хөгжимчин Eros Ramazzotti загвар өмсөгч, жүжигчин Marica Pellegrinelli-тэй 6-р сарын 6-нд гэрлэсэн. Тэдний охин 2011 онд төрсөн.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 7

Британий жүжигчин Tom Hardy 7-р сард жүжигчин Charlotte Riley-тэй гэрлэсэн. Тэд The Take, Wuthering Heights кинонуудын зураг авалтын үеэр танилцжээ.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 9

Загвар өмсөгч Pamela Anderson продюсер Rick Salomon-той дахин гэрлэсэн. Тэд урьд нь 2007 онд гэрлэж байсан байна.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 10

Дуучин, жүжигчин Leighton Meester 2013 оны 11-р сард сүй тавьсан жүжигчин Adam Brody-тэй энэ оны 2-р сард хувийн хүрээнд гэрлэх ёслолоо үйлдсэн.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 13

5-р сарын 25-нд жүжгийн зохиолч Lisa Edelstein зураач Robert Russell-тэй гэрлэсэн.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 12

Жүжигчин Scarlett Johansson 10-р сарын 1-нд сэтгүүлч Romain Dauriac-тай гэрлэсэн ба тэд энэ жил охинтой болсон.2014 онд хуримаа хийсэн алдартнууд 14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *