Simpsons-ын 200 гаруй дүрийг нуруун дээрээ шивүүлсэн залуу

0

Simpsons-ынхны тухай хүүхэлдэйн кинонд дуртай маш олон хүмүүс байдаг. Тэдний нэг нь Австралийн Бакус Марш суурингийн иргэн Michael Baxter гэгч 52 настай эрхэм юм. Тэрээр нуруун дээрээ Simpsons-ы дүрүүд бүхий аварга том шивээс хийлгэсэн байна. Энэхүү лут том шивээс нь хамгийн олон хүүхэлдэйн дүрүүд бүхий шивээс гэдгээрээ Гиннесийн дэлхийн дээд амжилтын жагсаалтанд бүртгэгдэж магадгүй юм.

Нуруун дээрээ 200 гаруй Simpsons-ы дүрүүд бүхий аварга том шивээстэй залуу 1

Тэрээр “Гиннес миний өргөдлийг хүлээн авсан. Гэхдээ надад бичиг цаасны ажил их байна л даа.” хэмээн өгүүлсэн байна. 10 гаран жилийн өмнөөс шивээсэнд дурлах болсон тэрээр хүүхэлдэйн баатруудад саяхнаас дурлах болжээ. Түүний шивээсний загварыг артист Jade Baxter-Smith гаргасан ба нийтдээ 130 цагийн хугацаа зарцуулагдсан байна. Шивээсчин бүсгүй хэлэхдээ “Michael над дээр ирээд Simpsons-ын бүх дүрүүдийг нуруун дээрээ шивүүлэхийг хүсэж байгаагаа хэлэхэд би инээж, түүнийг тоглож байна л гэж бодсон.” гэжээ.

Baxter мөн гуян дээрээ Family Guy-ын Stewie-г шивүүлсэн бөгөөд гар дээрээ эцэг эхдээ зориулан хийлгэсэн шивээснүүдтэй аж.

Нуруун дээрээ 200 гаруй Simpsons-ы дүрүүд бүхий аварга том шивээстэй залуу 2 Нуруун дээрээ 200 гаруй Simpsons-ы дүрүүд бүхий аварга том шивээстэй залуу 3 Нуруун дээрээ 200 гаруй Simpsons-ы дүрүүд бүхий аварга том шивээстэй залуу 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *