iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп

0

iOS 8 болон iPhone 6 гээд 2014 онд Apple-ын хэрэглэгчдийн хувьд гайхалтай жил байлаа. Шинэ үйлдлийн систем, шинэ төхөөрөмжтэй зэрэгцээд шинэ апп-ууд хэрэглэгчдийн сонголтыг арвижуулсаар… Үүний дотроос энэ онд iPhone ухаалаг гар утсанд зориулагдан гарсан хамгийн шилдэг 12 апп-уудыг танилцуулж байна.

1.Acorns

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 2
Урт хугацааны санхүүгийн амжилтанд мөнгө хадгалах нь чухал нөлөө үзүүлдэг боловч түүнийг эхлүүлнэ гэдэг амаргүй зүйл байдаг. Харин энэхүү апп өдөр тутмын худалдан авалтаасаа багахан хэмжээний мөнгийг өөрийн үнэт цаасны багцад хөрөнгө оруулалт болгон хийх боломжийг олгосон. Acorns нь үнэгүй апп боловч нэгэнт мөнгө хадгалаад эхэлсэн бол сардаа 1 доллар төлөх учиртай.

2.Humin

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 3
Humin нь таны хадгалсан дугааруудыг тантай ямар холбоотой гэдгээр нь таньдаг. Тиймээс цагаан толгойн үсгийн дарааллаар бус хаана, хэзээ уулзсан, танилцсан гэх мэтээр нь хайлт хийх боломжтой.

3.Hyperlapse

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 4
Гайхалтай time-lapse бичлэг хийгээд түүнийгээ Instagram эсвэл Facebook-т хялбархан шейрлэх боломжийг олгосон энэ апп iPhone-ы урд талын камерыг ч дэмжиж ажилладаг.

4.Jelly

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 5
Google заримдаа тийм ч сайн хариулагч байж чаддаггүй. Харин сошиал ертөнц дэх таны найзууд илүү сайн хариултыг өгөх нь бий. Текст, зураг эсвэл газрын зургийн байршил ашиглан сошиал тойрог доторх найзууд, найзуудын найзууд, тэдний найзуудаас асуулт асуух боломж.

5.Kim Kardashian: Hollywood

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 6
Та Kim Kardashian-д хайртай эсвэл түүнийг үзэн яддаг ч бай хамаагүй Kim Kardashian: Hollywood гар утасны тоглоом нь энэ жилийн хамгийн алдартай тоглоом болсон. Энэхүү тоглоом нь тоглогчдод энэ алдартан хийгээд бусад оддын Холливудын хурдацтай амьдралын хэв маягт хөл тавих боломжийг олгосон.

6.LinkedIn Job Search

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 7
Өөрт хамгийн тохиромжтой ажлын байрыг хайх, ангилах, ялган салган шүүх боломжийг олгосон апп.

7.Nuzzel

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 8
Мэдээний апп-ууд маш олон ч заримдаа бид таньдаг хүмүүс, найзууд маань юу уншиж байгааг мэдэхийг хүсдэг. Nuzzel найзуудын чинь шейрлэсэн мэдээ мөн Twitter, Facebook дээр бичсэн сэтгэгдлүүдийг танд харуулна.

8.Overcast: Podcast Player

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 9
Энэхүү podcast апп-ын нэг гайхалтай тал нь Voice Boost бөгөөд энэ нь нам дуугаар ярьдаг хүний яриа орж ирсэн үед дууг тохируулах гэж илүү үйлдэл хийх явдлыг үгүй болгожээ.

9.Secret

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 10
Зөвхөн найзуудын дунд яригддаг хамгийн чанд нууцууд гэж байдаг. Үүнийг Secret-ээр дамжуулахад таны хэн болох чинь мэдэгдэхгүй, нэр чинь гарахгүй учир таны найзууд хэн нэгэн ойр дотны найз нь бичсэн гэдгийг мэдэх боловч яг хэн гэдгийг нь мэдэхгүй.

10. Swype

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 11
Яг л цахилгаан шиг хурдан бичих боломжийг олгох энэ апп-ыг ашиглахдаа үсэгнүүд дээгүүр хуруугаараа хурдан гүйлгээд л болоо.

11. Threes

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 12
Хамгийн энгийн тоглоомнууд хамгийн шилдэг нь байдгийн баталгаа бол Threes. Гоёмсог загвартайгаас гадна үнэхээр донтмоор тоглоом шүү.

12. TwoDots

iPhone-д зориулсан 2014 оны хамгийн шилдэг 12 апп 13
Flappy Bird-ийг мартаж үз, TwoDots бол эргэлзээгүй донтуулах тоглоом. Хачирхалтай мэт харагдаж байгаа ч дөрвөлжингүүд ямар учиртай болохыг та хялбархан ойлгоно.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  2. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  3. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  4. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  5. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  6. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

  7. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/12/02 at 22:14

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *