Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс

1

1971 оны 6-р сарын 16-нд төрсөн Tupac Amaru Shakur нь 2Pac хэмээх тайзны нэрээрээ алдартай нэгэн байсан. 1996 онд 25-хан насандаа хүний гарт амиа алдсан тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг хөгжмийн уран бүтээлчдийн нэг юм. Олон сэтгүүлүүдийн нэрлэснээр бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг болсон тэрээр үргэлж бүх цаг үеийн хамгийн шилдэг реппэрүүдийн нэг гэгддэг. Амьд сэрүүн байсан бол илүү ихийг хийж бүтээх байсан энэ эрхмийн тухай 28 баримтыг дэлгэж байна.

1. Хэдийгээр түүний West Coast талархал хүлээсэн ч Shakur 1971 оны 6-р сарын 16-нд Нью Йоркын Иист Харлемд төрсөн. Тэрээр анх West Coast руу 1988 онд 17 настайдаа нүүсэн.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 1

2. Shakur-ын жинхэнэ нэрийг Lesane Parish Crooks гэдэг. Tupac-ын ээж Afeni Shakur хүүгээ төрснөөс жил орчмын дараа Tupac Amaru Shakur хэмээн нэрийг нь өөрчилсөн.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 20

3. Shakur Өмнөд Африкын хувьсгалч Túpac Amaru-гийн нэрээр нэрлэгдсэн. Өмнөд Африкын хувьсгалч Túpac Amaru нь Испаний ноёрхлын эсрэг орон нутгийн хувьсгалыг удирдаж байсан. Энэхүү хувьсгал дарангуйлагчдын хүчээр дарагдсан. Tupac Amaru гэдэг нь гэрэл цацруулсан хүн, Shakur гэдэг нь бурханд талархах гэсэн утгатай үг аж.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 2

4. Afeni Shakur нь Black Panther намын идэвхтэй гишүүн байсан. АНУ-ын засгийн газар болон газар нутгийн хязгаарын эсрэг хуйвалдсан хэргээр шийтгүүлсэн байсан Afeni цагаатгагдсанаасаа хойш 1 сар, 3 хоногийн дараа хүүгээ төрүүлсэн. Тэрээр Shakur-ыг хэвлийдээ тээсэн 5 сартай жирэмсэн байхдаа шоронд байжээ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 22

5. Тэрээр 13 настайдаа Jessie Jackson-ы ерөнхийлөгчийн компанит ажилд зориулсан санхүүжилт босгохоор Харлемын Аполло театрт тавигдсан A Raisin in the Sun жүжгийн Travis Younger-ын дүрд тоглож байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 4

6. Тэрээр Балтиморын урлагийн сургуульд балетын ангид суралцаж байсан. Мөн Цөмөөхэйгийн Хулганы хааны дүрд тоглож байжээ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 3

7. Тэрээр анх Балтиморт MC New York нэрээр реп хийж эхэлсэн.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 21

8. Тэрээр Jada Pinkett-тэй маш гүнзгий харилцаатай байсан. Түүний The Rose That Grew From Concrete яруу найргийн номон дахь Tears in the Cupid’s Eyes шүлэг нь Jada Pinkett-д зориулагджээ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 5

9. Тэрээр Балтиморт сургуульд сурж байхдаа Young Communist League USA-д нэгдсэн.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 6

10. Тэрээр 1990 онд энтертайнмент карьераа The Digital Underground-ын арын бүжигчнээр бүжиглэдэг байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 7

11. Тэрээр Makaveli хэмээх тайзны нэрээр The Don Killuminati: The 7 Day Theory цомгоо 7-хон хоногт бэлэн болгож байжээ. 3 хоногт нь дуугаа бичиж, 4 хоногт нь дууныхаа бичлэг болох миксийг хийлгэжээ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 8

12. Түүний хуучин эхнэр Keisha Morris түүнийг Forrest Gump-ын Bubba дүрээр нь хэрэгт татсан ч амжилт олоогүй.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 9

13. Тэрээр Menace II Society-гийн гол дүрд тоглох санал хүлээн авч байсан. Гэвч туслах найруулагч Allen Hughes-тэй хэрэлдсэний улмаас түүнийг Larenz Tate-ээр сольжээ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 10

14. Түүний хэлснээр Poetic Justice-ын зураг авалт хийгдэж байх үед Janet Jackson-той үүсгэх хайр дурлалын хэсгийн зургийг авахын тулд түүнээс ДОХ-ын тест өгөхийг хүссэн гэнэ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 11

15. Тэрээр Madonna-тай болзсон.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 24

16. Тэрээр Shakespeare-ийг шүтдэг байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 13

17. Өсвөр насны хүү байхдаа тэрээр Kate Bush, Sinead O’Connor, Culture Club, U2-г сонсдог байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 12

18. 1993 онд 17 настай Rashida Jones Shakur-ыг өөрийнх нь эцэг Quincy Jones-ыг цагаан арьст эмэгтэйтэй харилцаа үүсгэснийг нь шүүмжилсний төлөө Shakur-т уурссан захидал бичиж байсан. Нас барах үедээ тэрээр Quincy Jones-ын охин Kidada Jones-той сүй тавьсан байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 14

19. East Coast, West Coast-ынхан эсрэг тал болохоос өмнө тэрээр Notorious B.I.G.-тэй жинхэнэ найзууд байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 15

20. Me Against the World дуу нь хит болж, Billboard 200-ын тэргүүнд бичигдсэн нь түүнийг шоронд хоригдож байхдаа дуу нь хит болсон анхны уран бүтээлч болгосон.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 16

21. Tupac, Ice-T нар нэг удаа дуэт дуулж байсан.

22. Shakur шоронд хоригдож байхдаа Niccolò Machiavelli-гийн бичвэр бүтээлүүд тэр дундаа The Prince-ийн нөлөөнд ихээр автсан байсан. Иймээс тэрээр нэрээ 2Pac-аас Makaveli болгон өөрчилсөн.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 17

23. Shakur-ыг нас барсных нь дараа чандарласан бөгөөд түүний байгуулсан хип хоп хамтлаг Outlawz-ын гишүүд түүний үнснээс хэсгийг марихуантай хольж татсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 1

24. Dear Mama нь 2010 онд National Recording Registry-д багтах түүхэн дэх гурав дахь реп дуу болсон.

25. Shakur өөрийн Ghetto Gospel нэртэй хэвлэлийн компанийхаа нэрийг 11 настай Joshua Torres-ын дараа Joshua’s Dream хэмээн нэрлэсэн. Тэрхүү хүү нь Tupac-ын үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд булчингийн дистропигийн хүндрэлээр нас барсан. Joshua-гийн ээж нутгийн радио станц руу утасдаж, Tupac-тай хэрхэн холбогдож болохыг асууж, хүүгийнхээ тухай ярьжээ. Baltimore Sun-д бичсэнээр Shakur тэр эмэгтэйтэй утсаар яриад зогсохгүй Вашингтон мужийн Абердеен хот руу нисэж, Joshua Torres-той уулзсан бөгөөд түүнийг очсоноос 2 цагийн дараа хүү нас барсан байна.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 19

26. Shakur ажлын бус цагаар явсан хоёр цагдаагийн офицерыг буудсан. Гэхдээ түүнд ял шийтгэл оноогоогүй ба учир нь цагдаа нар согтуу байсны дээр хулгайн буу эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдсон байна.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 23

27. Poetic Justice-ын зураг авалтан дээр тэрбээр Maya Angelou-той ярилцсаныхаа дараа уйлсан.

28. Мэдээллийн дагуу түүний сүүлчийн үгс нь Fuck you байсан гэнэ.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 18

Тиймээ, Tupac бол үнэхээр шуугиан тарьсан нэгэн байсан юм.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 2

Мөн тэрээр хамгийн агуу реппэр байсан.

Tupac Shakur-ын тухай таны мэдэхгүй 28 зүйлс 3

27
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Erdenebaatar Dagvadorj

    Erdenebaatar Dagvadorj

    2014/11/27 at 14:40

    .

  2. Erdenebaatar Dagvadorj

    Erdenebaatar Dagvadorj

    2014/11/27 at 14:40

    .

  3. Erdenebaatar Dagvadorj

    Erdenebaatar Dagvadorj

    2014/11/27 at 14:40

    .

  4. Erdenebaatar Dagvadorj

    Erdenebaatar Dagvadorj

    2014/11/27 at 14:40

    .

  5. Зочин

    2016/02/13 at 20:30

    Tupac

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *