Владимир Путин ба түүний ноход

0

Хэдийгээр Орост гэрийн тэжээмэл амьтад нь ихэвчлэн муур байдаг ч тус улсын тэргүүн Владимир Путин нохойг илүү эрхэмлэдэг хүн. Тэрээр Конни Полгрейв нэртэй лабрадор, Баффи хэмээх болгар овчарк, Юмэ гэдэг акита-ину үүлдрийн 3 нохойтой. Түүний ноход ерөнхийлөгчтэй хамт Москвагийн гаднах Ново-Огарёво сууцанд нь амьдардаг.

Владимир Путин ба түүний ноход 1

Түүний лабрадор Конни нь 1999 оны эм гөлөг бөгөөд түүний тухай Wikipedia дээр 10 гаруй хэлээр бичигдсэн байдаг. Энэ нохойг Путинд Оросын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу бэлэглэжээ.

Владимир Путин болон Германы канцлер Angela Merkel, Конни. Путины өгүүлснээр тэрээр Angela Merkel-тэй хэлэлцээр хийхээр уулзах үедээ түүнийг айлгах гэж нохойгоо ашигласан гэнэ.

Владимир Путин ба түүний ноход 2 Владимир Путин ба түүний ноход 3

Конни зэгсэн хөгширсөнтэй холбоотойгоор 2013 онд Путины Баффи, Юмэ хоёртой тоглож байгаа зурагнууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэний дараа хүмүүс Конниг үхсэн үү хэмээн асууцгаах болжээ. Энэ талаар ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков хариулт өгсөн байна. Тэрээр Конни амьд боловч түүний өндөр нас нь залуу ноходтой тоглох боломжийг олгохгүй байгаагаас залуу нохдоос тусад нь байлгах болсон хэмээжээ.

Баффиг Болгарын ерөнхий сайд Бойко Борисов Путиныг Болгарт айлчлах үед бэлэглэсэн. Путинд бэлэг маш их таалагдсан учир тэрээр ёслолын ажиллагаан дээр нохойг тэвэрч, үнсэхгүй байж чадаагүй юм.

Владимир Путин ба түүний ноход 4

Тухайн үед энэ гөлөг Йорго нэртэй байсан ч энэ нь Путинд таалагдаагүй учир тэрээр нохойндоо нэр сонгох тэмцээн зарласан байна. Тэгээд Москвагийн 5 настай иргэн Дима Соколовын нэрийг сонгож, Баффи хэмээн нэрлэжээ. Путины хэлснээр Конни Баффид ихэд тааламжтай хандсан ч Баффи Коннигийн чих, сүүлнээс зулгаан түүнийг уурлуулж байсан гэнэ.

Владимир Путин ба түүний ноход 5Владимир Путин ба түүний ноход 6

Алдарт хачико буюу акита-ину үүлдрийн Юмэ буюу Мөрөөдөл нэртэй нохойг Путин 2012 онд бэлгэнд авчээ. Японы Акита мужийн эрх баригчид Японы цунами, газар хөдлөлтийн дараа үзүүлсэн Оросын ерөнхийлөгчийн тус дэмжлэгт талархлаа илэрхийлсэн нь энэ аж.

Владимир Путин ба түүний ноход 7 Владимир Путин ба түүний ноход 8 Владимир Путин ба түүний ноход 9 Владимир Путин ба түүний ноход 10 Владимир Путин ба түүний ноход 11 Владимир Путин ба түүний ноход 12

2013.3.24. В.Путин, Баффи, Юмэ

Владимир Путин ба түүний ноход 13 Владимир Путин ба түүний ноход 14

1999 онд Путины анхны эхнэр Людмила 2000 онд төрсөн охин гөлөг худалдан авч байсан нь Тося нэртэй пудель юм. Хожим нь тэднийг гэр бүлээ цуцлуулахад Тося Людмилатай хамт үлджээ.

Владимир Путин ба түүний ноход 15

Путин зөвхөн өөрийн нохдод л хайртай нэгэн биш юм. Тэрээр доорх зурган дээр 2007 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч асан George Herbert Walker Bush-ын нохойг эрхлүүлж байгаа нь харагдаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2014/11/27 at 10:17

    Yu bna andaa

  2. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2014/11/27 at 10:17

    Yu bna andaa

  3. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2014/11/27 at 10:17

    Yu bna andaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *