Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт

0

Хурц тод өнгөнүүд, хүжсийн үнэр, үй олон бурхад, заанууд, дуу хуур, бүжиг наадмын өлгий Энэтхэг орон бол хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг орнуудын нэг. Аялагч жуулчдын тоогоор тэргүүлдэг орнуудын нэг энэ улсад үзэх харах сонин хачин зүйлс цөөнгүй. Аялагч жуулчдад ази тивийн өвөрмөц соёл, нийгэм, байгалийн болоод хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг санал болгодог энэ орны тухай сонирхолтой 14 баримтыг дэлгэж байна.

1. Энэтхэгийн гэрийн эзэгтэй нар дэлхийн бүх алтны 11%-ийг эзэмшдэг. Энэ нь АНУ, Олон улсын валютын сан, Швейцарь, Герман улсын нөөцийг нэгтгэснээс ч их юм.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 2

2. Энэтхэгт 11-р сарын 14-нд “Хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэдэг нь Валентины өдрөөс 9 сарын дараа болдог.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 3

3. Энэтхэгийн нэгэн агаарын тээврийн компани онгоцонд зөвхөн эмэгтэй хүмүүсийг ажиллуулдаг нь эмэгтэйчүүд илүү хөнгөн жинтэй байдагтай холбоотой ба ингэснээрээ жилд шатахуунд зарцуулах мөнгөнөөсөө 500,000 хүртэлх долларыг хэмнэдэг байна.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 1

4. 1897 онд 21 энэтхэг эр стратегийн ач холбогдолтой газрыг хамгаалахын тулд 10,000 афганы эсрэг үхэн үхтлээ тэмцсэн.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 4

5. Gulabi Gang гэдэг бол эмэгтэйчүүдийн бүлгийн нэр бөгөөд энэхүү бүлэг нь дуудлагаар очиж, догшин авиртай нөхрүүдийг шүүрээр балбадаг үйлчилгээ үзүүлдэг аж.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 5

6. Ганц гартай нэгэн энэтхэг эр 1360 акр ой суулгасан нь цэцэглэн хөгжиж байгаа экосистем болжээ.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 6

7. 2013 онд Энэтхэгийн ерөнхий сайдын цалин ердөө 2400 америк доллар байжээ.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 7

8. Энэтхэгийн хиндичүүд тосгон бүр өөрийн бурхадтай учир 300 сая гаруй бурхад байдаг гэж итгэдэг.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 8

9. Энэтхэгт хоригдлууд нь дуртай цагтаа явж, ирж болдог нэгэн шорон байдаг. Тэрхүү шоронгийн хоригдлууд мөн ажил хийж ч болдог ба нэгэн хоригдол нь бүр дунд сургуулийн багш юм байна.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 9

10. Очир алмаазыг анх 4000 орчим жилийн өмнө Голконда мужийн нутаг дахь голын голдиролоос олжээ.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 10

11. Дэлхийн хамгийн олон ажилтантай газар бол Энэтхэгийн галт тэрэгний систем бөгөөд энд 1,6 сая орчим хүн ажилладаг.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 11

12. 1954 онд Шведэд VIII зууны викингчүүдийн суурьшлыг малтаж байсан археологичид Энэтхэгээс буддагийн баримал олсон.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 12

13. Энэтхэгийн алтан сүмд арьсны өнгө, шашин шүтлэг, анги нийгмээр нь ялгалгүйгээр хэдэн мянган хүнийг хооллодог.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 13

14. Ramesh Babu нэртэй энэтхэг үсчин үйлчлүүлэгчдийнхээ үсийг ердөө 2-хон доллараар засдаг. Гэхдээ тэр Rolls Royce машинтай.Энэтхэг улсын тухай 14 сонирхолтой баримт 14

7
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/23 at 18:58

    1954 онд Шведэд VIII зууны викингчүүдийн суурьшлыг малтаж байсан археологичид Энэтхэгээс буддагийн баримал олсон.-юу гэж ойлгох уу?

  2. жжууж

    2017/09/12 at 16:38

    жуажау

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *