Орон гэрийг гайхалтай тохилог болгох дэвшилтэт технологийн 15 шийдэл

1

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн жишээ бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсээр байна. Ухаалаг гар утас, машинуудад өөрчлөлт шинэчлэлт, дэвшилтүүд нэвтэрч, тоног хэрэгслүүд улам бүр хувь хэрэглэгчийн хувийн шинж чанартай уялдан холбогдсоор байна. Тэгвэл бидний амьдарч байгаа орчин, гэр орны тухайд ямар шинэ зүйлс байгаа бол? Бидний гэр орон бол бидний хувийн амьдрах орчин бөгөөд бидний хувийн шинж чанарт шууд нөлөө үзүүлэх учиртай. Мөн бидний амьдралыг улам бүр хөнгөвчилж, амар хялбар, тохь тухтай байлгах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, хэрэгслүүдийг бид амьдралдаа нэвтрүүлж байх нь зүй. Дараах 15 хэрэгсэл бол хамгийн сүүлийн үеийн ахуйн шилдэг шийдлүүд юм.

1. Lockitron

Lockitron бол гэрийн аюулгүй байдлын ирээдүй. Энэхүү системтэй холбогдсон ухаалаг гар утасны апп-аар дамжуулан гэр бүлийн гишүүний хэн нь гэрт ирж, явж байгааг мөн гэр нь цоожтой эсвэл цоожгүй байгааг хянах боломжтой.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 15

2. Milkmaid

Гэртээ харих замдаа хүнсний дэлгүүрээс сүү авахаа мартсан хэний ч хувьд Milkmaid нь аврагч болох юм. Цахилгаан хэмжигч бүхий сав нь доторх сүү нь хэр хэмжээний байгаа тухай мэдээллийг эзэмшигчийн гар утсанд илгээх ба сүү бага болсон тохиолдолд гар утсанд дохио өгөх аж. Түүнчлэн сүүний pH түвшинг хянах учир сүүний хугацаа дууссан эсэхэд санаа зовох хэрэггүй болох юм байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 6

3. Kohler Numi суултуур

Зарим нэгэн гайхалтай технологиудыг агуулсан энэ суултуур бол дэлхийн хамгийн дэвшилтэт суултуур юм. Хөдөлгөөнөөр идэвхждэг суудал болон таг, хөл дулаацуулагч, гарны оролцоогүйгээр бохир цэвэрлэгч, агаар цэвэршүүлэгч бүхий энэ суултуур 6000 долларын үнэтэй.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 5

4. Ухаалаг таваг

Хэдийгээр одоо туршилтын шатандаа яваа ч энэхүү таваг нь бидний идэх хоолны хольц нэг бүртэй хөгжмийн нот шиг л нийцэж ажиллах аж.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 3

5. Hi-Can ор

Орчин үеийн технологийн шилдэг шийдэл болсон энэхүү ор нь харанхуй, нам тайван нойрсох боломжийг үүсгэхийн хамт өндөр чанартай дууны систем, өндөр нягтаршилтай проектор дээр харагдах компьютер болон энтертайнмент консоль зэргээр тоноглогджээ.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 2

6. Cybertecture толь

Өөрийгөө харахаас илүү олон зүйлийг танд харуулах энэ толинд цаг агаарын мэдээ тэргүүтэй өдрийг эхлүүлэхэд хэрэгтэй бусад мэдээллүүдийг харж болно. Мөн өглөөг илүү хөгжилтэй угтах боломжийг олгох янз бүрийн апп-ууд ч бий.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 13

7. Acoustable

Өндөр технологийн дууны системтэй нэгдсэн кофены ширээ. Минималист загвар болон олон талын зориулалт бүхий тавилга хэрэгсэлд дурлагчдад гойд тохирох энэ ширээ ухаалаг гар утастай холбогдож, утсаа цэнэглэхийн зэрэгцээ гайхалтай дуу хөгжим сонсон тухлах боломжийг олгох юм байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 4

8. Өөрөө өөрийгөө цэвэрлэгч хөргөгч

Байсхийгээд л хийх шаардлагатай болдог төвөгтэй ажлуудын нэг хөргөгч цэвэрлэх гэдэг ажлыг түүх болгон үлдээх нэгэн хөргөгч бүтээгджээ. Энэхүү хөргөгчний дэлгэцэн дээр хоолны жорууд, нэмж нөөцлөх шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл болон бусад зүйлс гэх мэт гарахын хамт өөрөө өөрийгөө цэвэрлэдэг гэдэг нь хамгийн дэвшилтэт тал аж.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 12

9. Memory Coffee-Maker

Гарын хээ танигч бүхий энэхүү кофе чанагч нь тухайн хүний уух дуртай кофег төгс чанаж өгөх чадвартай. Өөрийн гэсэн санах ойдоо хэрэглэгч нэг бүрийн уух дуртай кофены найрлагыг хадгалснаар хүн тус бүрд зориулсан кофег бэлтгэх юм байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 7

10. Нано цэцэрлэг

Идэх дуртай ургамал, ногоогоо гэртээ тариалах боломжийг олгох энэхүү нано цэцэрлэг нь олон төрлийн ногоог гэртээ ургуулах, бүрэн хянах боломжтой нөхцлийг хэрэглэгчид бүрдүүлж өгдөг байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 14

11. Orbital угаалгын машин

Угаалгын машин чинь ажиллаж байгаа эсэхэд цаг тутамд санаа зовох шаардлагыг үгүй болгосон угаалгын машин. Өөрийн тусгай угаалгын сагснууд нь угаагч дотроос гаргаж аваад буцааж хийх боломжтой юм байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 8

12. Combi дэлгэц

Энэхүү HD дэлгэц нь хэвлэгчийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Хэрэглэхэд хялбар, орон зайг хэмнэх энэхүү нэгдмэл дэлгэц нь гэрт, албан өрөөнд ч хэрэглэхэд зохимжтой.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 9

13. Нэвт гэрэлтэж харагддаг зурагт

Минималист загварт дурлагчдад зориулсан өөр нэгэн зүйл бол энэхүү ухаалаг, өө сэвгүй, загварлаг зурагт. Ямар ч зочны өрөөг гайхалтай загварлаг болгох энэ зурагтыг үйлдвэрлэхээр Samsung, LG, Hitachi зэрэг хэд хэдэн компаниуд бэлтгэж байна.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 11

14. Давхруудын төлөвлөсөн гэрлийн унтраалга

Өрөө болон давхруудын нэгдсэн гэрлийн унтраалга хаа нэгтээ хүнгүй өрөөнд гэрэл асаалттай байхаас сэргийлнэ.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 10

15. Aeroball

Хэдийгээр туршилт төдий байгаа ч энэхүү төхөөрөмж гэрт байвал зохих хэрэгсэл юм. Таны гэрт энд тэндгүй хөвөх хөөс адил энэхүү бяцхан бөмбөлгүүд тасалгаан доторх агаарыг шүүж цэвэршүүлнэ.Орон гэрийг гайхалтай тохилог болгох өндөр технологийн 15 шийдэл 1

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *