Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд

0

1886 оныг орчин үеийн машины үүслийн жил гэж үздэг. Учир нь тэр жил Германы зохион бүтээгч Karl Benz дотоод шаталтат хөдөлгүүрээр ажилладаг Benz Patent-Motorwagen тээврийн хэрэгслээ бүтээсэн юм. 1799 онд аэродинамикын эцэг гэгддэг Английн инженер Sir George Cayley орчин үеийн нисэх онгоцны загварыг бий болгосон. 1608 онд Нидерландад телескоп ашиглаж байсан гэдэг хамгийн эртний баримт байдаг. Мөн Нидерландад 1500-аад оны сүүлээр анхны нийлмэл бүтэцтэй микроскоп ашиглаж байсан гэдэг нотолгоо олдсон. Харин компьютерын уг гарал болох анхан шатны тооцоолох хэрэгсэл XVII зуунд зохион бүтээгдэж, мөнхүү үед компьютер гэдэг үг анх ашиглагдаж эхэлсэн түүхтэй. XIX зуунд анхны компьютерын хэрэгслүүд бүтээгдсэн ч 1940-өөд онд л орчин үеийн хэлбэрээ олж эхэлсэн байна. Америкийн технологийн Eastman Kodak компанид инженерээр ажиллаж байсан Steven Sasson 1975 онд анхны электроник камерыг бүтээж байсан.

Энэ бүх түүхийг өгүүлэхийн учир дээр дурдсан машин, техник хэрэгслүүд нь өнөө цагийн хамгийн хүчирхэг хэрэгслүүд гэгдэж байгаад оршиж байгаа юм.

Машин

Koenigsegg One:1 нь 1359 морины хүчтэй 5,0 литрийн хос турбо хөнгөнцагаан V8 хөдөлгүүртэй. Үр дүнд нь 0-400 км/цагийн хурдыг ердөө 20-хон секундэд авдаг. Ердөө 6-хан ширхэг үйлдвэрлэгдсэн энэ машины үнэ хараахан тодорхойгүй байгаа юм.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 6

Ачаа тээврийн нисэх онгоц

Дэлхийн хамгийн том, хамгийн өргөн, хамгийн хүчирхэг ачаа тээврийн нисэх онгоц бол Украйны Antonov An-225 Mriya нисэх онгоц юм. 18 метр өндөр, 84 метр далавчны далайц бүхий энэ онгоц нь 6 турбо сэнсэн хөдөлгүүртэй ба 640 тонн ачааг тээвэрлэж, 850 км/цаг хүртэл хурдлах чадалтай.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 3

Зорчигчийн нисэх онгоц

853 хүртэл хүн тээвэрлэх хүчин чадалтай Францын Airbus A380 бол зах зээл дээрх хамгийн том бөгөөд хамгийн хүчирхэг арилжааны тийрэлтэт онгоц юм. Бараг 80 метр хүртэлх урттай далавчны далайц бүхий энэхүү онгоц 970 км/цаг хүртэл хурдалдаг. Энэхүү онгоц нь Rolls-Royce Trent 900 (variants A380-841, −842 −843F) эсвэл Engine Alliance GP7000 (A380-861 −863F) гэсэн хоёр төрлийн турбо сэнсэн хөдөлгүүрийн боломжтой.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 4

Телескоп

Very Large Telescope нь дэлхийн хамгийн хүчирхэг телескоп юм. Европын Өмнөд дэх одон орны төвийн энэхүү телескоп нь Чили дэх Атакамын элсэн цөлд байрладаг. Тус бүр нь 8,2 метрийн гол толь бүхий Antu, Kueyen, Melipal, Yepun хэмээх 4 дурангийн телескопоос бүрдэх уг телескоп хүний нүднээс 4 тэрбум дахин илүү хүчин чадалтай.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 2

Микроскоп

7 тонн жинтэй, 4,7 метр өндөр STEHM хэмээх энэхүү микроскопыг Канад дахь Викториягийн их сургууль бүтээсэн. 9,2 сая долларын үнэтэй энэ микроскопын нягтаршил 35 пикометр бөгөөд үүнийг хүний нүдтэй жишвэл 20 сая дахин хүчтэй гэсэн үг аж.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 1

Компьютер

Батлан хамгаалах технологийн үндэсний их сургуулийн 1300 эрдэмтэн, инженерүүдийн багийн бүтээсэн Tianhe-2 компьютерыг Хятад улс эзэмшдэг. Sun Yat-sen их сургуульд суурилуулсан энэ компьютерын санах ой 1500 орчим терабайт ажээ. 390 сая долларын үнэтэй юм байна.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 7

Дижитал камер

Дэлхий ертөнцийн гүн рүү аялж, тэнд юу байгааг илчлэхээр бүтээгдсэн DECam нь 570 мегапикселийн зураг авдаг. Энэхүү төхөөрөмж нь Чили дэх Андын нуруунд, Cerro Tololo Inter-American Observatory одон орны төвд байрладаг.Дэлхийн хамгийн хүчирхэг машин, техник хэрэгслүүд 5

3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *