Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд

1

Өнөөгийн ертөнцийн аливаа ажил хэргийг олон нийтэд хүргэх гол гүүр гарц бол зар сурталчилгаа. Гэтэл зар сурталчилгаа гэдэг зүйл манай эринээс ч өмнө байсан зүйл гэдэг нь ил болжээ. Энэ нь эрт үеэс эдүгээд хадгалагдан ирсэн Египетийн папирусаар нотлогдсон байна. Тэрхүү папирус дурсгал дээр боолын худалдааны тухай бичсэн байсан ба зарагдах боолын хувийн шинж чанар болон ажиллах төлөв байдал зэргийг нарийн тодорхой бичсэн байжээ. Зар сурталчилгааны тухай өөр бусад сонирхолтой баримтуудыг та бүхэн дэлгэрэнгүйгээс уншиж мэднэ үү.

Японд зар сурталчилгааг үзэн яддаг үзэгчдэд зориулсан тусгай ухаалаг төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь зурагт үзэж байхад зар сурталчилгаа эхэлмэгц зурагтыг автоматаар унтрааж, зар сурталчилгаа дуусмагц асаадаг байна.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 1

Зөвлөлтийн үед зар сурталчилгаа өнөө үетэй харьцуулахад арай л болхи харагдацтай бас заримдаа их хөгжилтэй байдаг байв. Ихэнхдээ тодорхой зурагтай хамт тайлбарлагч дуу оруулсан хэлбэртэй байсан байна. Жишээ нь “Зуны амралт зугаалгын цаг эхэллээ. Халуун өдөр тэнгисийн усанд сэлэх шиг сайхан зүйл үгүй. Ялангуяа сэлүүртэй сэлэх нь бүр ч сайн хэрэг. Далайн усанд бидний Дельфин сэлүүртэй сэлээрэй. Та гайхалтай таашаалыг мэдрэх болно.” гэсэн сурталчилгааг одоо сонсоход үнэхээр инээдтэй сонсогдоно.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 2

Брэнд уриануудыг зарим хэл рүү хөрвүүлэхэд ихээхэн будлиан гарах үе байдаг. Cheer Pepsi хэмээх Pepsi-гийн хуучин уриаг хятад хэл рүү хөрвүүлбэл “Pepsi өвөг эцгийн чинь булшнаас гарч ирнэ.” гэсэн утгатай болж байжээ.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 3

Америкийн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд судалгаа шинжилгээнээс 2 дахин их мөнгийг зар сурталчилгаанд зориулдаг.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 4

Олонх цагны сурталчилгаанд цаг 10:10 цаг болж байгааг заасан байдаг нь цагны нүүрэнд инээмсэглэл тодорсон байгааг илэрхийлсэн байдаг гэнэ. Өөрөөр Лондоны Big Ben-ий цаг нэг удаа зогссон нь 10:10 цагт байсан учир цагны сурталчилгаанд ашиглагдах болсон гэдэг тайлбар ч байдаг.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 5

Хүүхдийн бүтээгдэхүүний сурталчилгааг nag-factor буюу гоншигонох хүчин зүйл гэж нэрлэдэг. Учир нь эдгээр сурталчилгаа нь хүүхдүүдэд тухайн бүтээгдэхүүнийг авснаар үеийнхнийхээ дунд илүү алдартай, илүү том болох мэтээр өдөөсөн сэтгэгдлийг төрүүлдэг.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 6

Ундаа усны сурталчилгаанд ашигладаг дөрвөлжин мөс нь гэрэл, халууны нөлөөгөөр хайлдаггүй. Учир нь түүнийг акрилаар хийдэг. Мөн хөөсөрсөн байдлыг харуулахын тулд усаар шингэрүүлсэн угаалгын нунтаг хийдэг.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 7

Ronald McDonald анх 1963 онд сурталчилгаанд гарч ирсэн. 2010 онд Америкийн Corporate Accountability International байгууллагын дэмжигчид энэхүү алиалагч 50 орчим жилийн турш хүүхдүүдийг хор хөнөөлтэй хоол хүнсэнд уриалж, тэднийг таргалалт болон эрүүл бус хооллолттой холбоотой голомтот өвчтэй болгоход хүргэсэн хэмээн буруутгасан байна.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 15

 

Хүнсний стилистүүд зар сурталчилгаанд зориулан хоол бэлтгэдэг. Жишээ нь сурталчилгааны шарсан тахиаг бэлтгэхэд дараах арга ажиллагааг гүйцэтгэдэг. Тэд эхлээд утас зүү ашиглан тахианы махны арьсыг татдаг байна. Дараа нь гол их биенд чийглэсэн цаасан алчуур чихдэг ба энэ нь халаах үед тааламжтай уур ялгаруулдаг аж. Нойтон цаасан алчуур чихсэн тахиагаа гадна талыг нь борлох хүртэл шараад сайхан алтан шар өнгөтэй болгохын тулд бага зэрэг будгийн засвар ч хийдэг байна.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 8

ХХ зууны эхэн үед аж үйлдвэр эрхлэгч Николай Шустов хэдэн оюутан хөлслөн авч, шар айраг, архины мухлагуудаар явж, “Шустовский коньяк”-ыг асууж сураглан нэхүүлэх ажил хийлгэсэн байна. Тэдгээр оюутнууд энэ коньякгүй газрыг архины мухлаг биш гэсэн яриа үүсгэсэн нь сонинд нийтлэгдсэнээр Шустовын коньяк алдартай болох үндэс болжээ. Энэ нь зар сурталчилгааны нэг хэлбэр байжээ.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 9

Зар сурталчилгаанд бохийг хоёроор нь амандаа хийн зажилж байгаагаар харуулдаг болсон нь бохины худалдаа хоёр дахин өсөхөд хүргэжээ.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 10

Hollywood гэсэн бичиг 1923 онд бүтээгдэхдээ дэлхийн мөрөөдлийн үйлдвэрлэлийн билэг тэмдэг байгаагүй юм. Лос Анжелесын шинэ орон сууцны хорооллын сурталчилгаа болж хийгдсэн энэ бичиг анх Hollywoodland гэсэн бичиг байсан байна. Жил хагасын хугацаанд сүндэрлэсэн энэ бичгийн төгсгөл Холливудад кино үйлдвэрлэл хурдацтай хөгжих үеэр холдуулагджээ.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 11

Quentin Tarantino кинондоо сурталчилгаа оруулах маш дургүй. Түүний киноны дүрүүд зөвхөн Tarantino-гийн бий болгосон Red Apple брэндийн тамхийг татдаг байна. Түүний кинонд гарсан цорын ганц өөр тамхи нь Death Proof киноны нэгээхэн хэсэгт гардаг Capitol W тамхи аж.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 12

Спамын бүх түүх 1978 оны 5-р сарын 3-нд эхэлсэн нь DEC хэмээх компьютерын системийг худалдаж авахыг уриалсан худалдааны захиа байв.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 13

Францын Канн хотноо жил бүр зар сурталчилгааны фестиваль болдог. Cannes Lions International Festival of Creativity бол зар сурталчилгаа, маркетингийн салбарт болдог хамгийн том, хамгийн чухал үйл явдал юм.

Зар сурталчилгааны тухай сонирхолтой баримтууд 14

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *