Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс

2

Эрүүл, гялалзсан, бат бэх үс хумстай байхыг хүн бүр хүсдэг. Гэвч энэ нь тийм ч амар олддог зүйл биш. Зарим бүсгүйчүүдийн хувьд үс болон хумсаа эрүүл байдлаар урт ургуулахыг хүлээнэ гэдэг яг л савтай сүүгээ дэврүүлчихэлгүй буцалгахаар хүлээхтэй адилхан шаналгаатай зүйл байдаг. Хүний биеийн дээрх хоёр хэсэг нь хоёулаа адилхан кератин уургаас бүрддэг. Тэгэхээр адил бүтэц нь энэ хоёр зүйлд адил шим тэжээл хэрэгтэйг харуулж байна. Харин тэрхүү шим тэжээлт бодисыг бид хаанаас авах хэрэгтэй вэ? Мэдээж хоол тэжээлээр дамжуулан авах нь хамгийн зөв бөгөөд хамгийн үр дүнтэй арга. Дараах 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь үс болон хумсны эрүүл байх үндсийг бүрдүүлж, бат бөх байдлыг хангадаг байна. Иймд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр хүний гоо сайхны гол хэмжүүрүүдийн нэг болсон үс хумсандаа санаа зовохгүй байж болох юм.

1. Сүү

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 1

Судалгаагаар төмөр, цайр, биотин, уургийн дутагдал нь үс унахад ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоосон. Төмрийн дутагдал нь мөн хумс ховилтох, хэврэгшихэд хүргэдэг. Сүү нь дээрх бодисуудын агуулсан төгс хүнснүүдийн нэг бөгөөд үсийг зөөлөн, бат бэх болгодог уураг, кальци, витамин D болон биотиноор баялаг аж.

2. Өндөг

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 2

Үсний 97%-ийг уураг эзэлдэг. Тиймээс эд эсийн өсөлт, нөхөн төлжилтийг хангахын тулд хангалттай хэмжээний уургийг авах учиртай. Уургаар баялаг өндгөнд биотин, төмөр ихээр агуулагддаг.

3. Яргай загас

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 3

Омега-3 тосны хүчил нь үсийг бэхжүүлэхээс гадна хуйхыг хаггүй байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү тосны хүчил нь хумсанд ч бас онцгой нөлөөтэй ба хэврэгшихээс хамгаалдаг. Яргай загасны маханд агуулагдах биотин болон В витамин нь үс хуйхны эрүүл мэндийг тэтгэдэг.

4. Навчит ногоо

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 4

Буржгар байцаа, бууцай тэргүүтэй бараан ногоон өнгийн навчит ногоонууд нь витамин С-гийн баялаг эх үүсвэр юм. Коллагены ялгаруулалтанд онцгой нөлөөтэй энэ ногоонуудад агуулагдах С витамин нь цусны судаснуудыг бэхжүүлдэг. Түүнчлэн төмрийн шингэлтийг сайжруулж, витамин А нь үсний ургалтыг дэмждэг. Мөн витамин С нь бат бэх үсний чухал суурь болох хуйхны эрүүл мэндэд ч тустай.

5. Шар, улбар шар өнгийн хүнсний ногоонууд

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 5

Лууван, хулуу, амтат төмс зэрэг витамин А-гаар баялаг хүнсний ногоонууд нь үс хумсанд гялалзсан өнгийг бэлэглэдэг. Мөн чийглэгээр хангаж өгдөг. Антиоксидант бета-каротинаар баялаг шар, улбар шар өнгийн хүнсний ногоонууд нь биеийг эрүүл арьстай байхад туслах А витаминаар баялаг.

6. Ус

Эрүүл үс, хумстай байхын тулд идэх ёстой 6 төрлийн хүнс 6

Үс болон хумсны эрүүл мэндэд хоол хүнснээс гадна ус маш чухал нөлөөтэй. Өдөр тутамдаа усыг хангалттай хэрэглэх нь биеийн ерөнхий үйл ажиллагааны үндэс болох ус чийгээр хангах нөхцөл болдог. Ус нь үс болон хумсны уут, угт шим тэжээлт бодисуудыг хүргэх үүргийг ч гүйцэтгэдэг.

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *