ТОЙМ – 2003 Toyota RAV4L

0

Тоёота-ийн РАВ4 загвар тэртээ 1994 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд компанийн бэст борлуулалттай амжилттай яваа загваруудын нэг билээ. Энэхүү загвар нь SUV ангилал дотор дунд гарын спорт автомашин гэсэн бүлэгт багтдаг бөгөөд эрч хүчтэй спорт төрхтэй төдийгүй тав тухаараа ч бусдаас ялгардаг билээ. Бидний өнөөдрийн тоймоор 2-р үеийн шинэ РАВ4 автомашин орж байгаа ба өмнөх үеэсээ хэмжээний хувьд томорч, жин ч нэмэгдсэн төдийгүй барууны орнуудаар дизель хөдөлгүүртэйгээр гарч эхэлсэн юм. Тоёота-ийн инженерүүд түүнийг концепт загвартай ижилхэн шахуу хийж өгсөн бөгөөд энэ нь ч сайн хэрэг болж хүмүүст маш ихээр таалагдсан билээ.

 

20_autohelpmn_rav4
2003 оны RAV 4 L, 4WD, 2.0 литрийн 1AZ-FSE хөдөлгүүртэй

Учир нь шинэ РАВ4 нь илүү дизайнлаг, илүү хүчирхэг, илүү зайтай болсноор төгс бяцхан автомашин болжээ.
Өмнөх үеэсээ 2 см орчмоор өргөссөн, уртассан, мөн 1 см орчим өндөр болж өгснөөр жижисгэсэн БМВ Х5 загвартай төсөөтэй хэлбэртэй болсон юм. Хэмжээ нэмсэн тул өндөр жолооч нарт илүү тухтай, зайтай болж өгсөн мөн хойд зорчигчдын толгойн зай мэдэгдэхүйц ихэссэн гээд салоны зайны тухайд тоочих зүйл ихтэй… Салоны хийцийн тухайд илүү модерн чиглэлийг барьсан бөгөөд саарал оруулга, цагаан фонтой хянах зэргээр бусдаас ялгарна.
Гадна дизайны хувьд залуу эрч хүчтэй шинжийг агуулсан ба их гэрэл нь Селика загварын их гэрэлтэй тун төстэй, Бидний тоймоор орж байгаа L хувилбарт сонголтоор арьсан суудал зэргийг хийлгэж болох ч бид РАВ-ийн интериорын талаар өөр сэдэвт ярилцсан нь дээр байх. Харин түүний эрч хүчтэй, энгийн хирнээ гоёмсог хэлбэрийн тухайд хэрэглэгчдийн санаанд 100% нийцсэн билээ.
Гоёмсог хэлбэр, хийцтэй түүний дотор зүрх нь 2.0 литрийн хөнгөн цагаан хийцтэй манайхны дургүй шатахууны шууд цацалттай D4 мотортой буюу 1AZ-FSE VVT-i технологитой, цуваа 4 цилиндртэй хөдөлгүүртэй бөгөөд өмнөх үеэсээ 20 гаруй кг хүнд хөдөлгүүрийн жинтэй болсон төдийгүй 21 морины хүчээр илүү болж хөдөлгүүрийн 6000 эрг/минутанд 148 морины хүчийг гаргах болсон төдийгүй мөн л өмнөх загвараасаа 18 орчин Нм эргүүлэх хүчийг илүү гаргаж 192Нм@4000 эрг/мин болсон юм. Ингэж хүчийг нэмэхэд тусалсан VVT-i буюу клапангийн нээгдэх хаагдах хугацааг тохируулах системд баярлах нь зүйн хэрэг болов уу.
Улаан хөлтнийг урдуураа гаргахгүй гэдэг шиг РАВ4 ч хэр баргийн тэрэгний хойно ороод байхгүй хурдтай, хүчтэй. Түүний хурд авалт нь боломжийн гэж хэлж болохоор. 4 шатлалт электрон удирдлагатай автомат хурдны хайрцагтай (ECT) бөгөөд хурдны хайрцагийн усан хөргөлттэй мөн эргүүлэх хүчийг хувиргагч нь маш сайн ажиллагаатай тул араа солигдолт зөөлхөн, хөдөлгүүрийн дуу нь эфирийн өрөөнд байгаа юм шиг кабинд тав тухыг мэдрүүлдэг зэргээрээ япон инженерүүдийн ур чадварыг гайхшруулмаар. Гэхдээ РАВ4-ийн автомат хропонд хааяа шуунгинах чимээ гардаг гэж олон РАВ4-тэй хүмүүс дэлхийн РАВ4 эзэмшигчдийн форумд зовлон тоочсон байна билээ. Одоогоор манай тэрэгний хувьд тэр чимээ хараахан мэдрэгдээгүй л байна. Ойролцоогоор өмнөх үеэс 50 кг орчмоор таргалсан буюу 1825 кг болсон бөгөөд Тоёота-ийн РАВ4-ийн тодорхойлолтод 0-100 км/ц хурдыг 10 секүндэд авна гэж заасан байдаг. Гэхдээ бидний тестэлсэн автомат хурдны хайрцагтай, бүх дугуйн хөтлөгчтэй RAV4L нь 10.5 секүндэд дээрх хурдыг авч өмнөх үеийн 5 шатлалт механик хурдны хайрцагтай загвараас 0.3 секундээр удаан хурдатгал авч байсан юм.

17_autohelpmn_rav4
Тэнцвэржүүлэгчийн ажиллагаа сайн …

400 метр зайг 18.0 секүндэд 123 км/ц хурдтайгаар замыг туулж байв. РАВ4L бол хот төдийгүй бусад орчинд ч гэсэн тун дажгүй явчихдаг гэдгийг Монголчууд хэдийнээ андахгүй болжээ. Өндөр уулсад өгсөх, шавар, цастай нөхцөлд араагаа хүндрүүлж байгаад, overdrive офф горимд тавьсан байхад замыг яраад л гарна шүү дээ, 2.0 литрийн хөдөлгүүртэй SUV-ээс үүнээс илүү юуг хүсэх вэ дээ…
За тэгээд их биеийн жин болоод явах эд ангийн харьцаа нь маш тааламжтай баланслагдсан бөгөөд таны тав тухтай зорчиход зориулж өмнөх үеэсээ 7 см орчмоор тэнхлэг хоорондын зайг ихэсгэсэн, урд тэнхлэг нь үл хамаарах МакФерсон страт бүтэцтэй, хойд тэнхлэг нь хос гартай, пүрш амортизатортай үл хамаарах тэнхлэгтэй, тиймдээ ч тэр болгон эвдрээд байхгүй, юм хумыг нь солиход тийм ч хэцүүхэн биш юм.

16_autohelpmn_rav4

Анх 2000 оны 10 сарын 2-нд РАВ4-ийн ерөнхий инженер Хироми Икехата 2-р үеийн хөгжүүлж байгаа РАВ4 загварын тухай танилцуулж байсан бөгөөд ойролцоогоор 5 жилийн амьдралын циклтэй зах зээлд өрсөлдүүлнэ хэмээн мэдээлж байсан юм. Түүнээс хойш 2001 онд 2-р үеийн РАВ4 гарч японд төдийгүй хойд Америкийн зах зээл, Европт тэсрэлтийг хийж хэрэглэгчдийн хүсэл шаардлагын улмаар Тоёота компани РАВ4 загвартаа анх удаагаа дизель хөдөлгүүртэй хувилбарыг 2001 оны 9 сард 5 хаалгатай загварт гаргаж Их Британийн хэрэглэгч нарийн магнайг тэнийлгэж байсан юм. Энэхүү дизель хөдөлгүүртэй хувилбар нь 2.0 литрийн Тоёота D-4D common rail технологитой хөдөлгүүртэй байсан бөгөөд 114 морины хүч болоод 250 Нм эргүүлэх хүчийг хөдөлгүүрийн 1,800-3,000 эрг.минутанд санал болгож байлаа. Дараагаар 2002 онд АНУ-д гаргах загварууддаа зарим нэгэн өөрчлөлт сайжруулалтыг хийснээр 2002 оны “L” хувилбар нь өнгө болоод зарим нэгэн гоёлын нэмэлттэй болсон юм. Үүний дараа 2004 онд мөн л гадна дотногүй сайжруулалтыг хийж арын хаалганы бариулын өнгө, шинэ урд бампер, их гэрэл, урд нүүр, манангийн гэрэл, хойд их гэрэл, дугуйн пластмасан хамгаалалт зэргийн дизайныг шинэчилж өгснөөс гадна 2.4 литрийн 2AZ-FE 161 морины хүчтэй хөдөлгүүрийг VSC, TRC системийн стандарт тоноглолтойгоор санал болгож байлаа. Тоёота РАВ4-ийн 4х4 систем нь Харриер (Лексас RX300) загвартай ижилхэн ажиллагаатай, тэдэн дээр аль хэдийнээ туршигдаад ОК үнэлгээг авцан байсан систем гэж тэр үед Ерөнхий инженер Хироми Икехата хэлж байлаа. Тиймдээ ч туулах чадвараараа аль хэдийнээ манай хөрсөнд идээшсэн гэж хэлж болохоор. Мэдээж шинэ үе эхэлж байгаатай холбогдуулан шинэ үеийн РАВ4 загварын 70% нь шинэ сайжруулсан сэлбэг хэрэгслийг авч ашигласан гэж анх гарахад нь мэдээлж байсан юм.

18_autohelpmn_rav4

Манай оронд Япон улсаас орж ирдэг РАВ4 загварууд “L” буюу “Liberty=эрх чөлөө”, “J” буюу “Joyful=баяр хөөр” хувилбаруудтайгаар орж ирдэг ба урдаа хөтлөгчтэй нь 1,8 литрийн 1ZZ-FE хөдөлгүүртэй, 4 дугуйн хөтлөгчтэй нь 1AZ-FSE хөдөлгүүртэй байдаг билээ. “J” хувилбар нь зөвхөн дотооддоо гаргадаг загвар ба харлуулсан их гэрэл болон манангийн гэрэл зэргээр ялгарна. Европт суурь загвар дээр $1,500 орчим ам.долларыг нэмж төлснөөр стандарт хэрэгслүүд дээр тоноглогдох “L” хувилбар гэж байдаг ба үүнд СД тоглуулагч, манангийн гэрэл, халдаг толь, шалны дэвсгэр, тень, арьсан суудал гэх мэт жижиг сажиг зүйлүүдтэй тэр нь манай энэ загвар юм. Мөн LSD дифференциал түгжигчийн сонголт 4WD хувилбаруудад тусдаа үнэтэйгээр байдаг. Үндсэн үйлдвэрлэл нь Тоёота хотын Мотомачи үйлдвэрт хийдэг ба цахилгаан РАВ4-ийг Тахара үйлдвэрт мөн БНХАУ-д Тианжин хотод байрлах хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.
Шатахуун зарцуулалтын тухайд тийм ч эдийн засагт үрэлгэн автомашин биш бөгөөд 60 литрийн банкаараа 600 гаруй км замыг туулдаг гэж байгаа. Хотын нөхцөлд бол АИ95 хийсэн байхад 12.6л/100км, шулуунд буюу УБ-ДАРХАН-ЭРДЭНЭТ гэх мэтчилэн маршрутаар явж үзэхэд 7.8л/100км орчим, холимог нөхцөлд 9,5л/100км шатахуун зарцуулалттай байсан юм. Ер нь РАВ4-ийн хувьд дэлхийн хэрэглэгчид төдийгүй Монголын хэрэглэгчдээр олон жилийн турш тестлүүлцэн шалгарцан төмөр хүлэг бөгөөд дүү загварууд болох Хонда CR-V, Ниссан X-Trail, Subaru Forester, Мицубиши Outlander зэргээс ахын зангаргаар хол гэдгээ хэдийнээ мэдрүүлцэн билээ. За тэгээд тав тухын талаар ч яриад илүүц биз дээ. Ангилалдаа ер нь “сайн” үнэлгээг авчхаар уужуу зайтай, 2-р эгнээний суудлыг босгоод эсвэл бүр тун амарханаар аваад хаячих ч боломжтой ингэснээр боломжийн их ачаа зөөгөөд явчих тээшний багтаамжтай, 50:50-аар хуваагдах 2-р эгнээний суудал гэх мэтчилэн “зугаалгад зориулав” нэрэндээ таарсан төмөр хүлэг билээ.

24_autohelpmn_rav4 23_autohelpmn_rav4
Механик тохиргоотой суудалтай, арын суудлууд 50:50 харьцаагаар хуваагдах бөгөөд тус бүрийн
суудлын урагшаа хойшоо болон, түшлэгний тохируулгатай. 
04_autohelpmn_rav4
RAV4-ийн салоны хэв маяг модерн & классик хосолсон.
05_autohelpmn_rav4
Арын суудлууд эвхэгдэхээс гадна хялбархан авч болно.
03_autohelpmn_rav4
Тахометр нь голдоо байрласан.
03_autohelpmn_rav4
03_autohelpmn_rav4
03_autohelpmn_rav4
Автомат тохируулгатай толь – РАВ4-д стандартаар …
03_autohelpmn_rav4
Олон үйлдэлтэй радио, кассет, CD тоглуулагч, мөн агааржуулалтын удирдлагатай.
03_autohelpmn_rav4
03_autohelpmn_rav4
03_autohelpmn_rav4
Үндсэн харьцаанууд …

Эх сурвалж: www.cardoctor.mn

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  2. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  3. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  4. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  5. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  6. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  7. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  8. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  9. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  10. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  11. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  12. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  13. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  14. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  15. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  16. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  17. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  18. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  19. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  20. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  21. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  22. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

  23. Exe Amaraa

    Exe Amaraa

    2014/09/26 at 17:01

    2011 onoos hoish kia sportage iig oruulaad ogooch tehuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *