Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл

0

Хэдэн арван жилийн турш маш олон эмэгтэйчүүд ямар нэгэн шинэ зүйл зохион бүтээсээр ирсэн. Гэвч тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамааран олон эмэгтэйчүүд өөрсдийн бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авч чаддаггүй байжээ. Эмэгтэй хүмүүс зохион бүтээсэн зүйлээ бодит зүйл болгох цорын ганц боломж нь нөхөр эсвэл эцгийнхээ нэр дээр тухайн бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авах байсан байна. Тиймээс зохион бүтээгч эмэгтэйчүүдийн бүтээлд тухайн эмэгтэйн нэр бус түүний нөхөр эсвэл эцгийн нэр л гардаг байжээ. ХХ зууны сүүл үеэс л эмэгтэйчүүд бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авах боломжтой болсон байна. 1809 оны үед Mary Kies нэртэй эмэгтэй торго, утсыг сүрэлтэй сүлжих технологийг зохион бүтээснээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан анхны эмэгтэй болж байжээ. Хэдийгээр өөрөө зохиогчийн эрхийн гэрчилгээ авч чадаагүй ч тухайн зүйлийг зохион бүтээсэн гэдэг нь баттай 10 гайхалтай бүтээл болон зохион бүтээгч эмэгтэйн тухай мэдээллийг энд хүргэж байна.

Дугуй хөрөө

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 1

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 2

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 3

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 41700-аад оны сүүл үед Shakers нэртэй шашны бүлэг байжээ. Нэгдэл хэлбэрээр амьдардаг энэ бүлгийн ганц бие эрэгтэй эмэгтэй хүмүүс хүйсийн ялгаагүйгээр адилхан шаргуу ажиллах учиртай байсан байна. Массачусетс муж дахь Shakers нэгдлийн Tabitha Babbitt нэртэй нэхмэлчин эмэгтэй 1810 онд хамаатан саднуудынхаа ажлын ачааллыг эрс багасгах нэгэн зүйлийг санаачлан бүтээжээ. Тэрээр цүзгэр хөрөөгөөр мод хөрөөдөж байгаа эрчүүдийг хараад тэдний хоёр тийш ээлжлэн татах байдлаар мод хөрөөдөх нь эрч хүчийг дэмий үрэгдүүлж байгааг анзаарсан байна. Ингээд дугуй хэлбэрийн хөрөөг өөрийнхөө ээрүүлийн хүрдэнд бэхэлснээр анхны дугуй хөрөө үүсчээ. Тухайн үеийн Shaker нэгдлийн дүрэм ёсоор Babbitt-ыг зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авахыг нь зөвшөөрөөгүй байна.

Жижиг шоколадны хэлтэрхийтэй жигнэмэг

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 5

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 6

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 7

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 8Олон гайхалтай хоолны жорууд санамсаргүйгээр бий болсон байдаг. Тэдгээрийн нэг нь шоколадны хэлтэрхийнүүдтэй амтат жигнэмэг юм. Хүнсний зөвлөх Ruth Wakefield 1930-аад оны үед зоогийн газрынхаа зочдод зориулан жигнэмэг хийжээ. Тэрээр жигнэмэгэндээ хайлуулсан шоколад хийх хэрэгтэй байсан ч тухайн үед түүнд байгаагүй учир жигнэх явцад хайлчихна гэж бодоод Nestle-гийн дөрвөлжин шоколадыг жижиглэн бутлаад хийчихжээ. Гайхалтай нь жигнэмгээ жигнээд гаргаад иртэл шоколаднууд хайлаагүй байсан байна. Энэхүү жигнэмэгний ачаар Ruth-ын амьдардаг Массачусетст шоколадны худалдаа цэцэглэж эхэлсэн бөгөөд Nestle компани хатагтай Ruth-тай шинэ, алдартай жигнэмэгнийх нь тухай ярилцахаар уулзжээ. Уулзалтын үеэр Ruth шоколад үйлдвэрлэгч компанид дөрвөлжин шоколадаа хугалахад хялбар байх зурааснуудтай хийхийг санал болгосон байна. 1939 онд Nestle Toll House Real Semi-Sweet Morsels шоколадны чип худалдаанд гарах үед хатагтай Wakefield энэхүү шоколадны чипний савлагааны ар талд алдарт жигнэмэгний жороо бичихийг зөвшөөрсөн байна. Харин Nestle-гийн зүгээс хатагтай Wakefield-ыг бүх амьдралынх нь турш хэрэгцээт шоколадаар хангах болжээ.

Liquid Paper

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 9

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 10

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 11

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 12Ахлах сургуулиасаа завсардсаны учир муу бичдэг байсан Bette Nesmith Graham гэгч эмэгтэй нарийн бичгийн даргын товчоонд ажилладаг байжээ. Түүнийг Texas Bank and Trust-ын удирдлагын гүйцэтгэх нарийн бичиг болохоор болсон үе бол 1950-иад оны үед цахилгаан бичгийн машин гараад удаагүй байсан үе. Нарийн бичгүүд ганцхан үгийн алдаанаас болж бүхэл бүтэн хуудсыг дахин дахин бичихэд хүрдэг байсан үе байв. Шинэхэн загварын хорын цаасан тууз гарч ирснээр алдаа засахыг илүү хэцүү болгосон байна. Нэгэн өдөр банкны цонхон дээр баярын үзэсгэлэнгийн зураг зурж байгаа ажилчдыг харж байсан Graham зураг зурж байхдаа алдаа хийсэн ажилчид зөвхөн будаг нэмж түрхэх төдийгөөр алдаагаа засаж байгааг анзаарчээ. Энэ нь түүнд алдаж бичсэн үгээ засаж болох санааг төрүүлсэн байна. Ингээд гэртээ холигчиндоо усан суурьтай темпер будаг болон өөр нэг будгийг хольсноор сайн чанарын усан будагны багсаар түрхэн алдаатай үгсийг арилгаж, засах шингэнийг бүтээжээ. Түүний шинэхэн бүтээлийг түүнтэй хамт ажилладаг бусад нарийн бичгүүд ч мөн хэрэглэх болжээ. Graham ажлаасаа халагдсан ч анх Mistake Out хэмээн нэрлэж байсан зүйлээ улам бүр төгөлдөржүүлэхэд хамаг цагаа зарцуулах болсон байна. Үүний үр дүнд тэрээр Liquid Paper хэмээн нэрлэсэн брэндээ бий болгож, 1958 онд зохиогчийн эрхийн гэрчилгээгээ хүлээн авчээ. Өнөөдөр ч гэсэн бичгийн машин гэдэг зүйлийг компьютер халсан ч гэлээ гар бичмэлд цагаан арилгагч үзгийг ашигласаар л байна.

Хөрвүүлэгч ба COBOL компьютерын хэл

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 13

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 14

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 15

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 16Компьютерын шинжлэх ухааны томоохон ололтуудын тухай яригдахад Bill Gates, Charles Babbage, Alan Turing нарын нэр юун түрүүнд санаанд орж ирдэг. Admiral Grace Murray Hopper гэгч эмэгтэй компьютерын шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрийг оруулсан байдаг аж. Харвардын их сургуульд IBM’s Harvard Mark I компьютер дээр ажиллаж байсан тэрээр 1943 онд цэргийн албанд нэгдэж, машин механизмыг программчлах ажил гүйцэтгэх болсон нь түүнд гарын авлага бичих боломжийг олгожээ. 1950-иад оны үед Admiral англи зааврыг компьютерын кодонд хөрвүүлэх хөрвүүлэгчийг бүтээсэн байна. Ингэснээр программчдын хувьд алдаа, будлиангүйгээр компьютерын код хөгжүүлэх боломж бий болжээ. Hopper дараа нь UNIVAC I ба II-ыг программчлахад хэрэглэх Flow-Matic хэмээх өөр нэг хөрвүүлэгчийг ч бүтээсэн байна. Түүнчлэн Hopper программчлалын хамгийн анхны компьютерын хэлнүүдийн нэг болох Common Business-Oriented Language /COBOL/-ын дэвшлийг ч хянажээ. Тэрээр энэхүү шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон арван шагнал авч байсны дээр Америкийн нэгэн байлдааны хөлөг онгоцыг түүний нэрээр нэрлэсэн юм.

Өнгөт гэрэлтүүлгийн систем

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 17

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 18

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 191847 онд 4 хүүхэдтэй бэлэвсэрч хоцорсон 21 настай залуу эмэгтэй нөхрөө нас барсны дараа хүүхдүүдээ хэрхэн өсгөхөө ч мэдэхгүй байлаа. Martha Coston нэгэн өдөр нас барсан нөхрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг уншихаар шийдсэн нь хөлөг онгоцнууд шөнийн цагаар холбогдоход ашиглах гэрэлтүүлгийн систем бүтээхээр зорьсонтой нь холбоотой байв. Хэдийгээр түүний эхний оролдлогууд бүтэлгүйтсэн ч тэрээр 10 жилийн турш нөхрийнхөө төлөвлөгөөг төгөлдөржүүлэхээр оролдсон байна. Coston цэргийн салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж байсан ч ослын нөхцөлд гэрэлтүүлгийг хэрхэн амар хялбар ашиглах, удаан асах, тод байлгах зэрэг нь асуудалтай хэвээр байсаар байжээ. Coston хүүхдүүдтэйгээ галын наадам, салютын шоу үзсэн шөнийг хүртэл гэрэлтүүлгийн системийн хөгжүүлэлт мөлхөх төдий үргэлжилж байв. Энэ нь түүнд гэрэлтүүлгийн системэндээ зарим нэг галын техникийн ололтуудыг шингээх санааг төрүүлжээ. Иргэний дайн болсон нь Coston-ы өнгөт гэрэлтүүлгийн системийг жинхэнээр ашиглах талбар болсон байна. Гэвч 1,2 сая гэрэлтүүлэг үйлдвэрлэсэн байсан ч тэрээр эмэгтэй хүн байсан нь АНУ-ын тэнгисийн флотын хохирогч болоод дуусахад хүргэжээ. Иргэний дайны үед гэр бүлээ хангалттай тэжээх чадалгүй байсан түүнд тэнгисийн цэргийн флот 120,000 доллар амласан байсан ч ердөө 15,000-ыг л төлсөн байна. Тэрээр хожим нь өөрийн намтар номондоо тэнгисийн флот түүнд амалснаа төлөхөөс татгалзсан тухай бичжээ.

Дөрвөлжин ёроолтой цаасан уут

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 21

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 20

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 22
Анхны цаасан уут дугтуй хэлбэртэй байсан ба Margaret Knight гэгч эмэгтэй цаасан уутанд дөрвөлжин ёроол хэрэгтэй байгаа олж харсан байна. 1870 онд Knight зөвхөн огтолж хайчлаад зогсохгүй цаасан уутыг дөрвөлжин ёроолтой болгож нугалж, цавууддаг модон төхөөрөмжийг бүтээсэн байна. Гэвч машинаа сайн нууж чадаагүйгээс машиныхаа төмөр хувилбарыг бүтээж байхдаа Charles Annan гэгч эрэгтэй түүний анхны загварыг харж, санааг нь хулгайлсан болохыг мэджээ. Knight тэр эрэгтэйн эсрэг зарга үүсгэсэн ч Charles Annan эмэгтэй хүн ийм зүйл зохион бүтээж чадахгүй гэж мэтгэж байв. Гэсэн ч Knight ухаантай нэгэн байсан учир төхөөрөмжийг бүтээгч нь өөрийгөө гэдгийг батлах ноорог болон тэмдэглэлүүдийг ашиглаж хэргийг үнэн зөвөөр шийдүүлж чадсан байна. Ингээд 1871 онд зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авч чаджээ. Гайхмаар нь энэ нь түүний анхны патент биш байсан юм. Тэрээр 12 настайдаа stop-motion бүтээгдэхүүн бүтээж байсан нь ямар нэгэн зүйл орж гацсан тохиолдолд аж үйлдвэрийн машиныг тэр даруй зогсоодог зүйл байсан ба энэ нь хэд хэдэн ослоос урьдчилан сэргийлсэн байна. Ер нь Knight өөрийн зохион бүтээсэн зүйлүүддээ 20 гаруй патент авсан гэнэ.

Аяга таваг угаагч

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 23

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 24

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 25

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 26Josephine Cochrane нь маш их хөрөнгө түүний дотор шаазан эдлэл өвлөн авсан нэгэн байсан ба хэрээс хэтэрсэн хоол зоог, түүнд хэрэглэгдэх аяга таваг, сав суулгыг цэвэрлэхдээ алдаж хагалах үйлчлэгч нараасаа залхаж байсан хүн байв. Тухайн үеийн дээдсийн зиндааныхны адилаар гэртээ зугаацаж цагийг өнгөрүүлдэг байсан тэрээр 1883 онд нөхөр нь нас барснаар ихээхэн хэмжээний өртэй болжээ. Харин Cochrane олны таамаглаж байснаар үнэтэй шаазан эдлэлүүдээ зарахын оронд тэдгээрийгээ үр ашигтай угаах төхөөрөмж зохион бүтээхэд анхаарлаа хандуулах болсон байна. Төмөр тавиур дээр өрсөн аяга тавгийг даралттай усаар шүршиж угаадаг төхөөрөмжийнхөө патентыг 1886 оны үед авах боломжтой болжээ. Хэдийгээр машин зохион бүтээсэн эрхээ авсан ч сурталчилгаа хийнэ гэдэг түүний хувьд жинхэнэ асуудал байв. Аяга таваг угаагчаа худалдаанд гаргаж эхлэх үед нь гэрийн эзэгтэй нар үнэгүй хийж болох энэ ажлын төлөө мөнгө зарахыг хүсэхгүй байв. Гэсэн ч Cochrane үүнээс айгаагүй ба томоохон зоогийн газрууд, зочид буудлуудад төхөөрөмжөө санал болгож, хэд хэдэн ажилчдад мөнгө төлөх явдлыг үгүй болгож, мөнгө хэмнэнэ хэмээн сурталчилж байв. Цаашдаа гэрийн эзэгтэй нар ч аяга таваг угаагчийг сонирхох болсон байна.

Салхины шил арчигч

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 27

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 28

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 29ХХ зууны эхэн үед Mary Anderson гэгч эмэгтэй Нью Йорк хотод ирэх үед таксины дуут дохио болон олон тооны машин байдаггүй байв. Автомашин гэдэг зүйл ховор байсан ч Алабамагаас ирсэн энэ хатагтай өнөөгийн автомашин бүхэнд байдаг нэгэн зүйлийг зохион бүтээсэн юм. Anderson цасанд хучигдсан Нью Йорк хотоор трамбайгаар аялж явахдаа трамбай хоёр минут тутамд зогсож, салхины шилэн дээрээ тогтсон цасыг арилгаж байгааг ажиглажээ. Жилийн энэ үед энэ бүс нутаг дахь бүх жолооч нарт ийм асуудал тулгардаг байсан байна. Anderson гэртээ хариад тэнхлэгэн дээр байрлах хаймран арчигч бүтээхээр шийдсэн нь машиныхаа дотор талаас бариулаар ажиллуулдаг байхаар байжээ. Анх шил арчигчийнхаа санааг олсноос 10 жилийн дараа 1903 онд Anderson зохиогчийн эрхийн гэрчилгээгээ олж авсан нь хэдэн зуун америкчууд түүний бүтээлийг машин дээрээ ашиглахаас өмнөхөн байлаа.

Нистатин

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 30

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 31

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 32

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 33Нью Йорк хотод амьдардаг Elizabeth Lee Hazen болон Олбанид амьдардаг Rachel Fuller Brown нар мөөгөнцөртэй тэмцэх анхны эмийг бүтээхээр нэгджээ. Hazen Нью Йоркоос хөрсний дээж авч шинжлэн, мөөгөнцөртэй харилцан үйлчлэх амьд организм хөрсөнд байгаа эсэхийг тодорхойлдог байв. Дараа нь түүнийгээ шилэнд хийгээд Brown руу илгээдэг байжээ. Эцэст нь Brown хариу үйлдэл үзүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгийг олж Hazen руу эргүүлэн илгээсэн байна. Тэд мөөгөнцрийг устгах эмийг бүтээсэн ч энэ нь хүний биед хэтэрхий хортой байжээ. Гэвч тэд үргэлжлүүлэн судалсаар 1950 он гэхэд мөөгөнцрийг идэвхтэй устгадаг эмийг бүтээсэн нь нистатин байв. Одоо энэ эм дотор эрхтэн систем, үтрээ болон арьсны мөөгөнцрийг устгаж эмчлэх үйлдэлтэйгээр олон арван өөр нэрээр худалдаалагддаг. Үнэхээр гайхалтай нь энэ эмийг урлагийн бүтээлийг мөөгөнцөрт идэгдэх болон Голланд хайлаасны өвчнөөс моддыг хамгаалахад ч ашигладаг байна.

Kevlar

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 34

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 35

Эмэгтэй хүн зохион бүтээсэн хамгийн агуу 10 зүйл 361946 оны үед Stephanie Kwolek гэгч эмэгтэй химийн DuPont компанид түр ажилд оржээ. Эмнэлгийн сургуулийн төлбөрөө олох нь түүний зорилго байсан байна. 1964 он гэхэд Stephanie уг компанидаа ажилласаар байсан төдийгүй полимерыг илүү бат бэх синтетик фибер болгон хувиргах судалгааг хийж байв. Эцэст нь Kevlar хэмээн нэрлэгдсэн материалыг бүтээсэн нь цацрагт дугуй, тоормозны зөөлөвч, цана, дуулга, аялалын тоног төхөөрөмж түүнчлэн дүүжин гүүрний кабель зэргийг хийхэд ашиглагдах болжээ. Мөн сумнаас хамгаалах хантаазыг хийхэд ч ашигладаг. Stephanie эмнэлгийн сургуульд орох зорилгоо биелүүлж чадаагүй ч шаргуу хөдөлмөр, судалгааныхаа хүчээр олон хүний амийг аврахад хувь нэмрээ оруулсан юм.

4
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. emegteichudes y

    2015/01/20 at 15:24

    emegteichudes yamarch setgegdel bdaggui naasan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *