Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа

0

9-р сарын 9-нөөс 10-нд шилжих өнгөрсөн шөнө Apple компаний хамгийн ихээр хүлээгдэж байсан iPhone ухаалаг гар утасныхаа дараагийн загвар болон iOS 8 үйлдлийн системийнхээ танилцуулгыг хийлээ. iPhone 6 нэртэйгээр танилцуулагдана хэмээн хүлээгдэж байсан энэ загварын талаар маш олон таамаг таамаглалууд гарч байсан. Харин урьд шөнө танилцуулагдсан шинэ iPhone тэдгээр таамаглалуудын нийтлэг талыг агуулсан байлаа. Хүмүүсийн таамаглаж байгаагүй нэг зүйл нь шинэ iPhone гар утас хоёр хувилбартайгаар гарч байгаа явдал байв. [tweetable]iPhone 6 болон iPhone 6 Plus хэмээн нэрлэгдсэн хоёр загвар [/tweetable]худалдан авагчдын гар дээр очих боломжтой болжээ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 1

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 2

Өмнөх загваруудаас илүү том байх болов уу гэсэн таамаг батлагдаж, [tweetable]томоос ч илүү том гэсэн шошготойгоор гарч ирсэн шинэ iPhone-ууд[/tweetable]ын iPhone 6 нь 4,7 инч, iPhone 6 Plus нь 5,5 инчийн хэмжээтэй аж. Том хэмжээтэй болсноос гадна илүү нимгэн болсон нь бас нэгэн гайхуулах зүйл бөгөөд iPhone 6 нь 6,9 мм, iPhone 6 Plus нь 7,1 мм зузаантайгаар бүтээгдсэн байна. Хамгийн том, хамгийн нимгэн гэгдэж буй шинэ iPhone-ыг бий болгосон материалууд нь анодын боловсруулалт хийсэн хөнгөнцагаан, зэвэрдэггүй ган төмөр, шил юм.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 3

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 4

[tweetable]iPhone 6 Plus дээр Landscape горим буюу дэлгэцээ хэвтүүлэн үзэх шинэ боломж нэмэгдсэн[/tweetable]. Мөн хэвтүүлсэний дараагаар iPad шиг илүү өргөн хүрээний боломжит keyboard “гарны байрлалтай”.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 7

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 8

Гарт гулгасан зөөлөн мэдрэмжийг төрүүлэх мөлгөр хэлбэр, ямар ч хурц өнцөг, зөрүү, зай завсаргүй байдалтайгаар бүтээх нь Apple-ынхны үндсэн зорилгуудын нэг байжээ. Хэмжээний хувьд илүү том, илүү нимгэн болсноор товчлууруудад ч бас шинэчлэлт хийгдсэн нь дуу чангалж, суллах товчлуурууд дарахад хялбар байх үүднээс илүү урт болсон байна. Түүнчлэн Sleep/Wake товчлуур байршлаа сольж, хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах зорилгоор их биеийн хажуу талд гарч иржээ. Хоёр хувилбартайгаар гарч ирсэн шинэ iPhone өнгөний хувьд алтан, мөнгөлөг, огторгуйн саарал өнгийг санал болгож байгаа юм. Түүнээс гадна шинэ силиконон болон арьсан гэрнүүдээс ч сонголтоо хийх боломжтой аж.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 5

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 6

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 9

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 10

Дэлгэц нь хэмжээний хувьд томроод зогсохгүй илүү сайжирсан хэмээн Apple-ынхан мэдэгдэж байна. Тэдний өгүүлж буйгаар [tweetable]хамгийн нимгэн, хамгийн дэвшилтэт, илүү өндөр нягтаршилтай Multi‑Touch Retina HD дэлгэц[/tweetable] нь iPhone 6, iPhone 6 Plus дээр хамгийн түрүүнд нүдэнд өртөх зүйл гэнэ. iPhone 6-гийн 4,7 инчийн Retina HD дэлгэц нь 1337х750 хэмжээтэй ба 326PPI нягтаршилтай бол iPhone 6 Plus-ын 1920х1080 хэмжээтэй дэлгэцний нягтаршил 401PPI аж. Өнгөний ялгарал, илүү өргөн өнцгөөр харах боломж, гадаа нартайд нарны шил зүүсэн ч тод харах боломжийг олгосон сайжруулсан туйлжуулагч гээд олон дэвшлүүдийг агуулсан шинэ Retina HD дэлгэцэн дээр илүү олон зүйлийг харах, хийх боломжтой гэнэ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 11

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 12

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 13

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 14

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 15

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 16

 

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 18

 

 

Шинэ iPhone дэлгэцэн дээрх зүйлсээ ч өөр өөрөөр харахыг санал болгосон нь энгийн байдлаар харахад дэлгэцэн дээр илүү олон апп харж болно. Харин Display Zoom-ыг идэвхжүүлснээр таны бүх контентууд илүү том харагдах ажээ. Шинэ iPhone гар утасны үйлдлийн систем iOS 8 нь илүү том Retina HD дэлгэцтэй дүйцэхүйц хэмжээний апп-ууд ажиллах боломжтойгоор бүтээгдсэн байна. Swift болон Metal зэрэг шинэ технологиудын тусламжтайгаар урьд нь зөвхөн төсөөлж л болдог байсан гайхалтай шинэ апп-ууд болон тоглоомнуудыг шинэ iPhone дээр туршиж болох болжээ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 17

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 19

iPhone 6-гийн А8 чип нь илүү олон зүйлийг, илүү урт хугацааны турш, илүү сайн гүйцэтгэл болон батерейны цэнэг барих чадвартайгаар хэрэглэгчдэд санал болгосон байна. Бүрэн шинэчлэгдсэн А8 чип нь урьд өмнө байгаагүй хурдан болсноор [tweetable]iPhone 6 гар утасны CPU-ний гүйцэтгэл 50 дахин, GPU-ний гүйцэтгэл 84 дахин өссөн[/tweetable] хэмээн графикт харуулжээ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 22 Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 23

Гайхмаар жижигхэн боловч гайхмаар бүтээмжтэй А8 чипэн дээрх 2 тэрбум хүлээн авагч нь А7 чиптэй харьцуулахад 50 хувиар илүү гүйцэтгэлийг үзүүлэх юм байна. Мөн онцгой бүтээмжтэй байхаар бүтээгдсэн шинэ iPhone 6-гийн батерей илүү удаан ашиглалтыг дэмжиж ажиллах ажээ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 24

Ухаалаг гар утасны хамгийн гол хэрэглээнүүдийн нэг камерын тал дээр 8MP iSight камер нь Focus Pixels-тэй шинэ мэдрэгчтэй болсны хамт нүүр царайг таних систем нь илүү сайжирсан байна. Focus Pixels нь илүү хурдан бөгөөд илүү сайн автофокусыг өгөх мэдрэгчээр хангах юм. iSight камер нь зөвхөн сайн зураг аваад зогсохгүй 1080p HD бичлэг хийх боломжийг ч олгожээ. Мэдээж хэрэг автомат тогтворжуулагч, үргэлжилсэн автофокус, нүүр царай илрүүлэлт, удаашруулсан болон time-lapse бичлэг зэргийг нэг бүрчлэн дурдах нь илүүц бизээ.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 25

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 26

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 27

 

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 29

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 30

 

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 31

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 32

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 33

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 34

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 35

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 36

 

Арын камернаас гадна урд талын камерыг танилцуулах нь зүйн хэрэг. FaceTime HD камер нь одоо 81 хувиар илүү гэгээлэг зураг авдаг болжээ. Түүнчлэн нүүр царай илрүүлэх систем нь ч сайжирсан байна. [tweetable]FaceTime HD камерын бас нэгэн шинэлэг зүйл нь секундэд 10 зураг авдаг болсон явдал[/tweetable] аж. Энэ нь төгс selfie авах эсвэл дэлхийн хаана ч байгаа хэн нэгэнтэй холбогдох үед зураг бүрийг яг зөв харагдуулах юм.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 37

Шинэ iPhone гар утасны утасгүй интернэт холболт илүү сайжирч, илүү хол зайд, илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой болжээ. [tweetable]iPhone 6-гийн Wi‑Fi нь гэхэд 3 дахин хурдан болсон[/tweetable] байна.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 38

Хамгаалалтын тал дээр мэдээж [tweetable]хэзээ ч, хэнд ч давтагддаггүй хурууны хээ гэдэг зүйл бол хамгийн төгс нууц үг[/tweetable] юм. Touch ID технологи нь хэрэглэгчдэд гар утсаа маш хялбархан бөгөөд туйлын аюулгүй нээх, түгжих хурууны хээ танигчийг ашигласан байна. [tweetable]Touch ID-гийн хийж чадах зүйл зөвхөн цоож тайлахаар хязгаарлагдахгүй[/tweetable]. iTunes, iBooks, App Store-оос худалдан авалт хийхэд ч таны хурууны хээ хэрэг болно. Ингээд танд дахин дахин нууц үг эсвэл нэхэмжлэл, төлбөрийн мэдээлэл оруулах шаардлага гарахгүй. Түүнчлэн [tweetable]Touch ID болон Apple Pay нь төлбөр тооцоо хийхэд ч туслах учир хэтэвчээ мартчихлаа хэмээн санаа зовох зүйлгүй[/tweetable] болж байгаа аж.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 39

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 40

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 41

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 42

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 43

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 44

[tweetable]Шинэ iPhone гар утасны урьдчилсан захиалга 9-р сарын 12-нд эхлэх юм[/tweetable] байна.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 45

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 46

Apple компани iPhone гар утасныхаа шинэ загваруудаас гадна Apple Watch, Apple Pay бүтээгдэхүүнүүдээ ч танилцуулсны дээр [tweetable]9-р сарын 17-ны өдөр шинэ iOS 8 үйлдлийн системээ олон нийтэд боломжтой болгох юм[/tweetable] байна.

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 47

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 48

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 49

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 50

Цоо шинэ iPhone 6 болон iPhone 6 Plus загварууд танилцуулагдлаа 51

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/09/10 at 14:49

    ГАЙХАЛТАЙ НЭГИЙГ АВИЙ БАЙЗ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *